ЭРҮҮЛ МЭНД

ГССҮТ-д 84,9 мянган ам.долларын үнэ бүхий багаж, хэрэгсэл гардууллаа

Канадын засгийн газар, ДЭМБ-ын санхүүжилтээр 84,9 мянган долларын үнэ бүхий эмнэлгийн зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв-д хүлээлгэн өглөө.


2022 оны 4 дугаар сарын 11-ны өдөр ГССҮТ-д болсон тус багаж, хэрэгсэл гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Э.Ивкофф, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчин, Осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
Эмнэлгийн багаж хэрэгсэл, анхны тусламжийн багцыг Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Хөвсгөл гэсэн 6 аймгийн 120 сумдад гардуулан ажлын байрны сургалтыг явуулах ба ингэснээр осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний материаллаг бааз бэхжих, чанар хүртээмж сайжрах боломжийг олгох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button