ЭДИЙН ЗАСАГ

Монголын нүүрсний ирээдүй: ОХУ хямд үнээр, хоёр дахин их нүүрс БНХАУ-д нийлүүлж эхэллээ

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнуудаас ОХУ-д олон төрлийн эдийн засгийн  хориг арга хэмжээ аваад буй. Энэ хүрээнд ОХУ-ын Европын орнууд руу чиглэх нүүрс экспорт зогсоод байгаа юм. ОХУ нүүрс олборлолтоороо дэлхийд зургаад бичигддэг ба дэлхийн хэмжээний экспортын 15 хувийг хангадаг.

Харин ОХУ БНХАУ хоёр улс нүүрсний худалдааны биет хэмжээг нэмэгдүүлж, ирэх 3-5 жилийн хугацаанд 100 сая тоннд хүргэхээр тохиролцсон гэж гадаадын хэвлэлүүдэд мэдээлээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл БНХАУ импортоор авдаг нүүрсний багагүй хэмжээг ОХУ-аас хангадаг болох прогноз бий болсон.

ОХУ-ЫН НҮҮРСНИЙ ҮНЭ БАГА, ЭКСПОРТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Тэгвэл статистик мэдээллээр, БНХАУ-ын ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ гуравдугаар сард 1.4 сая тонн болж өсжээ. Өмнөх оны мөн үед 550 мянган тонн байсан юм. Энэ хүрээнд БНХАУ гангийн үйлдвэрлэлд ашигладаг нүүрсээ ОХУ-аас хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, мөн хямд үнээр авч буй талаар хэвлэлд мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл БНХАУ ОХУ-аас кокжсих нүүрсийг хямдралтай үнээр авч байна. Монгол, Индонез зэрэг нүүрс экспортлогч орнуудтай харьцуулахал хавьгүй бага үнэтэй байгаа нь БНХАУ-д ихээхэн ашигтай тусах бөгөөд урт хугацаанд энэ харилцаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.

ИМПОРТЛОГЧДОДОО СОНГОЛТТОЙ ХАНДАЖ, ИХЭНХ ХЭРЭГЛЭЭГ ДОТООДООС ХАНГАНА

Нөгөө талд, монголчуудад ямар эрсдэл үүсэх вэ гэсэн асуудал анхаарал татна. Монголоос БНХАУ руу гаргадаг нүүрсний хэмжээ маш бага. 2021 оны дүнгээр 15.7 сая тонн нүүрс л БНХАУ руу экспортолсон. Үүний дээр БНХАУ-ын Үндэсний шинэтгэлийн хороо хоёр сарын өмнө хуралдахдаа, дотоодын нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байгаа.

БНХАУ-ын баримталж буй бодлого ерөнхий дүр зургаараа импортын нүүрсэндээ илүү сонголттой хандаж, дотоодоос үлэмж хэмжээг нь хангадаг болох, ирээдүйд нүүрснээс татгалзах хүрээнд харагдаж буй. Үүнд монголчуудын бага хэмжээний нүүрсний хэмжээ буурах уу, цаашид эрсдэл үүсэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Х.Баттулга аа та үүнийг л хүссэн шүү дээ. Танд Монголын нийт ард түмний өмнөөс биднийг гуйлгачин хэвээр үлдээсэнд нь баярлалаа гэхээс өөр юу хэлэхэв.

Иргэн
Иргэн

Намчин их хурлын хийсэн ажил. Иргэдийн эрх ашиг хөсөр хаягдсан. Намчингууд л гударч байгаа. Удахгүй хахаэ үхэх байх...

зоч
зоч

Баттулга монголчуудыг модыг нь бариулж оросуудын хүслийг биелүүлжээ ,гэтэл ардчилсан намынхан даргаараа сонгоод байдаг. Тэнэг хөсрийгүүд оросын боол болохдоо бэлд дээ

Зочин
Зочин

Манайх ер нь замтай боллоо ч хятадууд манай нүүрсийг бидний гаргах хэмжээгээр авах юм уу ? Авах нь бөхийж, өгөх нь гэдий нь гээч болж байна.Манайхаас нүүрс авах эсэх нь тэдний үзэмжийн асуудал бололтой юм.Хятадуудад бараагаа зарахад бидэнд ухаан хэрэгтэй байна.

Зочин
Зочин

Ухаанаа уралдуулж байж л нүүрсээ зарна. Худлаа гомдоллоод хэн нэг буруутанг хайгаад 2 хөршөө муулаад байвал хэн бидэнтэй тоож харьцах билээ. Хятадтай ухаалаг харьцаж байж л нүүрсээ зарах байх.

Холбоотой мэдээ

Back to top button