УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сунгах ёстой

“Хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр далимдуулж том хэргүүд агаарт замхардаг гэж дуулсан. Энэ зүйл заалтыг дахин авч хэлэлцэж өөрчлөх хүсэл зориг УИХ -ын эрхэм гишүүдэд байдаг болов уу?”-гэсэн нэгэн иргэний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Өндөр албан тушаалтнуудын оролцсон авлигын гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, хэрэг нь хэрэгсэхгүй болгох явдал гарч байгаа нь гэмт этгээдэд ял завшуулах боломж өгч байна гэж би үздэг.

Эрүүгийн хуульд “1.10 дугаар зүйлд “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа” гэж томьёолж “1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:” гэж заасан. Энд эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацаа гэдэг өмнөх ойлголтыг нь өөрчилж, уг хөөн хэлэлцэх хугацаанд гэмт хэргийг бүхэлд нь хамааруулаад зогсоогүй гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн гэм бурууг нь ч тогтоох боломж олгохгүйгээр зөвхөн хугацааг тоолоод л хэрэгсэхгүй болгох нөхцлийг бүрдүүлсэн гэж судлаачид үздэгтэй миний хувьд санал нэг байдаг.

Түүнээс гадна өмнөх Эрүүгийн хуульд гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж тодорхой ангилаад тэр болгонд тохирсон хөөн хэлэлцэх хугацааг тогтоон хэрэглэж ирсэн байдаг. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулиар энэхүү ангиллыг байхгүй болгосноос ялын хүнд ба хөнгөний хэмжээг ялгавартай тогтоох, түүнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа тооцох нь төвөгтэй болсон.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болж байгаа нь гэмт этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна.

“Гэмт хэрэг үйлдсэн л бол ял шийтгэл гарцаагүй байх” тухай дэлхий даяар түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг бид хатуу баримтлах ёстой. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт энэ зарчим үйлчлэх ёстой.

Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 29-д “Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр заана” гэснийг иш үндэс болгон авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сунгах ёстой, энэ тухайд хуулийн шинэчлэл хийхэд ажиллах болно" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гайхширал
Гайхширал
2022-12-08 17:05

Туйлын зөв шаардлага!!!!

Зочин
Зочин
2022-12-08 17:08

хэрэгтэн нас барт�##� хүчинтэй байх ёстой

Зочин
Зочин
2022-12-08 17:23

Зөв шт, авлигчдыг ёстой хугацаагүй ш�##�гадаг баймаар байна

ennie
ennie
2022-12-08 21:43

Авилна �##�бан туша�##�ын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгах гаардлагатай мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болох хуулийн за�##�т бга энийгээ ашиглая

Холбоотой мэдээ

Back to top button