УЛС ТӨР

Г.Амартүвшин: Ерөнхий прокурор намайг гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтээ оруулаад ир

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөн. Тэгвэл энэ нь хуулийн хүрээнд боломжгүй. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтийг зөвхөн УЕП оруулж ирэх ёстой юм.

Энэ талаар Г.Амартүвшин гишүүн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Би мэдэгдлээ гаргасан. Өөрийнхөө хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгууллагаар шалгуулъя. Жил гаруй сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гэмт хэрэгтнээрээ дуудууллаа. Тиймээс эцэслэн шийдэж өгнө үү гэсэн утгатай.

Хуулийн нарийн ширийнийг нь тухайн үед бодсонгүй. УИХ-ын даргад гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй гэж байгаа бол прокурор миний нэрийг оруулаад ир. Тэгээд УИХ-аар санал хураагаад шийдүүлье гэж байгаа юм. Би мэдүүлгээ өгсөн. Би буруугүй гэдгээ нотлоод, УИХ-ын гишүүний ажлаа үргэлжлүүлээд хийнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаар УИХ-ын гишүүнээс татгалзах ёстой. Хан-Уул дүүргийн сонгогчдын эрх ашиг хөндөгдөх учраас УИХ-ын гишүүний ажилд хариуцлагагүй хандаж болохгүй гэж бодож байна. УИХ-ын гишүүний нэрийн ард нуугдаад байх зүйл байхгүй. Аль ч гишүүн хууль хяналтын байгуллагын ажилд садаа учруулах ёсгүй.

Хэдэн өдөр залуучууд жагслаа. Засгийн газрын тэргүүн гарч ирж шаардлагыг хүлээж авлаа. Гэхдээ тэр 15 шаардлага дунд УИХ-тай холбоотой асуудлууд байсан. Тиймээс би энэ шийдвэрийг гаргасан.

Би өөртөө 100 хувь итгэлтэй байна. Асуудалтай зүйл байхгүй. Хэрвээ итгэлгүй байсан бол хэзээ ч ийм мэдэгдэл гаргахгүй. Хуулийн байгууллага шударга шийднэ гэж бодож байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 13, 2022 16:12

Хуулийн байгууллагууд ийм л хөгийн, ажлаа хийдэггүй нь ил байна. Ш�##�гуулъя гэж хүн гуйгаад байхад асуудлыг оруулахгүй байгаа юм чинь, ш�##�гуулахгүй гэж гүрийгээд байгаа гаруудыг хэзээ ч ш�##�гаж чадахгүй юм байна

Зочин
Зочин
4 сар 13, 2022 21:52

Ээ дэ , удам нь будлиантай шүү - шинэ " хэрэгтэн " нээх схемээр хэлмэгдүүлэлтийн хүрээг тэлж байсан яриа байдаг ...

Зочин
Зочин
4 сар 14, 2022 05:29

Амартүвшингийн удам нь будлиантай гэж байхгүй шүү дээ.Авилга аваагүй тул зөв шийдвэр гаргаж байна. Өвөө нь хэн билээ бид бүгд мэднэ, шударга зүйл хийж байна.

Холбоотой мэдээ

Back to top button