НийгмийнЭРҮҮЛ МЭНД

Цахилгаан соронзон орчинд хэт мэдрэг бол хүнд металлын шинжилгээ өгөөрэй

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон гар утас, утасны сүлжээ, утасгүй интернет, цахилгаан хүчдэлийн шугам, ахуйн цахилгаан хэрэгслүүд нь цахилгаан соронзон орчинг бий болгодог ба энэ нь цахилгаан соронзонд мэдрэг хүмүүст бүр ч илүү сөргөөр нөлөөлж толгой өвдөх, ядрах, уймрах зэрэг шинж тэмдгийг үүсгэдэг.

Судлаачдын үзэж буйгаар цахилгаан соронзон орчинд хэт мэдрэг болгоход нөлөөлөгч гол хүчин зүйл нь бие дэх хүнд металлын хэмжээ болдог байна.

Орчны нөлөөллөөс үүдэн өдөр тутамд бидний амьсгал, хоол боловсруулах зам, арьс салстаар хүнд металл бие махбодод орж, хуримтлагддаг. Эдгээр нь их хэмжээгээр хуримтлагдсанаар бодисын солилцоо удаашрах, бүтээмж, анхаарал төвлөрөлт муудах, шалтгаангүй ядрах зэргээр нөлөөлдөг.

Хүнд металл нь цахилгаан соронзонд мэдрэг байдлыг ихэсгэдэг.

Швейцарын Paracelsus Clinic Dr. Thomas Rau судалгаагаар хөгжингүй орны нийт хүмүүсийн 3-8 хувьд нь цахилгаан соронзонд хэт мэдрэг байдлын шинж тэмдэг илэрдэг бол 35 хүртэлх хувьд нь хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг байна.

Хэрвээ таны тархинд хүнд металл хуримтлагдсан бол таны тархи гар утасны цацрагийг хүлээн авах антены үүрэг гүйцэтгэснээр бие дэх бичил биетнүүд үүнд хэт хүчтэй хариу урвал явуулж илүү хоруу чанартай болгодог. Өөрөөр хэлбэл, бие махбодийн зохистой байдлыг бүрдүүлэгч биохимийн гинжин урвал алдагдагдахад хүрдэг байна. Энэ нь цахилгаан соронзон орчин, хүнд металл болон бичил биетэн хоорондын дуусашгүй гаж циклийг бий болгож улмаар цахилгаан соронзонд хэт мэдрэг байдлыг үүсгэнэ.

Ажиглалт судалгаагаар цахилгаан соронзон илүү их байгаа орчинд архаг халдварын шалтгаант ужиг өвчин өндөр хувьтай байгаа нь анзаарагдсан юм. Түүнчлэн архаг ядаргаа, фибромиалга /нойрны асуудал, сэтгэл хөдлөл, мэдрэл, ядаргаа зэргээр хэвийн бус өвдөлт хариу урвал илэрдэг өвчин /, архаг өвдөлтийн хам шинж зэрэг эмгэгүүд үүсч, даамжирдаг байна.

Цахилгаан соронзонд хэт мэдрэг байдлыг тодорхойлох хамгийн түгээмэл шинж тэмдэг:

  1. Арьс загатнах, тууралт гарах, улайх, биржийх
  2. Уймрах, төвлөрөл муудах, мартамхай болох
  3. Ядрах, сульдах
  4. Толгой өвдөх
  5. Цээжээр өвдөх, зүрхний асуудал

Цахилгаан соронзонд мэдрэг болох нь хүнд металлын бидэнд үзүүлдэг сөрөг нөлөөллүүдийн зөвхөн нэг хэсэг нь юм. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал, хамгийн түрүүнд хүнд металлын шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: www.genetictest.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button