Бодлогын хүүг нэмлээ: Иргэдэд зээл ОЛДОХГҮЙ, банкнууд АШИГТАЙ ажиллана

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2022.03.24/ бодлогын хүүгээ 6.5 хувиас 9 хувь болгон өсгөх шийдвэрийг гаргасан. Xөдөлмөрийн орлогоор амьдардаг өрхүүдийн хувьд энэ нь сайн мэдээ биш.
Төвбанкны тухай хуулиар Монголбанканд хүлээлгэсэн хоёр том үүрэгтэй. Нэг нь төгрөгийн тогтвортой байдал буюу инфляцыг тогтвортой байлгах. Дараагийн үүрэг бол санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засагт дэмжлэг үзүүлэх юм. Энэ утгаараа бодлогын хүүг өсгөх нь төгрөг сайжирч, доллар буурна гэх эерэг талаас нь тайлбарладаг буй за.
Бодлогын хүү гэж юу вэ: Арилжааны банкууд өөрт байгаа сул мөнгөө Төвбанкандаа зээлүүлдэг хүү юм. Өөрөөр хэлбэл, аливаа улсын Төвбанкнаас банк болон санхүүгийн байгууллагуудад шаардлагатай байгаа мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхэд олгодог зээлийн хүү юм. Банк, санхүүгийн байгууллагууд түүн дээр суурилан үйлдвэрлэл, бизнесийн салбарт чиглэсэн өөрийн зээлийн бодлого ба хүүг тодорхойлж байдаг. Тиймээс ч “бодлогын хүү” хэмээн нэрлэгддэг.
Төвбанкны бодлогын хүү нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь арга хэрэгсэл. Банкуудын зээлийн хүүгийн түвшин ба зээлийн бодлогод нөлөлөх замаар эдийн засаг дахь мөнгөний эрэлт нийлүүлэлтийг зохицуулж байдаг үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь энэ юм.
Тэгвэл бодлогын хүү нэмэгдсэнээр ямар сөрөг талуудтай вэ.
-АРИЛЖААНЫ БАНКУУД ЖИРИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛ ОЛГОХ СОНИРХОЛ БАГАСНА-
Мөнгөний бодлогын хүү бусад хүүгээ чиглүүлж төрийн зохицуулалт хэлбэрээр зах зээлд оролцдог. Энэ утгаараа банкны хүүнд, ялангуяа эх үүсвэрийн хүүнд нөлөөлдөг. Төвбанкнаас бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх шаардлагагүй болно. Энэ нөхцөлд иргэд аж ахуйн нэгжүүд арилжааны банкинд өндөр хүү төлөхөөс гадна банкууд зээл гаргахаа багасгадаг байна. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү өндөр байх нь банкууд жирийн иргэдэд бага хувийн хүүтэй зээл олгохоосоо илүү, ямар ч эрсдэлгүй “бизнес” болох Төвбанкны үнэт цаасанд түлхүү “хөрөнгө оруулалт” хийх сонирхлыг нэмэгдүүлдэг. Хэрвээ иргэн аж ахуйн нэгжид зээл олгохдоо хамгийн өндөр буюу бодлогын хүүг нэг дахин нугалсан хүүгээр зээл олгодог. Төвбанкны үнэт цаас худалдаж буй нэрэн дор үнэн хэрэгтээ хадгаламж татан төвлөрүүлж, эдийн засгийн суурь болсон үйлдвэрлэл, бизнесийн салбар дахь мөнгөний хомсдолыг улам бүр ихэсгэх эрсдэлтэй.
-ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨСНӨ-
Бодлогын хүү нь банкуудын зээлийн хүүгийн түвшинд нөлөөлдөг хүчин зүйл учраас түүнийг өндөр тогтоох нь зээлийн хүү буурах нөхцлийг хааж, үйлдвэрлэл, бизнесийн салбарт хийгдэх бага хүүтэй, урт хугацаатай зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын дотоод эх үүсвэрийг хомсдуулах үндсэн хүчин зүйл болж удаан хугацаанд хадгалж байна. Банкууд өндөр хүүтэй Төвбанкны үнэт цаасанд түлхүү мөнгө оруулснаар зээл олгох санхүүгийн эх үүсвэр нь багасахын зэрэгцээ нэгэнт эрэлт нь өндөр байгаа учраас хүүгээ өсгөх сонирхол нь нэмэгддэг.
-ИПОТЕКИЙН ЗЭЭЛД МУУГААР НӨЛӨӨЛӨХ НЬ-
Ипотекийн зээлийн хүү өөрчлөгдөхгүй байсан ч бодлогын хүү өссөн нь ипотекийн зээлд муугаар нөлөөлнө. Шууд бус нөлөө. Тухайлбал, арилжааны банкнуудын хүү өссөнөөр, мөнгөний эргэлт, хөрөнгө оруулалт буурна. Улмаар, зарим ажлын байр устаж, шинэ ажлын байр олигтой нэмэгдэхгүй, хөдөлмөрийн орлого тасалдана. Өнөөдөр 1000 хүнээс 10 хүн нь ажилгүй болоход тэр 10 хүн ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Маргааш бас ажлаа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Энэ нь эргээд ипотекийн зээлийг хямралд оруулах эрсдэлтэй.
Сөргөөр харах юм бол эрсдэлүүдийн хувьд ийм. Харин эерэгээр харвал төв банк бодлогын хүүгээ өсгөхөд тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханш өсөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэмснээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш буух нөлөөтэй гэж үздэг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
харин төв банкнаас арилжааны банкуудад төлөх хүү нэмэгдэж энэ хирээр банкууд зүгээр суугад өндөр ашиг олно
хаанач авч очоод доллар болгож болдог болсон үедл төгрөг хүчтэй болно одоо яг хойд солонгосын цаастай адил хэмжээндл явж байнадааа төриин өлөн эр эм хулгаачдааас тэр банк дээрэмдсэн зээлиин төлүүл малуудаа
Жирийн иргэдэд олдохгүй томчуудад зээл өгнө гэж ойлгож болох уу хаха
бизнесийг нэрмэж арилжааны хэдэн банкныхаа ашгийг нэмэгдүүлэх ажил хийлээдээ энэ мангуу