УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Судалгааны их сургуулийн хуулийн төслийг ахална

Намрын чуулганаар 64 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ. УИХ-ын Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх онцлох хуулиудын нэг хэсэг нь Боловсролын багц хуулийн төсөл /Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг ахалж байгаа аж.

Тэрбээр хэлэхдээ, "Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо тэгш, хүртээмжтэй боловсролыг бий болгох шинэчлэл хийх зорилго тавьсан билээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Боловсролын гол хуулиуд дээр ажиллаж, сонгогдсон тойргоос эхлэн боловсролын цахим шилжилтийг эхлүүлж хүүхэд бүрт чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол олгох ажлуудыг хийж эхэлсэн.

Боловсрол нь хүн бүрийн насан туршийн амьдралыг шийдэгч чухал зүйл, нийгэм дэх анги давхаргын ялгаа, тэгш бус байдлыг арилгагч гол түлхүүр учраас хүн бүрт чанартай боловсролыг олгох нь төрийн үүрэг юм.

Тиймээс үндэсний боловсролын тогтолцоог шинэчлэх, улам боловсронгуй болгохын тулд БОЛОВСРОЛЫН РЕФОРМ хийх зайлшгүй шаардлагатай. Энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Боловсролын багц хуулийн төсөлд боловсролын шинэчлэлийн гол зохицуулалт бүрэн багтсан байгаа юм.

Миний бие энэхүү багц хуулийн төслийн Судалгааны их сургуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллана. Өнгөрсөн жилүүдэд их, дээд сургуулиудын санхүүжилт маань оюутны сургалтын төлбөр дээр тогтож ирсэн. Харин дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляцийн өсөлт, ард иргэдийн амьжиргаанаас шалтгаалан сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхыг бид ямагт шаардсаар ирсэн. Гэтэл энэ хэмжээнд дээд сургууль чанартай боловсрол явуулах боломж байхгүй байна. Хүний нөөцийг татах, мэдлэг боловсролтой залуу боловсон хүчнүүдийг их сургуульд тогтоон барих боломж ч байхгүй байна.

Тийм учраас бид Судалгааны их сургуулийг хөгжүүлэх, дээд боловсролд зарчмын томоохон реформ хийхээр зорьж байгаа бол дээрх өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагын үндсэн дээр Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байна" гэж онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-10-04 06:27

Энэ даамсаг Мөнхцэцэг чинь өөрөө ямар боловсрол мэдлэгтэй хүн юм бэ..Арай л өрөвдөлтэй хоосон толгой шиг санагддаг шүү.Ийм амьтас хууль хийгээд бид тэр хуулийг нь хэрэгжүүлээд амьдарна гэдэг нэг л итгэл төрөхгүй, инээдтэй санагдаад байдаг юм. Монгол эх орон минь тэнэгхэн ард түмэн минь яана даа бид.

Тунгаа
Тунгаа
2022-10-04 12:44
Reply to  Иргэн

Улс төр судл##ын докторын зэргийг герман улсад хамга##сан улс төр судлаач хүн л дээ. Эхлээд суд##чихаад хүн доромжлоорой. Улс төр судл##ын олон мэргэжлийн судлаач бэлтгэсэн олон шавьтай эрдэмтэн хүн шүү миний багш.

Холбоотой мэдээ

Back to top button