ЭДИЙН ЗАСАГ

СЕХ-ны хоёр дарга "570" хөлөглөдөг

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "Lexus 570, Land 200" унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын харьяанд найман байгууллага ажилладаг бөгөөд тус газруудын дарга нарын хэрэгцээнд 25 автомашин ашигладаг. Тэдгээрийн 16 хувь нь буюу дөрвөн ширхэг нь том оврын автомашин байдаг аж. 

Тодруулбал, төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг LEХUS 570, ХЭҮК-ын дарга Ж.Хунан HYUNDAI AZERA, Монгол банкны захирал Б.Лхагвасүрэн L200 болон Alphard, Г.Дөлгөөн, Г.Энхтайван  нар сүүлийн үеийн HYUNDAI SONATA, Үндэсний  статистикийн хорооны дарга  Б.Батдаваа TOYOTA CAMRY, АТГ-ын дарга З.Дашдаваа HYUNDAI SONATA 88,  СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран LEXUS 570, НБД Д.Даваа-Oчир LEXUS 570 тус тус албан хэрэгцээндээ ашигладаг юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

СЕХ - г төрийн албаны зөвлөлтэй нэгтгэ. Илүү , илүү ,илүү.

Зочин
Зочин

Бүгдийг татан буулга хэнд хэрэггүй зовлогонууд

Холбоотой мэдээ

Back to top button