Дэлхийн банк: Монгол Улсын орлого буурч, эдийн засгийн цочролд өртөхөөр байна

Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна гэж Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” тайланд дүгнэжээ.
Үүнд: шатахууныхаа дийлэнхийг импортолдог Монгол Улс болон Тайландын Хаант улс, Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна. Их хэмжээний өртэй Лаос, Монгол Улс, Малайз, Вьетнам зэрэг орнууд санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар байна.
Дэлхийн Банкны 2022 оны дөрөвдүгээр сард гарсан бүс нутгийн эдийн засгийн тайланд дурдсанаар, Монгол Улсын ДНБ 2022 онд суурь төсөөллөөр 2.5 хувиар өсөх тооцоололтой байгаа бол сул төсөөллөөр (нөхцөл байдал муудсан тохиолдолд) 0.7 хувь өсөхөөр байна гэжээ.
Тайланг бүрэн эхээр нь ЭНД- дарж уншина уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.