Б.Баттогтох: Хүмүүсийн нүүрэнд бялуу нялж, бүдүүлэг үйлдэл гаргасан буруугаа хүлээнэ

Увс аймгийн төв талбай дээр улаан савхитай, хар шилтэй залуу бусдын нүүрэнд бялуу нялж прэйнк хийсэн нь олон хүнд хүрсэн. Тэр залууг Б.Баттогтох гэдэг. Увс аймгийн Улаангом хотод амьдардаг түүнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

-Сайн байна уу. Таны Увс аймгийн Улаангом хотын төв талбайд хийсэн прэйнк маш олон хүнд хүрч, тэр хэрээрээ шүүмжлэл дагуулах шиг боллоо. Та яагаад ийм прэйнк хийх болов?
-Санааг нь би өөрөө л олсон. Олсон ч юу байх вэ. Гадаадад тийм прэйнк хийдэг юм билээ. Монголд өмнө нь хийж байсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд дөрөвдүгээр сарын 1, инээдмийн баяр болж байсан учраас хийсэн. Олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Манай Увсчууд гэж сайт байдаг. Тэр сайттай хамт хийгээд манай аймгийнхан л үзэх байх даа гэж бодоод янз бүрийн юм бодож санаагүй хийчихсэн. Тавилттай зүйл ч байсан. Тэгээд шүүмжлэл нэлээд дагуулсан л даа. Комментийг доошоо ганц нэг гүйлгэж харсан. Ямар аймаар коммент бичдэг юм бэ. Тэгээд өөрөө стресстэж, нервтэхийн нэмэр юм байна гээд уншихгүй хаясан.
-Бүдүүлэгдүү байдлаар хүмүүст хандсан гэж шүүмжилсэн л дээ. Үүнд өөрийнхөө бурууг хүлээж байгаа юу?
-Тийм ээ. Бүдүүлэгдүү байсан нь үнэн. Янз бүрийн ажил төрөлтэй хүмүүс явж байж болно. Тэр хүмүүсийг хувцас, биенд нь крем нялчихаад салфетка өгөхгүй яасан юм бэ гэсэн комментууд маш их байсан. Цаашдаа засаж, гоё бичлэг хийгээрэй гэсэн хүмүүс ч байсан. Ер нь буруугаа хүлээж байгаа.
-Тухайн бичлэгийг эвлүүлэг хийгээд гаргасан байх. Бичлэгний цаана энэ хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлж, танд юу гэж хэлсэн бэ?
-Ганц, хоёр хүнийг бол ярьж байгаад оролцчих гээд 50 хувийг нь тавилттай хийсэн. Үлдсэнийг нь явж байгаа хүмүсийг оролцуулсан. Тэр хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэх нь тодорхой. Намайг ч гэсэн тэгсэн бол би нэлээд уурлах л байсан байх. Эмэгтэй хүнийг оролцуулаагүй. Эрэгтэйчүүд тоглоом даах болов уу гэж бодсон. Настай хүмүүсийг бас оролцуулахыг хүсээгүй.
-Тэр хүмүүст салфетка өгөөгүй тэгээд явуулчихсан юм уу?
-Сүүлд өгсөн л дөө. Мэдээж бичлэг дундуур гарахгүй л дээ. Дараа нь нүүрийг нь угаах ус, арчих зүйл бэлдчихсэн байсан. Бичлэгт тэр нь гарахгүй шүү дээ. Дараа нь хувцас хунарыг нь арчиж цэвэрлээд явуулсан.
-2020 ОНД ШАВАРТ НҮҮРЭЭРЭЭ УНАДАГ БИЧЛЭГ ХИЙГЭЭД БАС ИХ ШҮҮМЖЛҮҮЛСЭН-

-Дахиад өөр прэйнк хийнэ гэж сошиал хуудастаа бичсэн байсан. Та ер нь юу хийдэг хүн бэ?
-Би эдийн засагч мэргэжилтэй. Одоо хувиараа юм хийж байна. Бааранд DJ хийдэг. Хөгжимд дуртай учраас. Өдрийн цагаар хувиараа бас наймаа хийнэ.
-Сошиалд видео хийж байгаа нь сонирхол гэж ойлгох уу?
-Тэгж ойлгож болно. Өмнө нь 2020 онд нэг чэллэнж болсон. Шаварт нүүрээрээ унадаг бичлэг. Тэр бас маш олон хүнд хүрч, шүүмжлүүлж байсан. Нэг залуу постолсон байхад 2.7 сая хүн үзэж байсан санагддаг. Маш олон сөрөг комментууд надад ирж байсан. Хоёр жилийн дараа дахиад хийтэл дахиад сөрөг комментууд авлаа.
-Тэр бичлэгийг үзээд, сэтгэгдлүүдийг нь уншиж байхад нутгийн аялгуугаар ярьж байгааг доромжилсон өнгө аястай комментууд их байсан л даа. Та үүнд юу хэлэх вэ?
-Бид нар яг үнэндээ нутгархаад байх шаардлага байхгүй. Би Увс нутгийн хүн. Монгол хүн. Энэ аймагт төрөөд өсөөд өдий хүрсэн. Би аялгатай. Аялгааасаа хэзээ ч ичихгүй. Худлаа маяглах шаардлага байхгүй. Увс нутагт төрсөндөө бахархаж, омогшдог. Аль ч аймагт төрсөн хүмүүс төрж өссөн нутаг усаараа бахархдаг. Би тийм хүмүүсийн нэг л байгаа. Өөрийнхөөрөө л байх дуртай. Чи аялгатай байна. Үнийгээ зас гэж байсан. Тийм амар засардаг зүйл биш л дээ.
-Цаашдаа ямар прэйнк хийх гэж байгаа юм?
-Цаашдаа хүн гомдоохгүй, эерэг талын бичлэгүүд хийе гэж бодож байна. Өмнө нь эмэгтэйчүүдийн баяраар бас эмэгтэйчүүдээ баярлуулсан бичлэг хийж байсан. Санаа бол зөндөө.
-Эцэст нь бичлэгийг тань үзсэн хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Баярлалаа. Та нарын комментуудаас уншиж стрестсэн. Сайхан байлаа. Монголчууд зөв зүйлд бие беинийгээ дэмжиж, сэвдэг байгаасай. Би ухаарал хайрласан гоё зүйл хийсэн бол олон хүн үзэхгүй. Гэтэл муу юмыг бүгд үзээд, сэвээд, шэйрлээд. Хүний мууд дуртай болсон нь үүнэээс харагдаж байгаа юм. Ухаарал хайрласан зөндөө бичлэгийг залуучууд хийж байгаа. Хэн нэгнийг хайрлаж, тусалсан, дэмжсэн. Тэднийг нь ерөөсөө түгээдэггүй. Зөв зүйлд бие биенийгээ дэмждэг байгаасай. Б.Баттогтох гэж хүн дараа нь ухаарал хайрласан бичлэг хийхэд түүнийг нь дэмжээд үздэг байгаасай гэж хүсэж байна.
--Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийж чадсан байна ганц франк хийж чхдахгүй арчаагүй гэрийнхээ мухраас гарч сэтгэж чададгүй хүмүүс л муулж байгаа
Прейнк биш франк биш Пранк гэнэ
Orkuud ni durtai bolohoor ulam l tenegteh baihdaa. Bogs ulaimaar yumaa
Увс хүүхэн ярилцлага авчээ. Больчкээч
bayrlalaa ta bvgdeee ilvv goy eyreg zvilsiig setgej xinee
За яах вэ гэмтэй юм биш хүү минь хувцсанд нь хүргэлгүй нүүрэнд нь наагаад тэр дор нь с�##�фэткаа өгөх нь зөв би баярлаж хөгжих байсан 70 гарсан хөгшин л дөө иим юм гоё ш дээ муу юм юуч биш шүү хөөрхөн хүү хбнюгжилтэй байгаарай хэтрүүлж болохгүй бид чинь монголчууд гадаад биш
Хүний биед хүрч элдэв юм нүүрэнд нааж тав �##�дагдуулдаг бүдүүлэг м�##�
Huurhun hugjiltei bsaan Amjilt
Хөгжилтэй хөөрхөн бсан Амжилт хүсэе
Монгол нэг иймэрхүү.
Ха ха монголчууд прэнк ойлгох болоогүй з�##�уу минь... Гэхдээ хөгжилтэй байсан шүү
Намайг ч тэгсэн бол би уурлах байсан гэнэ үү, ёстой нэг хэлэх үг м�##�ын м�##� чи бол
bayrlalaa ta bvxendee ushuu ixiig xiij ta bvgdedee xvrgenee
ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН АЦ ВЭ? МУУ ГӨЛӨГӨӨ МАНАЙД ИРЭЭД ЯМАА САМНААЧ БОРЦТОЙ ШӨЛӨӨР ДАЙЛЬЯА