ЭДИЙН ЗАСАГ

"Хөгжлийн банк өрөө төлж дийлэхгүй бол ЗГ-ын бонд босгох боломжийг хязгаарлана"

Өнөөдөр /2022.04.19/ Дэлхийн банкны төлөөллөөс мэдээлэл хийж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн судалгааны тайланг танилцууллаа. Энэ үеэр 2022 оны эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь гэж тооцоолж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл Монгол Улсын гадаад өрийн асуудлаар Дэлхийн банкны Улсын салбарын ахлах мэргэжилтэн Д.Бадамчимэг "2023 онд Засгийн газар бондын төлөлт хийж эхлэх хуваарьтай байгаа. Хэрэв Хөгжлийн банкны зээл бүрэн төлөгдөхгүй бол санхүүжилт босгосон бондын төлбөрөө төлж чадахгүйд хүрнэ.

Хэрэв ингэвэл Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд дахин бонд гаргах боломжгүй болно. Дахин бонд босгох боломжгүй бол Засгийн газар Хөгжлийн банкны өрийг төлж таарна. Ингэвэл мөнгөний тогтвортой байдал улам бүр алдагдана. Олон улсын нөхцөл байдлыг авч үзэхэд 2023 онд эргэн төлөгдөх бондуудыг дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болно" гэж ярьсан байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zeel awsan hulgaichuudiin uriig zawal tulvvleh heregtei

Зочин
Зочин

yugj tm ym baihwede zeel awsan hvmvvs oorsdoo l tolnoshde

Холбоотой мэдээ

Back to top button