УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээ энэ жил хэрхэн үргэлжлэх вэ

Төрийн ордонд өнөөдөр /2022.08.23/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

"Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлгүүд явуулсан. Хүүхдүүдийн хооронд ялгаварлан гадуурхалт их байгаа. Өнгөрсөн жилийн хэлэлцүүлгүүдийн үр дүнд ямар дүрэм журмын шинэ арга хэмжээ авч байгаа вэ. Боловсролын тухай хуульд бид энэ агуулгаар зүйл заалт боловсруулж байгаа. Энэ чиглэлд хууль баталсан орнууд ч бий" гэлээ.

Үүнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:

"Манлайлал үзүүлэн, энэ асуудлыг олон нийтийн анхааралд оруулах чиглэлд хүчтэй ажилласан. Зохион байгуулсан ажлууд тодорхой үр дүнд хүрч байна. Үе тэнгийн дээрэлхэлт дээр ойлголт өгөх, соён гэгээрлийн ажлыг чамгүй хийсэн. Энэ жилээс тусгайлсан самбаруудыг сургуулиуд дээр гаргая гэж төлөвлөсөн. Ццахим дээрэлхэлтийн эсрэг 1000 орчим багш бэлдсэн. Сургууль дээр өнгөрсөн жилээс сэтгэлзүйчид ажиллуулж эхэлсэн, үүнийг тэлнэ. Зөв ойлголт өгөх ажлаа ч үргэлжлүүлнэ" гэлээ.

Г.САНСАРМАА

Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд асуулт асууж, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Жаргалмаа: “Хувийн цэцэрлэгийн төлбөрүүдээс шалтгаалж хувьсах зардлыг хоёр дахин нэмж өгөх  эс өгөхөө шийдэх юм уу.” хэмээн асуув.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: “Ачлаалал өндөртэй байрлалд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүд тухайн хамран сургах тойргынхоо хүүхдүүдийг авах юм бол хувьсах зардлыг нь хоёр дахин үржүүлээд өгнө. Мөн хоолны зардлыг нь өгнө гэсэн зохицуулалттай тогтоол  гарсан. 350 мянга хүртэлх төлбөртэй цэцэрлэгүүд төлбөрөө авахгүйгээр улсаас хоолны зардал болон  хувьсах зардлаа хоёр дахин үржүүлж авах боломжтой гэж харж байгаа юм билээ. Өндөр төлбөртэй цэцэрлэгүүд энэ зохицуулалтыг сонирхохгүй юм билээ. Өөрсдөө өндөр төлбөр авчихдаг учраас. Тэгэхээр Хан-Уул, Баянзүрх гээд “асуудалтай” дүүргүүдийн хувийн  цэцэрлэгт багтаамж байх юм бол хамран сургах тойргийнх нь хүүхэд өгөөд, хувьсах зардлыг нь өгнө. Түүнээс өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгүүдэд нэмж хувьсах зардал өгнө гэсэн ойлголт байхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-23 18:20

Гишүүний зөв шүү. Я##тчгүй л боловсролын тэгш бус байдлыг багасгах нэг арга нь. Шинэ хуучин хамаагүй сурагчид дүрэмт өмсөх нь зүйтэй. Эцэг эхчүүд ч хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуулья

Холбоотой мэдээ

Back to top button