УЛС ТӨР

“Эмэгтэйчүүд нэгнийгээ дэмждэггүй” гэх яриаг судалгаагаар үгүйсгэжээ

Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.Чуулганд үе үеийн УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд, улс төрийн намуудын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл оролцож байна.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаанаас үзэхэд Монголын олон нийтийн дунд эмэгтэйчүүдийг дэмжих хандлага өндөр байгаа юм байна.

Эмэгтэйчүүдийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд ажиллаж чадна гэдэгт судалгаанд оролцогчдын дийлэнх олонх буюу 80 гаруй хувь нь итгэлтэй байна. Мэдлэг боловсролтой, шударга, үнэнч, ажил хэрэгч, хариуцлагатай, шийдэмгий, чадвартай зэрэг шинж чанар нь эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх үндэслэл болсныг ганцаарчилсан ярилцлагад оролцсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь илэрхийлсэн байна.

Мөн олны дунд “эмэгтэйчүүд нэгнийгээ дэмждэггүй” гэх аман яриа судалгааны баримтуудаар үгүйсгэгдэж харин ч эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих хандлага нь эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг дэмжсэнээс 17 хувиар илүү байгаа нь харагджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button