Нийгмийн

Ц.Мөнхцэцэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчин дутагдаж байна

Боловсролын тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтэд шалгалт хийх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийхэн 75-р сургууль болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-тэй танилцлаа.

Боловсролын тухай хуулийн 42.1-т Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна гэж заасан байдаг.

Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан 75-р сургууль нь нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн сургууль болжээ.Багш, удирдлагуудын зүгээс тусгай хэрэгцээт боловсролд шаардлагатай бүхий л ажлуудыг хийж, хүүхэд бүрийн сурах эрхийн төлөө хичээн ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй хамт мөр зэрэгцэн суралцаж, хөгжиж болдгийг харуулж чадаж байна. Гэхдээ тусгай хэрэгцээт боловсролд шаардлагатай хүний нөөцийн асуудал дутмаг байгаа нь ажиглагдсан талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг бичжээ.

Тэрбээр "Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах мэргэжилтэн, сэтгэлзүйч, хэл яриа засагч, хөдөлгөөн засалч, нарийн мэргэжлийн ажилтнуудын асуудал хамгийн чухал байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг бий батлах, БШУЯ, ХНХЯ-тай хамтран ажиллах шаардлагатай байна.Сурагчид өөрсдийн гараараа төрөл бүрийн мэндчилгээний хуудас, бэлэгний цаасан хайрцаг сав, баглаа боодол, нэхмэл эдлэлүүд, баримал гээд бүхий л зүйлсийг хийж байна. Та бүхэн минь хүүхдүүдийг дэмжиж, тэдэнд урам зориг хайрлаарай.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг өгч ажилладаг.

Тухайлбал, өдөрт 500 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, 250 хүүхдийг хэвтэн эмчлэх хүчин чадал бүхий 6 тасагтай хэдий ч боловсон хүчин, сувилагчийн орон тоо дутагдалтай байгаагаас гадна тусгай хэрэгцээт боловсролын онцлог хэрэгцээнд тохирсон сургалтын орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хангамж сайжруулах шаардлагатай байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button