ЭДИЙН ЗАСАГ
"Оюу толгой"-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл 30 хувиар буурчээ

"Оюу толгой" ХХК-ийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмалын хэмжээ өнгөрөгч оны мөн үеэс 33 хувиар буурсан байна. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр улирлын статистикээр, 30.3 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд байгаа аж.
Тус компани энэ онд 110-150 мянган тонн зэсийн баяжмал, 135-165 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Харин баяжмал дахь алтны агууламж мөн өмнөх оныхоос 60 хувиар буурчээ. Нийт утгаараа, "Оюу толгой" ХХК-ийн зэс, алтны үйлдвэрлэл ийн буурснаар экспортын төлөвлөсөн орлого ч даган буурах төлөвтэй байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.