УЛС ТӨР

"Мишээл" сангийн эмч нар СБД-ийн хүүхдүүдэд шүдний эмчилгээ хийлээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачлага, урилгаар Швейцарын нүүр, амны эрүүл ахуйч Габриэлла Шмидт Корситто тэргүүтэй “Мишээл хүүхдийн сан”-гийн мэргэжлийн шүдний эмч нарын баг Сүхбаатар дүүргийн 12-20 дугаар хорооны 03-16 насны хүүхэд багачуудад 2022 оны аравдугаар сарын 14-19-ний өдрүүдэд амны хөндийн үзлэг оношилгоо, эмчилгээ, сургалтыг үнэ төлбөргүй хийлээ.

Швейцарын нүүр, амны эрүүл ахуйч Габриэлла Шмидт Корситто нь “Мишээл” хүүхдийн санг 2013 онд үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө ес дэхь жилдээ Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд өөрөө энэхүү сангаа удирдан явуулж байна.

Сангийн тэргүүн хатагтай Корситто Монгол улсын амьжиргааны түвшин доогуур өрх, гэр бүлийн хүүхдүүд болон хөдөө орон нутгийн алслагдмал газрын хүүхэд багачуудад амны хөндийн эмчилгээ, үйлчилгээг хүргэх зорилготойгоор тус санг үүсгэн байгуулсан аж.

“Мишээл хүүхдийн сан” өнөөдрийн байдлаар 7000 гаруй монгол хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлээд байна. Мишээл хүүхдийн сан нь одоогийн байдлаар Завхан, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатар хотод үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, эмчилгээ хийгээд байгаа билээ.

Габриэлла Шмидт Корситто Мишээл хүүхдийн сангийн эмч нар маань олон сарын өмнөөс зохион байгуулалтын бэлтгэл ажлаа ханган, эртнээс төлөвлөсний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө хүмүүнлэгийн гараа сунгаж буйд Сүхбаатар дүүргийн оршин суугч, эцэг, эхийн төлөөлөл талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Сайн үйлсийн аянг дэмжин оролцогч байгууллагуудын хичээл зүтгэлгүйгээр хүмүүнлэгийн аливаа ажил явах боломжгүй байдаг. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт долоо хоногийн хугацаанд зохион байгуулагдсан энэхүү амны хөндийн иж бүрэн эмчилгээ, оношлогооны ажлыг Топ Кюзин ХХК-ний NewYork Empire Restaurant рестораны хамт олон дэмжин ажиллаж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллажээ.

Долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн 9 хорооны 700 орчим хүүхэд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Төмөр
Төмөр
2022-10-20 17:18

Болж дээ, шүдний хорхой шт хүүхэд том хүнгүй аймаар бгаа даа

Буд
Буд
2022-10-20 18:41

Сайхан ажил зохион байгуулжээ.баярл�##�аа

sbd
sbd
2022-10-26 11:22

Нэг хүүхдийн шүдний эмчилгээ нэг шүд гэхэд л хэд болдог билээ.их олон өрхөд дэм болжээ

Холбоотой мэдээ

Back to top button