Томоког монголчууд хэдийн мэддэг болжээ. Тэр зөгийн аж ахуй эрхэлж бал, бүтээгдэхүүнээ “Михачи” гэж нэрлэсэн. Япон бүсгүй энтертайнмент төрлийн олон контентуудын зочноор уригдаж, твиттер, фэйсбүүк гээд нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч болж Монголчуудад танигдсан. Бид өглөө эрт түүний ажлын ойролцоо Улаанбаатарын хамгийн эрт онгойдог кофе шопт болзсон юм. Яг товлосон цагтаа Томоко ирж, бид боргол уунгаа эртний танилууд мэт энгийнээр ойр зуурын зүйлсийг тасралтгүй ярилцлаа.
-ХУВЬ ХҮН, АЙЛ БОЛ НЭГ БҮЛЭЭС ЖИЛИЙНХЭЭ БАЛНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГААД ЗОГСОХГҮЙ ИЛҮҮ ГАРНА-

- Болушка та хоёр жиргээнд толхилцоод хэн нь ч билээ дээ та хоёрыг хоолонд урьсан, эвлэрүүлэх гэж тэр байх. Тэр юу болов?
- Дэмбэрэл гуай юу. Би завгүй байсан. Тэр талаар ярьмааргүй байна. Муухай. Хүний мууд дуртай гэж, танай жиргээчид.
- Ажил төрөл нь хир байна. Зөгийнүүдээ гаргачихсан уу?
- Зөгий өвөлжөөнөөс гарсан. Жаахан тааруухан гарлаа.
- Тааруухан гэдэг нь?
- Үхсэн бүл ихтэй. 40 хувийн зөгийгөө алдсан. Шалтгаан нь юу вэ гэхээр зөгийн дээр суудаг хачиг гэж амьтан байдаг. Сордог. Хачиг ихтэй гараад ирлээ. Тэрнээс болсон юм шиг байна. Яагаад ийм асуудал үүсдэг вэ гэхээр хачигны эмчилгээ хийх монголд зарагдаж байгаа зөвшөөрөлтэй зөгийний эм ганцхан байдаг. Тэр нь сайн үйлчилдэггүй.
- Цаашдаа өөр шийдэл байна уу. Дахиад энэ эрсдэл гарах уу?
- Жилээс жилд энэ хачиг эмэнд тэсвэртэй болоод байна. Дэлхий нийтэд тулгамдсан асуудал. Ихэнх өвчнийг хачиг дамжуулдаг. Тэгэхээр өөр арга бодох хэрэгтэй. Эмийн болон эмийн бус арга бас олон төрлийн эм оруулж ирэх хэрэгтэй юм байна. Малын эмийн сангуудтай хамтарч ажилламаар байна. Гэхдээ хорхой дээр суудаг хачиг гэдэг чинь царцаа, эрвээхэйд байдаг болохоор дан ганц зөгийд эм өгөөд хэрэггүй. Эргээд нисч яваад аваад ирдэг. Өвөлжөөнд оруулахдаа чадвал устгаад чадахгүй бол багасгаад оруулах хэрэгтэй. Шинэ хачиг ороод ирлээ гэхэд хохирол багатай л туулмаар байна.
- Зөгий ярвигтай ажил уу?
- Гоё ажил. Хүнээсээ л шалтгаалах байх. Дуртай биш бол хийж чадахгүй.
- Сургалт явуулна гэж зарласан. Тэр талаар яриач?
- Энэ сарын сүүлээр Улаанбаатар хотод хоёр бүл зөгий авч ирээд хотын төвд обьект дээр тавьж зусланд эсвэл хотод ойр газар хоббигоороо цөөхөн бүл яаж маллах вэ, гэрийн хэрэгцээнд зөгийн бал яаж хураах вэ гэдгийг заах гэж байгаа юм. Их хөөрхөн сургалт, гэхдээ үнэтэй.
- Хэчнээн бүл зөгийтэй байж айл хэрэгцээгээ хангах вэ?
- Нэг бүл байхад л хангалттай. Нэг бүлээс манай жишээн дээр бол 50-100 кг хураана. Тэгэхээр хангалттай хүрээд илүү гарна.
- Нэг бүлд хэдэн зөгий байдаг вэ?
- Хавар хамгийн ядарсан үедээ 6000-9000 гарч ирдэг. Зунжингаа маллаад хамгийн оргил үедээ 60 мянга болдог.
- Хэчнээн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна вэ?
- Манайх одоо зургаан төрлийн зөгийн бал, 18 төрлийн бүтээгдэхүүнтэй. Жилээс жилд борлуулалт ихсэж байгаа. Энэ салбарт нэг асуудал байдаг. Тэр нь юу вэ гэхээр импортын зөгийн балтай өрсөлдөх. Импортын бал маш хямдхан. Бид нар нэгдүгээрт, үнээ буулгах ёстой, хоёрдугаарт, хуурамч шошго наагаад Монгол гэж зардаг хүмүүстэй тэмцэх ёстой.
- Ямар нэг холбоонд байдаг уу?
- Монголд зөгийн чиглэлээр хоёр байгууллага ажилладаг. Тэд нар энэ талаар юу хийснийг би мэдэхгүй байна. Цагдаа, МХЕГ-тай хамтран ажиллана. Судалж байна. Импортоор 300 тонн орж ирдэг, эндээс савладаг байх. Үзэх хэрэгтэй байна.
- Монголд бизнес эрхлэхэд хэр байна вэ?
- Би монголоос өөр газар бизнес хийж үзээгүй болохоор харьцуулж мэдэхгүй байна. Гэхдээ харьцангуй уян хатан. Манай салбар их жижигхэн, мэдээлэл багатай. Яаманд зөгий мэддэг хүн байхгүй. Тэгэхээр бид нар байнга мэдээлэл түгээж, сургалт хийж таниулж, асуудлаа ярих хэрэгтэй.
- Зөгийчин найзууд олон уу?
- Манай компани Сэлэнгэ аймгийн арваад зөгийчнөөс зөгий худалдаж авдаг. Тэд нартайгаа байнга холбоотой, суралцах, хамтран ажиллах зүйлүүд ихтэй. Туршлага судална, хуваалцана. Бид боломжоороо хөгжиж байна.
- Бараг хувийг нь алдчихаж, энэ жил. Тэгэхээр одоо яах уу?
- Зөгий бусад амьтантай харьцуулахад үржил их сайтай. Нэг хатан зөгий өдөрт 1000 өндөг гаргадаг. Өдийд мянга, зундаа бол бүр 3000 өндөг гаргадаг амьтан байхгүй юу. Тэгэхээр чинь хурдан өсдөг. Бид нар тэрэн дээрээ менежмент хийгээд энэ жил хэдэн бүл хүргэх, хэдэн кг бал хураахаас шалтгаалдаг. Их бал авъя гэвэл бүлээ өсгөхгүй байх арга хэмжээ авна. Бүлээ олон салгавал бал авч чадахгүй. Энэ жил шиг жаахан алдчихсан үед бол идэвхтэй салгаад тоог нь барья, дараа жил бас зөгий хэрэгтэй учраас тэр шүү дээ.
- Танайх хэдэн бүл зөгийтэй вэ?
- Одоо энэ жил 100 гаруй бүл байна. Алдсаны дараа.
-Мал дээр бол сүргийн бүтэц сайжруулах гэж ярьдаг. Зөгий дээр сэлгээ хийх, бүтэц сайжруулах ажлууд хийгдэх үү?
- Бусад малтай харьцуулж ярьвал нэг үхрийг нэг хайрцаг зөгий гэж ойлгох хэрэгтэй. 10 мянга зөгий үхэр шиг нэг амьтай. Толгой тархи нь хатан зөгий, хөл гар нь ажилчин зөгий гэсэн үг. Генийн болон маллагааны асуудал байгаа юм. Генийн хувьд бол бид нар хэдэн жилийн түүхээр удам судрыг нь гаргаж ирээд сайн хураадаг бүлээс эхийг дахин гаргуулдаг. Малгайны асуудал дээр бол аль болох нэг бүлд байх зөгийний тоог хэмжээг нэмээд зөв үед нь салгаж, нийлүүлэх арга байдаг.
- Таны хамгийн сайн туслагч хэн бэ?
- Би өөрөө их сайн туслах шүү дээ. Манай зөгийчид маш мундаг.
-ААВ ЦУНАМИГИЙН ҮЕЭР ГУРАВ ХОНОГ АЛГА БОЛЖ, БИ ТВИТТЕРТ АНХ УДАА ЗАР ОРУУЛСАН-

- Сая цар тахлын үед Томоко нутагтаа очсон гэсэн үү?
- Очоод гацчихсан. Бүтэн таван сар шүү дээ.
- Ямархуу байв, монголоо санав уу?
- Тухайн үед чинь яг зөгийний ажил эхэлж байсан болохоор ажилдаа санаа зовсон. Гэр бүлээсээ ганцаараа тэнд гацсан болохоор тэд нартаа бас санаа зовоод хурдан очих юмсан гэж бодсон.
- Гэхдээ ээж, аавтайгаа гоё байсан уу?
- Ээж аав хоёроосоо тусдаа гараад хорь гаруй жил болчихсон болохоор эвийг нь олохгүй юм байна лээ. Аль аль нь их санаа зовж биеэ барьж хэсэг амьдарсан.
- Төрсөн гэр, амьдралаасаа төсөөрчихсөн байна уу?
- Хэн хэндээ байна. Аав ээж хоёр л гэхэд хүүхдүүд нь хориод жилийн өмнө гэрээсээ гараад явчихсан, тэрнээс хойш нэмэгдсэн хэвшил байгаа, бас нөгөө амьдралын хэмнэл нь их өөр болж. Намайг байх үед аав ээж хоёр ажилдаа явдаг байсан, одоо тэтгэвэрт гарчихсан. Өдөржин аав ээж хэвтээд, би бас хэвтээд /инээв/ Тэгж байж үзээгүй юм чинь. Цэцэрлэгт орсон цагаас эхлээд тус тусдаа гараад л явчихдаг байсан. Зуны амралтаар аав ээж хоёр ажилдаа явчихна.
- Наад зах нь ямар асуудал үүсч байсан бэ?
- Аягүй жижиг сажиг юм. Аяга таваг угаахаас эхэлнэ. Аягаа ээж угаадаг юм байна, надаар бол угаалгахгүй. Тэгээд нөгөө угаасан аягыг аав арчдаг юм байна. Тэгээд бүгдийг нь ширээн дээрээ тавьчихаар нь би сайн хүн болоод тавиур руу хураахаар наадахыг чинь хатаах ёстой гээд.
- Аав арчаад хатаачихаагүй юм уу?
- Үгүй гэнээ. Жижиг чийг үлдчихсэн байдаг, сайн хатаах ёстой гэнэ. Энэ мэт жижигхэн зөрчил үүсээд би оролцохоо больчихно. Тэгэхээр энэ ерөөсөө юу ч хийхгүй юмаа гэдэг. /инээв/
- Таван сар гурвуулаа амьдарсны эцэст ямар дүгнэлттэй холдов?
- Юу ч дүгнээгүй. Тэр хоёр явлаа гээд амарсан байх, би монголд ирээд хаппи. /инээв/ Хэрүүл болоогүй ч их хэцүү юм билээ. Гэхдээ аав ээжийгээ их ядраасан байх гэж бодсон.
- Японд газар их хөдөлдөг, цунами ч бас элбэг. Та аав ээж хоёртоо санаа зовдог уу, байнга холбоотой байдаг уу?
-Манай аав Синда гээд цунами ирдэг онгоцны буудлын хажууд ажилладаг байсан. Тэгээд 2011 оны гуравдугаар сарын 11-нд амарч байгаад гадуур гарчихаад эргэж гэртээ ирээд жиргээнд орсон. Тэгсэн чинь миний дагасан хүмүүс бүгдээрээ газар хөдөлсөн гээд бичсэн байсан. Тэгээд NHK сайт руу орсон чинь газар хөдлөөд Синда руу цунами орж ирж байсан. Аав гурав хоног сураггүй, би үхчихсэн гэж бодсон. Гурав хоног аав үхсэн гэж бодож амьдарсан. Сүүл рүүгээ яасан гэхээр аав яах вэ. Тэнд цэцэрлэгээрээ, сургуулиараа явсан хүүхдүүд урссан болохоор тэд нарын хажууд манай аав амьдарсан юм даа, улсдаа юм хийсэн гэж бодсон. Тэгсэн чинь аав хамгийн сүүлд хамт ажилладаг хүмүүстэйгээ цэргийн яамны хүмүүсийн завиар гараад ирсэн. Би твиттерт энэ цагаас хойш орсон доо. Яагаад гэхээр би тэр үед твиттерт аавынхаа тухай зар бичсэн. Тэгсэн чинь аавын хамаатнууд гараад ирсэн. Хэдэн ах эгч нар. Тэгээд энэ чинь хэрэгтэй хүмүүсийг холбож өгдөг юм байна гэж бодоод идэвхтэй болсон. Манай япончууд хамаатан садансаг биш хүмүүс шүү дээ. Гэхдээ бие биенээ олсон. Ах дүүсийн хүүхдүүд монголд дотно байдаг. Гэтэл миний огт уулзаж байгаагүй дөрвөн үеэл амьд байгаа.
-ЖИРГЭЭНД НАМАЙГ ДАВАРСАН ЯПОН, ЧИ ЭНЭ АСУУДЛААС ДУТЧИХ ГЭДЭГ-

- Тэгээд жиргээнд дурласан юм байна. Одоо бол Томоко анхаарал татдаг дүр болсон?
- Анх твиттерт японоор бичдэг байсан. 2015 оноос хойш зөгийний ажил эхлээд манай найзууд чи монголоор бич гээд эхэлсэн. Өдөр тутмын тэмдэглэлээ үлдээе гэж боддог. Энэ чинь баримт. Албан бичгээ хүртэл жиргэдэг. Манай аж ахуй яаж явдаг вэ гээд таниулахад, дотно болоход хэрэгтэй гээд явдаг.
- Заримдаа гал гаргадаг?
- Хүн юм чинь гарч л таараа. Үзэл бодол таарахгүй юм зөндөө.
- Таныг хошин шогийн мэдрэмжтэй гэдэг?
- Хэрүүл хийхээр дагагч өсдөг гэнэ. Дагагч нь өсдөг хүмүүс хэрүүл өдөөд байдаг. Би бол дагагчийн тоо хөөдөггүй. Надад 40 мянган дагагч байгаа. Тэр хангалттай. Зөгийн бал авдаг хүмүүсээс хамаагүй илүү. Ямар улс төрч байгаа биш би тийм олон дагагчаар яах вэ.
- Шүүмжлэлд өртдөг үү. Хамгийн олон удаа сонссон сэтгэгдэл?
- Даварсан япон байна. Чи энэ сэдвээс дутчих гэж их бичдэг. Би тоодоггүй. Улс төр бичдэггүй. Нийгмийн асуудал дээр бол би хорь гаруй жил Улаанбаатарт амьдарсан хүний хувьд холбоотой, хариуцлагатай байхгүй юу. Сайн нийгэм бүтээсэн бол миний гавьяа байгаа. Муу хот болгосон бол миний буруу бас тэнд байгаа. Тийм болохоор нийгмийн асуудлаас дутахгүй.
- Нийгмийн стресс нийгмийн сүлжээнд, гудамжинд ч их байна. Таныг хамгийн их бухимдуулдаг зүйл?
- Хүүхдэд ээлгүй байдал. Явган хүний замгүй газраар хүүхдүүд явдаг. Тоглоомын талбай дутмаг байна. Агаар муутай. Хүүхдүүдийг өрөвддөг. Миний хүүхэд нас сайхан аз жаргалтай тайван орчинд өнгөрсөн. Тэгэхээр хүүхдүүдийг ядаж тийм байдлаар өсөөсэй гэж боддог. Би японд хөдөө амьдардаг байсан. Энэ чинь монголын хот. Шал өөр л дөө. Гэхдээ л маргааш өнөөдрөөс сайхан амьдарна гэсэн итгэлтэйгээр хүүхдүүд явмаар байна. Маргааш өмсөх хувцас, орох орон, аав ээж хэрэлдэх вий гэсэн айдастай биш. Амар амгалан амьдруулах юмсан гэж боддог.
- Манай компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд ингэж тэгж ажиллаач гэдэг. Та ийм зүйлд оролцож байв уу?
- Сургалтын талаар түрүүн ярьсан. Түүнийгээ хүүхдүүдэд үзүүлнэ. Зөгий их сонирхолтой амьтан. Дээрээс нь хавийн цэцэгсийн тоосыг хүртэж явахдаа ургамлын өөрчлөлтөд тус нэмэр болдог. Хүүхдүүдэд таниулах өдөрлөг хийнэ. Би ямар нэгэн сайн дурын ажилд оролцох, хандив өгсөн ч байж болно, өгөөгүй ч байж болно. Гэхдээ үүнийг хэнд ч хэлэхгүй гэж бодсон. Компанийн хүрээнд бол хийсэн юмаа бичих ёстой. Хүүхдүүд жаргалтай амьдрахын тулд хэн нэгний сайн дурын хүч хэрэгтэй гэдэг нь бас эмгэнэл байхгүй юу. Буруу. Улс нь хийх ёстой ажлаа хийх ёстой. Сайн дурын ажил, хандивт найдсан аз жаргал гэж байхгүй. Тийм биз дээ. Тийм болохоор би ийм тийм ажил хийсэн гэж уриалмааргүй байна. Тийм юм байхгүй ч гэсэн хүүхдүүд аз жаргалтай амьдрах ёстой.
- Та маш олон шоу нэвтрүүлгүүдэд оролцсон. Орж үзэхийг хүсдэг контент байдаг уу?
- Олны өмнө гарах дургүй. Гэхдээ би гарч байж манай компанийн ажлыг хүмүүс танина гээд хүчээр гарч байгаа. Тэр нэвтрүүлэгт уригдах юмсан гэж бодож байгаагүй. Гэхдээ би урилгаас татгалздаггүй.
-БИ ЭНЭ БОР ЦАМЦЫГ ДОЛООН ЖИЛ ӨДӨР БҮР ӨМСӨЖ БАЙНА-

- Би таныг маргааш өглөө бор цамцтайгаа ирвэл тэр тухай асууна гэж бодож байлаа. Та ч мөн л бор цамцтайгаа ирлээ. Нэг ийм бор цамц байна уу, нэлээд хэд байна уу?
-Энэ өнгөнд дуртайдаа биш, байгаа нь энэ. Хоёр гурван удаа энэ цамцтайгаа зурагтаар гарсан чинь хүмүүс Томоко дандаа бор цамц өмсдөг гээд. Тэгэнгүүт нь "Аа дандаа бор цамц өмсвөл надад амар юм байна. Шинээр сонголт хийхгүй. Шинэ юм авахгүй гэж бодсон. Зөгийтэй хоёр бор цамц байдаг. Тэгээд энэ. Энэ чинь аягүй чанартай юм байна билээ. Би долоон жил бараг өдөр болгон өмсөж байгаа. Урагдаагүй аягүй сайн. Хаанахынх юм бол мэдэхгүй. Японых байхаа.
- Хаанаас авсан бэ?
- Дүү өгсөн байхаа. Би ерөөсөө хувцас авдаггүй. Дандаа хүмүүс өмсөхгүй болсон юмаа өгдөг. Японд очихоор хаях хувцас уутанд хийчихсэн байдаг. Тэрнээс авчихдаг. Манай дүү ноосон цамцны дизайнер. Өөрөө хийсэн байхаа энэ цамцыг.
- Монголчууд Томоког энэ цамцаар нь сайн мэднэ?
Завгүй байна шүү дээ, би чинь. Хөдөө явна. Оффис дээр ажилтай. Тэгэхэд би амралтаар хувцас хунар авах гэж явмааргүй байна. Миний дуртай ажил биш. Нэг мөсөн одоо энэ цамцнаас 5-6 ширхэгийг олоод авахсан гэж бодох юм.
-Та ямар зарчимтай эмэгтэй вэ?
- Мэдэхгүй ээ. Би хүнд гай болмооргүй байна. Хүнд гай болохоос бусад юмыг бол хиймээр байна. Манай компанид 20 хүн ажилладаг. Энэ хүмүүстээ сайхан орчин үүсгэж өгмөөр байна. Баярлуулж чаддаггүй юмаа гэхэд гомдоомоогүй байна. Намайг мартсан ч гэсэн надтай холбоотой орчин сайхан мэдрэмж дурсамж өгөөсэй гэж боддог.
- Та хадмуудтайгаа хэр элэгсэг вэ?
- Хадмуудын тухай ярихгүй.
- Өөр хүмүүст юуг хүргэмээр байна?
- Жиргээнийхэндээ хайртай шүү. Хэрэглэгч нар минь бас бурхан юм аа. Яагаад бурхан бэ гэхээр бид нарт мөнгө өгч амьдруулж байгаадаа биш юм шүү. Зөгийнөөс бал аваад хэрэглэгчид хүртэл янз бүрийн аюул байдаг. Зөгийг уурхайн хажууд тавьчих юм бол баланд хүнд металл орно. Зөв цагт хураахгүй бол иснэ. Болгоомжтой савлахгүй бол шилний үйрмэг орчихно. Тэр болгон дээр би бурхандаа юм өргөх гэж байгаа мэт тийм сүсэгтэй, сэтгэлтэй хандахгүй бол бид нар сайн юм гаргаж чадахгүй. Тиймдээ хэрэглэгчийг би бурхан юм даа гэж боддог. Балаа гаргаж явахдаа олон юм ойлгосон. Миний эцэг эхийг алсан дайсан байсан ч хамгийн сайн хүнсийг хийж өгөх ёстой. Дайсандаа ч гэсэн сайн хүнс өгөх хэрэгтэй учраас хэн ч байсан бурхан болдог.
- Ярилцсанд баярлалаа.
ЯРИЛЦСАН Б.БАЯРТ
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene hun mongold yag yu hiideg hun yum be
Эргүү орк минь хийж бгаа ажлаа тодорхой бичсэн бна
САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ. ТОМОКО БОЛ ЭНГИЙН САЙН ХҮН ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА. БАЯРЛАЛАА
Монголчууд орчин цагт зөгий м�##�лаж сураад 63 намрыг үджээ. Монголын зөгийчид даруухан, чимээгүй нөр их ажлаа хийгээд явдаг болохоор энэ хүн шиг элдэв попрох зав ч гардаггүй, шаардлага ч байдаггүй юм даа. Энэ авгай л Монголд зөгий үржүүлж, хөгжүүлээд байна гэдэг л ойлголт өгөх гээд ядаад байх юм. Болидоо. Зөгийн варроатоз хачгийг эмчилдэг өчнөөн олон төрлийн эмчилгээний зүйлс байгаа. Монголд бат�##�даг ч юм биш. Дэлхийн Апимонди гэдэг байгууллага лицензжүүлдэг юм. Зөгийг зүгээр нэг практикаар сурна , тэгээд хүн сургана гэж байхгүй л дээ. Харин худлаа номхон царайлж, бусдыг үгүйсгэж, мөнгө олж, амиа зууж болох л байх. Арчаагүй зөгийчний, хүч муутай зөгий л хачигандаа бариулж үхдэг юм. Нэмж хэлэхэд өвөлжөөнийхөө чийг, температурыг тохируулж сур даа. Та эхлээд Шаамарын МСҮТ-д ч бол сур�##�цаад зөгийний т�##�аар жаахан ч бол номын дуу сонсох нь зүйтэй байх., онцлог нь Монголд сург�##�т төлбөргүй. Цаашид Монголын зөгийчдийг элдвээр доромжлохгүй байхыг Танаас хүсэе.
Ертөнцийн эрээвэр хураавараас дутаасан гэгээлэг амьдр�##�ын төлөө эмэгтэй аж. 7 жил нэг цамц өмсөж байна аа гэдэг чинь л ихийг өгүүлж байна даа
Хүний хуучин юм битгий өмсөж бай. Ямарч энерги шингэсэн байж болно. Өвчтэй арьсний асууд�##�тай хүнийх байв�##� тэгээд бөөн өвчин авна. Хүний хуучин нь дээлийн шинэ нь гэдэг шүү Томоко минь
Япон хүмүүсээс сурах юм их бий.Маш их хөдөлмөрч �##�иваа зүйлийг сэтгэлээсээ хийдэг шударга гэх мэт.Хүнд гай болохгүй өөрийнхөөрөө амьдарна гэдэг чинь япон хүмүүсийн генд нь байдаг зан чанар байх шүү.Манайхан шиг бөөн өртэй байж үнэтэй гар утас барьж бренд хувцас хөөцөлдөж цээжээ дэлдэцгээхгүй байх.
үнэн үг шүү
МОНГОЛЖСОН ЯПОН ШИГ ЗАВААН ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ АА. МОНГОЛЧУУДЫН ХАМАГ ЗАВААНЫГ СУРНА. ДЭЭР НЬ ЯПОНЫ ӨМХИЙ АЙХТАР САНАА НЬ НЭМЭГДЭНЭ. ИНГЭЭД ЖИНХЭН ШУЛАМ БОЛДОГ. ЯПОНДОО ОЧИХООР МОНГОЛЫГ ШҮЛС БААСТАЙГАА ХОЛЬЖ АМНЫ ЗУГАААГАА ГАРГАНА. БИ ХУДЛАА ХЭЛЭЭГҮЙ ШҮҮ
Сүрхий бүсгүй байна. Тэхдээ манай бүсгүйчүүд юугаараа дутахав дээ. Жаахан л мулгуудуу болохоос монгол эмэгтэйчүүд шилдэг нь.
Та�##�агдлаа.20 хүнийг авч явна гэдэг тоглоом биш шүү.Манайхан атаархуу зангаа болино уу.