Нийгмийн

Д.Тогтохсүрэн: Манай улс дефолт зарлах хэмжээнд хүрээгүй

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар мэдээлсэн юм. Уг мэдээллийн товчийг хүргэе.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгээр хоёр асуудал хэлэлцсэн.

  • Улс оронд үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн.
  • Газрын тухай хуулийн талаар хэлэлцсэн. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг ярвигтай байдалд байна.

Ковидын хүнд нөхцөл байдлыг залгаад Орос, Украины дайны асуудал нөлөөлж байна. Улмаар гишүүд ярилцаад тодорхой шийдэл гаргалаа. Богино хугацаанд давж гарахын тулд УИХ шийдвэр гаргах шаардлагатай. Тиймээс Засгийн газрыг ойрын үед тодорхой саналуудаа бэлтгэж, боловсруулаад УИХ-д оруулж ир гэсэн ерөнхий чиглэл дээр тогтсон.

Манай улс дефолт зарлах хэмжээнд хүрээгүй. Хязгаарлагдмал хүрээнд ч гэлээ Замын-Үүдээр бараа орж ирж байна, Туркээс мөн тодорхой хэмжээнд бараа орж ирж байна . Мэдээж, цар тахлаас үүдэн орлого буурч, нөөц багассан" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Баянзүрх дүүргээс сонгогдсон таван гишүүн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан. Хуулиар газрын наймааг таслан зогсоох, дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргахыг таслан
зогсоох тухай тусгасныг өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцэж дэмжлээ"

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Төсвийн тодотголтой холбоотойгоор гуравдугаар сарын 1 гэхэд улсын төсвөөр хийх ажлуудыг шахахыг шаардаж буй. Эдгээрийг харж байгаад эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах тодорхой шийдвэр гаргана. Ирэх долоо хоногт УИХ, Засгийн газарт эдийн засгийг дэмжихтэй холбоотойгоор тодорхой шийдвэрийг танилцуулна. Дефолтын 120 орчим саяын эргэн төлөлт хийхээр байгаа. 2021 онд Засгийн газраас дахин санхүүжүүлсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2022 21:30

Энэ дандаа худлаа хуцна. Бүхэл бүтэн намын дарга хүн байж ганц �##�хам газар л худлаа яриад байхаар

Холбоотой мэдээ

Back to top button