
Хөгжлийн банканд арван жилийн турш хуульчаар ажиллаж байгаад 2022 оны хоёрдугаар сард хууль бусаар халагдсан гэх Б.Чинзоригтой ярилцлаа.
-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЖИРИЙН АЖИЛЧДААС ДАРГА НАР ИРЭЭД “ЧИ ХЭНИЙ ХҮН БЭ?” ГЭЖ АСУУДАГ-
-Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг С.Чинзориг гэдэг би Хөгжлийн банканд 2012 оноос хойш буюу сүүлийн арван жил ажиллаж байна. Өнгөрөгч хоёрдугаар сард халагдах тушаалаа аваад гуравдугаар сард ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. Ингэж ажлаа хүлээлгэж өгөхдөө хууль бусаар халагдсан гэж үзэж байна. Дээр нь шударга бус явдлын золиос боллоо.
-Ямар үндэслэлээр та өөрийгөө хууль бусаар халагдсан гэж үзэж байна вэ?
-Намайг ажилд орсон цагаас эхлээд нэг асуулт байнга дагаж ирсэн. Үе үеийн дарга удирдлагууд орж ирээд л “Чи хэний хүн бэ?” гэж асуудаг. Жирийн ажилчдыг нэг нэгээр нь дуудаж бараг байцаалт маягийн юм авдаг. Хэний хүн эсэхийг нь тодруулах гэж асууна, шалгаана. Энэ нь улс төрийн холбоо хамаарлыг тогтоох гээд байгаадаа биш. Хэний ч хүн биш бол явуулах гээд байгаадаа гол. Сая намайг хэний ч хүн биш учраас явууллаа. Ингэж л бодож байна.
-Анх Хөгжлийн банканд хэрхэн ажилд орж байв аа. Хэн нэгний нөлөө хамаарлаар ажилд авдаг байсан тул ийм асуулт байнга гарч ирдэг байсан юм биш үү?
-2012 онд анх намайг Хөгжлийн банканд ажилд ороход Солонгос захиралтай байсан. Англи, Монголоор шалгалт өгөөд орж байлаа. Тухайн үед өнөөдрийнх шиг дуулиантай банк байгаагүй. Хүмүүс мэддэг ч үгүй байсан. Би ч гэсэн хувьдаа “ямар банк юм бол” гэж бодож очиж байсан. Цалин хөлс ч ганц хоёр зуун төгрөгөөр илүү байлаа. 2015 оноос хойш цалинг нэмээгүй. Холбоо хамаарал, улс төрийн нөлөөлөл бас байдаггүй байлаа. Миний хувьд жирийн нэгэн жолооч аав, номын санч ээжийн хүү. Багаасаа өөрийгөө хөгжүүлж тууштай зүтгэсээр Монгол Улсын их сургуульд хуулийн мэргэжлээр магистрын зэрэгтэй болсон. Орос, Англи хэлтэй. Хуульчийн сонгон шалгаруулалтад байнга дээгүүр оноо авдаг. Ийм нэгэн жирийн ажилтан хүн. “Хувь хүн өөрөө чадвартай байвал бүх зүйл болж бүтнэ” гэдэгт итгэж явсан. Гэхдээ саяхныг хүртэл. Одоо бол итгэл алдарчхаад байна. Ирээдүй гэрэл гэгээтэй болно гэдэг үзэлтэй. Энэ үзэл минь арай ч бөхчхөөгүй байна. Шударга бус явдлын золиос болчхоод дуугүй суугаад байж болохгүй. Өөрийнхөө хэмжээнд тэмцэх ёстой. Нэг ч гэсэн лаа асаах ёстой. Тиймээс ч энэ ярилцлагыг өгье гэж шийдсэн юм.
-Өөрийг тань ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөнөө удирдлагууд тань мэдэгдэж, тайлбар мэдээлэл өгсөн үү?
-Ж.Эрхэмбаатар гэдэг хүн Хөгжлийн банкны Дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож ирсэн цагаасаа баахан халаа, сэлгээ хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ даргын хэлснээр “миний мэргэжил, туршлага, ур чадвар дутагдсан” гэсэн. Мөн хамт олны уур амьсгалыг эвдэж, хагалган бутаргасан гэж буруутгаж байгааг дууллаа. Намайг халах тушаалд “хамт олны эв нэгдлийг хагалган бутаргасан, ёс зүйн хэм хэмжээгээ ноцтой зөрчсөн, ажил тасалсан” хэмээсэн байна лээ. Захын нэг ажилтнаас миний тухай асууж болно. Би ажилтны ёс зүйн хороонд орж ажиллаж байсан хүн. Нийт ажилтан эрх ашгийг хамгаалдаг хүн. Өөрөө эгэл жирийн амьдрал сайн мэдэх учир хүний төлөө дуугарахыг илүүд үздэг.
Мэргэжлийн дадлага туршлага ярихдаа хүрвэл би 2003 оноос ажиллаж эхэлсэн. Багш, тэнхимийн эрхлэгч, Баянзүрх дүүргийн хуулийн зөвлөх зэргээр ажиллаж байсан. Хөгжлийн банканд жирийн хуульчаас эхлээд ахлах хуульч, комплайнсийн мэргэжилтэн, ёс зүйн хорооны гишүүн, нууцын ажилтан зэрэг ажил албуудыг хашиж явлаа. Ажиллаж байх хугацаандаа ажил, албан тушаалын зөрчил гаргаж ч, нөлөөнд автаж ч байсангүй. Хамгийн сүүлд буюу 2021 онд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагналыг хүртсэн ажилтан. Улиралд хийдэг оноо үнэлгээгээр дандаа 90 дээш оноо авдаг. Шинээр орж ирсэн үе үеийн залуу хуульчдийг сургаж, зааж чиглүүлдэг.
-Ж.ЭРХЭМБААТАР ЗАХИРАЛ, УДИРДАГЧ ХҮНЭЭС ГАРАМГҮЙ ЗАН ААШ ГАРГАЖ, НАДТАЙ ХАРЬЦСАН-

-Ажлаас халах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн тухайд?
-Намайг ажлаас халах ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн. Энэ өдрөөс хойш гуравдугаар сарын 29-нд ажлаа хүлээлгэж өглөө. Хоёрдугаар сарын 22-нд би ажил хэрэг ярих гэж Ж.Эрхэмбаатар захирлын өрөөнд орсон. Захирал, удирдагч хүнээс гарамгүй зан ааш гаргаж, надтай харьцсан. Хувийн зарц барлагтайгаа харьцаж байгаа мэт аашилсан. Би тэр хүнд уг нь ямар ч гэм хийгээгүй. Тиймээс би “Та надтай яаж харьцаад байгаа юм бэ?” гэж асууж, зөрүүлээд зүй ёсны шаардлага тавьсан, харилцаа хандлагыг нь өөрт нь шууд хэлсэн. Ингэхэд “Би өмнөх өдөр нойр багатай байсан юм аа” гэдэг тайлбарыг тухайн үед хэлсэн. Ойлголцсон гэж бодсон. Гэвч маргааш нь ажлаас халах 15 хүний нэрсийн жагсаалт гаргаад түүндээ намайг оруулсан байсан. Хувийн өс хонзонгийн сэдлээр ажлаас халах ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. Улмаар тэрхүү 15 хүнээ нэг нэгээр нь дуудаж ажлаас чөлөөлөгдсөнийг нь хэлсэн.
-Өөртэй нь таарамжгүй харилцаа үүсгэснээс халсан гэж үү?
-“Мөнхбат нарын хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн буюу Хөгжлийн банкны эрх ашгийг хангалттай хамгаалж чадаагүй. Мэргэжлийн арга туршлага дутсан гэж үзэж байна. Энэ үндэслэлээр таныг чөлөөлж байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрт нь хэлсэн. “Та шийдвэр гаргагч болчихсон юм уу, шийдвэрээ өгчих” гэж би шаардсан. “Удахгүй бичгээр гаргаад өгчихнө” гэсэн. Тэр өдөртөө 15 хүний ажлын комьпютерийн сүлжээг нь хааж, ажил хийх эрхгүй болгосон. Ажлаас халагдах 15 хүний нэрсийг гаргахдаа ямар ч үндэслэлгүйгээр, өөрөө зохиож гаргасан гэж үзэж байна.
-Яагаад?
-Өөрийн зүгээс “Хөгжлийн банкны асуудлыг эдгээр 15 хүн рүү чихэж, эдгээр хүмүүст асуудал байсан мэтээр харагдуулах гэж байгаа юм биш биз дээ” гэж хардаж байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “ТУЗ-ийн есөн гишүүнтэй нийлээд зээлийн асуудалд холбогдох 20 гаруй хүнийг чөлөөлөх” чиглэл өгсөн шүү дээ. Зээлийн асуудалтай холбоотой байж болзошгүй буюу хуулийн байгууллагад шалгуулж буй хүмүүсийг халаагүй юм уу?
-УИХ-ын дарга хэлэхдээ “Зээлийг зориулалтын бусаар ашигласан улс төрийн хамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой” гэсэн. Ерөнхий сайд “ТУЗ-ийг 100 өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандан зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй ажилтныг ажлаас нь чөлөөлөх” гэж үүрэгдсэн байдаг. Гэвч Мандухай сэцэн хатан кинон дээр “100 ботго алж ингийг нь буйлуулаад, 100 хүүхэд алж эхийг уйлуулаад” гэж гардаг шиг УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас өгсөн үүргийг хэрэгжүүлэхдээ нугалаа гаргаж, өөрийн дураар авирлаж жирийн ажилчдыг хоморголон халж эхэлсэн. Ажлаас халах тушаал Гүйцэтгэх захирал Н.Мандуулын нэрээр гарна. Гэвч ажиллагааг гардаж зохион байгуулж байгаа хүн Ж.Эрхэмбаатар өөрөө.
-ЖИНХЭНЭ ХАЛАХ ЁСТОЙ ХҮМҮҮСЭЭ ХАЛАХГҮЙ. ЖИРИЙН АЖИЛЧДЫГ ХАЛСАН-

-Таны дээр дурдсан Ж.Эрхэмбаатар захирлын халсан 15-аас хуулийн байгууллагад шалгуулж буй нь хүн бий юм уу. Бүгдээрээ шалгуулаагүй, шалгуулах үндэслэлгүй хүмүүс үү?
-Миний мэдэхийн ганцхан хүн яллагдагчаар татагдсан. Бас нэг хүнийг хуулийн байгууллагаас шалгаад “сахилгын арга хэмжээ ав” гэдэг чиглэл ирсэн гэж дуулсан. Үлдсэн хүмүүс нь хуулийн байгууллагаар шалгуулаад байсан зүйл алга. Ерөнхий сайдын хэлснээр зээлийн асуудалд оролцсон байх магадлалтай, улс төрийн холбоо хамааралтай хүмүүсийг олж тогтоох нь зөв. Үүнтэй санал нэг байна. Гэтэл ямар санаа зорилгоор 15 хүний нэрийг өөрийн дураар гаргачхаад ингэж аашлаад байгааг нь ойлгохгүй байна. Энэ 15 хүнд асуудал байсан мэтээр харагдуулах гэж байгаа юм уу. Эсвэл өөрийнхөө хүмүүсийг авч ирэх гээд ингээд байгаа юм уу. Зорилгыг нь сайн мэдэхгүй. Ямартай ч Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхдээ бодит амьдралаас эсрэгээр нь хэрэгжүүлээд байна. Улс төрд нөлөөтэй хүмүүс нь энэ 15-аас гадна үлдсэн гэж бодож байгаа. Жинхэнэ халах ёстой хүмүүсээ халахгүй. Цаанаа татаас, дэмжлэг байхгүй эгэл жирийн ажилтнуудыг халж байна. Надад тохиолдсон жишээ бодит. Хоёрдугаар сарын 23-нд “Мөнхбатын хэрэгтэй холбогдуулан мэргэжлийн арга, туршлага дутагдсан тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа” гэж байгаа юм. Харин ажлаас халах тушаал гаргахдаа огт өөр зүйл бичсэн. Би ярилцлагын эхэнд гурван үндэслэлээ хэлсэн шүү дээ. Байж болох, буруутгаж болох ямар л үндэслэл байна, бүгдийг нь бичсэн байна лээ л дээ. Ямар ч ажилтныг халахад бодит үндэслэл хэрэгтэй. Гэтэл гаргасан алдаа зөрчлийг нь илрүүлэхээс урьтаж, халах шийдвэр нь гарчхаад байна. Араас нь халах үндэслэлээ хайж, бодож байна. Намайг ажлаас халаад зогсохгүй гүтгэсэн үйлдэл ч гаргасан.
-Таныг яаж гүтгэсэн гэж?
-Хоёрдугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ гүтгэлгийн шинж чанартай зүйлсийг ярьсан. Түүний нэг нь миний талаарх яриа. “Мөнхбат нарын хэрэг буюу Хөгжлийн банкны асуудалд оролцохдоо ажил олгогчийн эрх ашгийг хангалттай тодорхойлж, хангалттай хамгаалж оролцоогүй” гэдэг юм. Хоёр төлөөлөгчийн нэг нь хангалттай ажиллаагүй гэдэг. Ингэж намайг орон даяар зарласан. Нэрийг нь зарлаагүй ч миний ойр тойрных нь намайг гэдгийг гадарлаж байгаа шүү дээ. Яг тэр үеэр Хөгжлийн банкны байрны талаар сэтгүүлчид асуухад удирдлагууд бие биенээсээ “Гэрээ нь хэзээ байгуулагдсан билээ” гэж асууж байх жишээтэй. Үүгээрээ удирдлагууд өөрсдөө энэ асуудалд хайнга хандаж байгаагаа илтгэсэн. Өөрсдөө асуудлаа мэдэхгүй байгаа байхгүй юу.
-Өөрөөс тань бусад 14 ажилтны ажлаас халагдах үндэслэл юу байсан бол?
-Заримыг нь бас адилхан дарамталсан байсан. Олон жил ажилласан нэг ажилтныг “ажлаа өг, эс бөгөөс ял болгоод үүрүүлчихнэ шүү” гэж заналхийлсэн байна лээ. Энэ бол гэрчтэй яриа. Ж.Эрхэмбаатар захирал одоо шүүх, цагдаа, прокурор биш. Хүнийг тэгж дураараа дарамтлах ямар эрхтэй хүн юм бэ. Үүнийг их гайхаж байна. Өөрөө “Нэг хүнийг ажлаас чөлөөл, нэг хүнд хариуцлага тооц” гэдэг чиглэл АТГ-аас ирсэн гэж хэвлэлийн хурлын үеэр ярьсан. Хоёр хүний асуудал л хууль хяналтын байгууллагад бий юм билээ. Үлдсэн хүмүүсийн нэрсийг хаанаасаа ч гаргаж ирсэн юм бүү мэд.
-Ярилцлагын туршид “эгэл жирийн ажилчид” гэж та хэд хэдэн удаа ярилаа. Ингэхэд Хөгжлийн банканд эгэл жирийн ажилчид, дарга нар гэсэн хоёр зааг байх шиг ээ. Жирийн ажилтны эрх ашгийг анхлан хөндөж байна гэж ойлгогдлоо?
-Хөгжлийн банканд орсон цагаас эхлэн зөвхөн миний гэлтгүй ажилтны эрх ашиг нэлээн төвшин доогуур байж ирсэн. Хөгжлийн банкны асуудлын эх үндэс хүний нөөцийн бодлого алдагдсанаас үүдэлтэй. Нэгдүгээрт, ажилтан тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй. Халаа, сэлгээ маш их явагддаг. Хоёрдугаарт, банкны талаар ямар ч мэдлэг, чиг баримжаагүй хүмүүс томилогдож очдог. Нийт 130 ажилтныг ажилд авч, 110 хүнийг халсан байдаг юм билээ. Ингэж халж солихдоо дарга удирдлагууд өөрт таалагдсан хүндээ олон сарын тэтгэмж өгчихдөг. Арван жилийн турш жил бүр бүтцийн өөрчлөлт хийж ирсэн. Энэ тоолонд Эрсдэлийн газрыг Эрсдэлийн удирдлагын газар болгоод сольчихдог. Бүтцийн өөрчлөлт нэрээр ялангуяа эгэл жирийн ажилчдаа халж солих явдал их байсан. Гэвч халагдсан ажилчид шүүхээр яваад ялдаг. Нөхөн олговор авдаг. Харамсалтай нь ажлаас нь халсан буруутай албан тушаалтан энэ мөнгийг гаргаж байгаагүй. Миний мэдэхээр лав.
-ТУЗ СОЛИГДОХ БҮРТ ДООШОО ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙГДЭЖ, ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭ АВЧИРДАГ-

-Хөгжлийн банк одоо хэчнээн ажилтантай юм бэ?
-Одоогийн байдлаар Хөгжлийн банк 100 гаруй ажилтантай. 20-30 нь үйлчилгээний, 20-30 нь удирдах албан тушаалтан. Ажил хийдэг 40 гаруйхан хүнтэй. Тэднийгээ байнга гоочилно, дарамтална, хална солино гэж сүрдүүлнэ. Нэг дарга нь ирээд “ахлах хуульч болголоо гэнэ”, нөгөөх нь ирээд “ахлах биш болголоо гэнэ”. Маш төвөгтэй.
-Бүтцийн өөрчлөлт хэр их хийж байв. Үе үеийн ТУЗ-ийн гишүүд өөрсдийн хүмүүсээ чирч ирээд албан тушаалд чихчихдэг гэх мэдээлэл байдаг шүү дээ?
-Хөгжлийн банк арван жилийн түүхтэй байгууллага. Жил болгон шахуу бүтцийн өөрчлөлт хийдэг. Хамгийн сүүлд “Арван жилийн дотор есөн ТУЗ, есөн гүйцэтгэх захирал солигдсон” гэж Н.Мандуул захирал хэлсэн байна лээ. ТУЗ солигдох бүрт доошоо халаа, сэлгээнүүд явагддаг. Гүйцэтгэх удирдлагууд солигддог. Сүүлдээ бүр байх ёстой үзэгдэл мэт болчихсон. Үүнтэй эвлэрмээргүй байгаа юм. Нэг ажлыг удаан хийж байж гаршиж, туршлагатай болно шүү дээ. Гэтэл харамсалтай нь нүүдлийн шувууд шиг орж ирээд л гараад яваад өгдөг.
-Өнөөдрийн нөхцөл байдлаар Хөгжлийн банк шиг болж бүтэхгүй газар алга болчихлоо. Олон жил ажилласан хүний хувьд юу гэж бодож сууна?
-Хөгжлийн банк шууд болон дамжуулах зээлдэх замаар 2000 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг юм билээ. Энэ төслүүд үр өгөөжөө өгсөн. Гудамж төсөл хэрэгжсэнээр хэдэн замын болон дэд бүтцийн компаниуд хөл дээрээ боссон гээд сайхан зүйлс олон бий. Үүнийг дагаад олон мянган ажлын байр бий болсон. Төслийн санхүүжилт ийм ашигтай. Төслийн зээлээр зөвхөн компаниуд өөрсдөө баяжина гэдэг маш буруу ойлголт. Гадны улс орнуудын жишгээс харахад хэдхэн том компаниудынхаа хүчээр босч ирсэн түүхтэй байдаг.
Бүх зээлдэгч нар болж бүтдэггүй юм биш. Мэдээж тодорхой алдаа завхралуудыг засах ёстой нь үнэн. Зээлийн асуудал олон нийтэд хүрч, өндөрөө авсны хүчээр төлөгдөж байгаад баяртай байна. 40 тэрбум төгрөг төлөгдлөө гэхэд жирийн ажилчид бид өрөөндөө алгаа ташицгааж суусан. Чанаргүй зээлийг төлүүлэх ажилд жирийн ажилчид бүгд л оролцсон. Хөгжлийн банкны дүрэм журмыг шинэчлэх, сайжруулах ажилд миний бие бүгдэд нь оролцож явлаа. Хөгжлийн банкны хуулийн төслөөс эхлээд хяналтын тогтолцоог нь сайжруулах ажилд ч оролцсон. 2017 онд хяналтын тогтолцоо сайжирсан. Үүнээс хойш сайжирсаар үр дүн одоо гарч байгаа гэж хэлж болохоор.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургийг: О.Улсболд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хамаар�##� бүхий 15 хүнийг чухам л олж илрүүлээд х�##�ж байгаа гээд зарлаад байсан яг үнэндээ гадуур яваад байгаа шуумыг эзэнтэй болгон дарсан мсж өгөх зорилгоор хийгдсэн ажил шүү. энэ 15 хүнийг яг нэг бүрчлэн ш�##�гаад үзвэл гэмгүй чин шудрагаар ажидлаж байсан болохгүй нь төлөө өчнөөн жил дугарч элдэв эрсдэлийн дүгнэлт дээр ч асууп�##�тай олгохгүй гэсэн шийдвэр сан�##�аа бичээд явж байсан хүн ч байгаа. цэвэр дарга нарын үгэнд ордоггүй өөрийнхөөр нь явдаггүй хүмүүс дунд нь байгаа
Эрхэмбаатар гэгч х�##�тайсан золиг Амарбаясг�##�ангийнхаа нэрийг бариад их дураараа аашилж байгаа юм байна даа. Огт төрийн �##�банд ажиллаж байгаагүй, нэг компанид ч ажиллаж үзээгүй, хувиараа өмгөөлөл л хийдэг байсан хүнийг огцом дээш татан дарга болгочихоор ингээд хууль журам, дэг ёс ч мэдэхгүй тэнгэрээс буусан мэт дураараа дургиж байна даа
Ekhembaatar ugaasaa khogiin amitan sh dee. Khyniig naiz nukhduur n' dygnedeg gdg biz dee. Khenii khyn bilee dee. Khen alban tushaald tomilloo doo. Neg tergenii duguinuud l bgaa sh dee. Oilgomjtoi.
Чинзориг гэдэг хүн шударга ажилладаг хүн бөгөөд бүгдийг үнэн зөвөөр ярилаа. Энэ хүнийг Хөгжлийн банк буцааж авах ёстой юм байна. Энэ Эрхэм баатар гэдгийг зурагтаар үзэж гайгүй шударга хүн байна гэтэл ямар муухай харьцаатай хүн тул дэд захирлаар нь ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНАА
Хөгжлийн банкинд�##�ь ч засгийн үед дээшээ томордог цөөхөн хэдэн хүн бий. Монгол банкны Лхагвасүрэн захирлын хүү Л.Тэмүүжин одоо газрын дарга, МБ--ны в�##�ютын газрын дарга асан Одонгоогийн хүү Амг�##�ан одоо бас л газрын дарга. За тэгээд их хурлын гишүүдийн хань хамсаатнууд зөндөө бий дээ
төрийн �##�банд ардын хүүхэд ажиллаж болдоггүй тогтолцоо нэгэнт бий болсон нь нууц биш
Эрхэмбаатар гэж гайгүй юм болуу гэж бодсон чинь намын цүнх баригч �######� долоогч болохоор өөр болчихдог юм бн�##�даа Жирийн ардын , хулгайчдын хамга�##��##�тгүй хүмүүс ажиллахад маш хүнд болж дээ
"Зээлдэгч компани зөвхөн өөрсдөө баяжих гэж зээл авдаггүй" гэж маш энгийн зөв томьёолол хэлжээ
ёстой зоригтой ичиж айхгүй, ярьсан мундаг з�##�ууу бна даа. з�##�уу хүн гэхэд сайн бна. шинэ удирдлагууд очоод юу хийсэн яасан ийснэ ярихгүй таг дүлийй. б�##�айнууд ийм л юм хийж яваа бх нь. эцэстээ яг хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь нуугдаад үлдэнэ дээ харж л бгарай. харж л байя
Zuv chinzo ahaa ta shudaraga er hun shuu demjij bn, MAN sunutugei, darhanchuud
Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн хүү Тэмүүжин, "Говийн зам" төслийн 176 тэрбум төгрөгийн зээлийг олгох ажлыг гардан зохион байгуулсан Б.Амг�##�ан нар бүх цаг үед даргаа хийсээр, шинэ удирдлагууд нь ч хамга�##�саар...
Үе үеийн ажилтнуудын буруу гэж яаж ч юм бэ оруулсан чадваргүй, туршлагагүй ороод л гараад байдаг тогтворгүй ажилчдыг хэлээд байна уу?
Тэр Эрхэмбаатар харваас олиггүйгар, нилээн з�##�тай эрдээ.
Тэмүүжин гадныхан ирэхэд угтах, үдэх ажил л хийдэг байсан ямар ч чадваргүй, аавынхаа нөлөөгөөр захир�##� болчоод явж бна. Амг�##�ан О.Чулуунбатын туслах байсан, бас ямар ч чадваргүй. Ер нь хэдэн үлдсэн ажлаа хийдэг хүмүүсээ хөөгөөд явуулчихлаа. Нэг үе монголын хамгийн мундаг з�##�уус ажилладаг банк байж билээ хөөрхий
Сэтгүүлч гол асуултуудаа асуугаагүй байх юм. Уг нь тэр том зээлүүд гарахад хаана юу хийж байсныг асуумаар...
Манай Чинзориг сайн ажилтан даа шударга ажил хэрэгч би цуг ажилладаг байсных нь хувьд мэднэ
Хөгжлийн банкинд хуульчаар ажиллаж байсан Чинзо маань ярилцлага өгчээ.
Bank dampuurah chin uur asuudal shvv ene door bgaa hvn guai. End ariin haalgaar orj ireed durtai vedee ajil hiideg, uls turiin nuluuguur ajilladag hvmvvsiig heleed bna. Yamar ch bguullagiin ard hudulguj hvch n ajilchidnbdag bolhoos uls turchid bish shvv
Хөгжлийн банкаа татан буулга. Хөгжлийг ард түмэн хийдэг. Банк тусладаг юм. Хөгжлийн ТЭЗҮ , төслөө гаргаад санхүүжилтийн тендер зарла. Эхлэл төгсгөл хоёр чинь байр сууриа олохгүй байна.
Үнэн зөвөөр ажиллаж байгаа ардын хүүхдийг б
Өөрийгөө бус МУ-ыг хамга�##�ах нэг үйлдэл байсан уу? Харин ч зөөлөн шийтгэл байна
ene banknii heregt iheehen orolzson hun baina daa
Иймэрхүү суудлын бөглөөс болсон шимэгч, паразитуудыг �######�уулах нь зөв. Ирээдүйд олох орлогоо барьца�##�ж зээл авч байсныг өөрийгөө хөөргөсөн энэ хуульч нэртэй банди нүдээ аниад өнгөрөөсөн байхдаа
troll uu ene nohor harvaas
наад буг болтлоо байсан ажилдаа орохгээд гүйгээд байгаа хулгаач муур бүгдииг мэдэж байгаа л�##�рыг
10 jil huulichaar ni bsan bol buzar mini hamag zeel chamaas bolj uren taran bolson bn. Halagdaad orhij bolohgui, chamaig shuuheer oruulah yostoi. Buur irsen zakuudaa daramtlaad surtsan gar bn. Erhembaatar zuv yariatai zaluu bsan
Ажил хийж үзээгүй хашааны банхарууд юугаа мэдэж ингэж хуцдаг байна
Новш байнадаа !! Ийм болтол дампуурсан газар 10 жил оцойтлоо баяжаад юу ч чимээ гаргахгуй хорогдож чадсан хуульч нэртэй хог новш !!! Жинхэнэ паразит кино цаашаа!!!
Чи муу гөлөг гараад ганц ч хуцаж чадахгүй байж утасны цаанаас трол оркуул
хаха шаана биз
Х�##�ах нь зөв байхаа .Та жирийн ажилчин биш ажилтан хуулийн том зөвлөх юм шиг бн . Банк дампуурахад та хаана юу хийж бн юм бэ . Таны хуулийн зөвлөгөө өгдөг банк чинь хөрөнгөгүй болчихож дээ өөрийгөө хамга�##�аад хэрэггүй .
том дарга нар хэзээ мэргэжилтнээ сонсдог байлаа
banknii muu yabj bgaa n uye uyeiin ajiltnuudiin oroltsoo bas bii shuu! end bankaa muulaad yavahaar ooriigoo saijruulaad yav!
10 жил Хөгжлийн банканд хуульч хийж бүх шатны бодлогын баримт бичиг хийж байсан юм бол одоо энэ банкаа хараач! 10 жил байхдаа хууль хян�##�тын байгууллагад асуудлыг тавьж байхгүй юу хийсэн хүн бэ? Энэ хүнийг ш�##�гах хэрэгтэй! Эс үйлдэхүй үнэртэж байна шүү!
Чи мөнгө идэж уудаг хүн нь үү
Эрт х�##�агдах байсан юм биш үү