БОЛОВСРОЛУЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Спортын заал танхим жендерийн эрх тэгш хуваарилалттай байх ёстой

УИХ дахь биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн даргын хувиар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын асуудалд идэвхтэй анхаарч оролцдог.

Тэрбээр "Спортын байгууламж, нийгмийн зориулалттай барилга байгууламжуудын зориулалт, зохицуулалт хуваарилалт жендэрийн мэдрэмжтэй байх ёстойг энэ хугацаанд маш ихээр анзаарсан.Учир нь юу гэвэл спортын заал танхим, цэнгэлдэх хүрээлэн, нийтийн зориулалттай гадаах спортын талбай явандаа эрэгтэй хүүхдүүд тоглодог газар болон хувирдаг.

Охидууд биеийн тамир, спортоор хичээллэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхгүй бол сульдаа болох, ясны сийрэгжилт, хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэх зэрэг олон эрсдэлтэй.Иелийн их сургуулийн нэгэн судалгаагаар, “Төсвийг жендэрийн мэдрэмжтэй хуваарилах, дэд бүтэц байгууламжийг анхнаас нь хүн амын тавин хувийнхаа нүдээр харж хийж төлөвлөвөл оновчтой” гэж дурдсан байдаг.

Энэ бүхнийг харгалзан үзээд миний бие Европарламентын гишүүн Норберт Нойзерт хүсэлт тавьж, санал болгосны үндсэн дээр түүний санаачилсан “Kick for help” хэмээх хөгжиж буй улс орнуудын өсвөрийн хөлбөмбөгийг дэмжих төслийг Монголд хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 болон 16 дугаар сургуулиуд 2021 оны есдүгээр сараас хамрагдаж, хичээлийн бүтэн жилийн хугацаанд сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн өсвөрийн клубын үйл ажиллагааг тогтворжуулах, системтэй сургалтыг бий болгоход анхаарч ажилласан.

Үүнээс хамгийн том ололт нь 16 дугаар сургуулийн хөлбөмбөгийн клубын дэргэд 9-10, 11-12 насны охидын багийг бүрдүүлсэн явдал байлаа.“Kick for help” төсөл Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 2 болон 16 дугаар сургуулиуд дээр амжилттай хэрэгжиж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 11:08

Ерөнхий сайдын сонорт хүргэх нь: энэ төрийн байгууллагууд ажлын өдөр ажлын цагаар ажлаа хийхгүй тэмцээнтэй гээд хэдэн өдрөөр ажил хийхгүй ####га болдог болчихлоо. Тухайлб#### хамгтйн сүүлийн жишээ гэхэд 2022 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд үндэсний аудитын газар. Нийслэл дэх аудитын газар зэрэг төрийн байгууллагуудын ха####га цоожтой байна. Асууж сург####ахад тэмцээн наадамтай гэнэ.

Тунгаа
Тунгаа
2022-09-20 11:34

Сан#### нэг байна. Биеийн тамирын багш нар зөвхөн шигшээгийн юм уу, эсвэл эрэгтэй багаа анхаараад эмэгтэй хүүхдүүд орхигддог хандлагатай шүү. Тэгэхээр яаж нөгөө эрүүл монгол хүн, бүх нийтийн биеийн тамир гэж дуугарах билээ.

Зочтн
Зочтн
2022-09-20 16:07

Ц.Мөнхцэцэг спорьын төлөө нийтийн биен тамирыг хөгжүүлэх спортод жендерийн эрх тэгш бдлын т####аар их л ярьдаг юм шигээ Харин нөгөө спортын төрийн байгууллага нь унтаа унхайгүй ажиллаж бндөөө хөөрхий яааж ч спорт хөшжих юм болдоо мэргэжилтэн хэрэгтэй бн даа

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x