УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Хүний амь нас эрсдэж болзошгүй тул тэмцлийн хурц хэлбэрээс татгалзах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг жагсагчдын дунд хувцасаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлж буй жирэмсэн ээжид болон бусад жагсачдад хандаж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Өвлийн ид хүйтэнд гадаа -26 хэм байгаа энэ цаг үед талбай дээр жирэмсэн эмэгтэй эсэргүүцэл илэрхийлж гадуур хувцсаа тайлж үг хэлж байгааг хараад эх хүний хувьд үнэхээр санаа зовж байна.

Ийм хүйтэнд жирэмсэн эмэгтэй гадуур хувцасгүй гарсан нь эхийн төдийгүй, хэвлий дэх хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсч болзошгүй тэмцлийн хурц хэлбэр шүү дээ. Тиймээс үзэл бодлоо өөр аргаар, тайван замаар илэрхийлэхийг уриалж байна.

Тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нь хүн бүрт нээлтэй байгаа ч гэсэн хэт хүйтний нөхцөл байдалд тохирсон арга байдлаар тэмцэх замыг сонгох нь зөв шүү гэж хэлмээр байна.

Мөн тайван замаар жагсагчдыг тэмцлийн эрс хурц хэлбэрт уриалах, жагсаалын зорилгыг өөр зүгт эргүүлэх гэсэн тодорхой бүлэг хүчний явуургүй өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-13 18:54

БИТГИЙ ДОНГОС ЧИНИЙХЭЭР БОЛ ЭНЭ ЖАГСААЛЫГ ТАРААХ УУ? ЧИ ЦААД ЭЗДЭЭСЭЭ ЯМАР ДААЛГАВАР АВСАН БЭ? ГОЛ ХУЛГАЙЧ НАРЫХАА НЭРСИЙГ ЗАРЛААЧЭЭ.ЖИШЭЭЛБЭЛ СҮ.БАТБОЛД ГЭДЭГ ХУЛГАЙЧ СУМЬЯАБАЗАРТАН ГЭЭД БҮГДЭЭРЭЭ ШҮҮ ЧИ БАС БАЙГАА ЮУ? ДОНГОС ЧИ ДУУГҮЙ БАЙ ЧИ ТИЙМ ЭХ ХҮН САНАА ЧИНЬ ЗОВООД БАЙГАА ЮМ БОЛ БИ ЭНЭ БҮХ БУСАРМАГ ЯВДАЛТАЙ ПАРЛАМЕНТААС НЭРЭЭ ТАТАЖ ЖАГСАГЧДЫН АРМИТАЙ НИЙЛЬЕ ГЭВЭЛ ЧАМАЙГ ЭНЭ ЦАГИЙН МАНДУХАЙ ГЭЖ НЭРЛЭЕ

irgen
irgen
2022-12-13 19:08

Хуцаач муу МАН-ын тавиул хүүхэн.

Зөв
Зөв
2022-12-13 19:18

Зөв! Хүмүүсийн турхираан дунд өөрсдөө эрүүл мэндээрээ хохирох гэж байгаа юм.Эрүүл мэнд чинь хохирвол хэн нөхөн төлбөр өгөх юм бэ

Бат
Бат
2022-12-13 19:18

Анхааруулж хэлэх нь зөв шүү. Органик жагсагчид байгааг үгүйсгээгүй, болзошгүй эрсдлээс өөрсдийгөө хамга�##�ж, элдэв турхир�##�тад өртөхгүй байх нь чух�##� шүү. Гишүүд ингээд ури�##�ж байгаа нь сайн бн

Зочин
Зочин
2022-12-13 20:53

Яанаа болчьоосой, хүүхдээ бодоод ийм аймар юм руу орох хэрэггүй шт. Аягүй бол их мөнгөтэй хүмүүсийн аманд орцон явж байж магадгүй

Боль
Боль
2022-12-13 23:14

нүүрсчидийг зарлаад байна, АТГ-аас 17 хүн нэрлэчихлээ, цаашид ч нэрлэнэ гэнэ. Чи зүгээр хувцсаа өмс, төрөх хүүхдээс чинь илүү шийдэх асууд�##� одоодоо байхгүй шүү

Ардын хүү
Ардын хүү
2022-12-14 15:19

Жагсаж болно Үзэл бодлоо илэрхийлж болно Харин үр хүүхдүүд нялх б�##�чир багачууд жирэмсэн эхчүүд өндөр настуудын эрүүл мэнд хохирч хэрхэвч болохгүй Соёлын төвд оруулах тэнд эмнэлэг байлгаж иргэдийн эрүүл мэндэд байнга хян�##�т тавь.Төр засаг ард түмэнтэйгээ хамт байгаа гэдгээ бүү март .Цагдаа АТГ Шүүх прокурорын шуурхай шударга ажиллагаа хамгийн чух�##� байнх

Холбоотой мэдээ

Back to top button