Ч.Хүрэлбаатар: Их мөнгөний үнэр авсан хүн чичирч дайрлаа гээд хууль зөрчүүлэхгүй

Өчигдөр /2022.04.22/ УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр түгжрэлийн асуудал түүний санхүүжилтээс болж Ч.Хүрэлбаатар ба хотын гишүүдийн дунд ширүүхэн маргаан үүссэн юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлыг хөндөж, хөнгөн галт тэргийн санхүүжилтийг гацаасан асуудалд төсвийн байнгын хороог буруутгасан юм.
Тэгвэл энэ асуудлаар Төвсийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр " 2.8 тэрбум ам.доллараар баригдах 49.4 км урттай LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд Засгийн газрын баталгаа хүссэн тогтоол УИХ дээр хэл ам дагуулав.
1 км нь 56.7 сая буюу бараг 60 сая доллараар баригдах төсөл юм байна. Тогтоол нь хуулийн зөрчилтэй байгаа учир Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлээгүй юм. Эхнийх нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан Засгийн газрын өр 2022 онд ДНБ-ий 70 %, 2023 онд 64%, 2024 онд 60%-ийг давж болохгүй гэдэг заалт зөрчигдсөн.
Учир нь баталгаа, зээл хоёр яг адилхан Засгийн Газрын өрд тооцогддог. Бас дөнгөж байгуулж буй, регистрийн дугаараа ч аваагүй байгаа компанид Засгийн Газрын баталгаа гаргаж өгөх гэж буй нь Өрийн удирдлагын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм.
Би Монгол Улсын хуулийг хүндэтгэн ажиллаж, үүнийг сахиулах ёстой. Их мөнгөний үнэр авсан хүн чичирч дайрлаа гээд үүнийг хууль зөрчүүлэн хэлэлцүүлж чадахгүй. Монгол улсын өрийг 3.5 тэрбум ам доллараар нэмэгдүүлэх шийдвэрийг хууль зөрчүүлэн гаргуулахгүй гэдгээ хэлчихье" гэжэээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Увс күүн гэж энэ дээ
zev bainaa. Hotiin gudamjny tugjreliin nileed hesgiig ubcab applicationoor taxind yavj baigaa huviin heden myangan mashin tereg, men on0line hudaldaa hiij baraag ni haygaar ni hurgej baigaa hurgeltiin heden myangan mashin baidagiig medeh hun baina uu????
би улаанбаатарын иргэн. Гэвч Хүрэлбаатарын ярьсныг дэмжиж байна. Харин попроод байгаа нийслэлээс сонгогдсон гишүүдийг дэмжихгүй байна. 2024 онд дахин зөөлөн сууд�##�д суух замаа засахын тулд улсынхаа эрх ашигийг умартан попорч болохгүй. Улсаа санхүүнийн кризист оруулж улмаар дампууруулж болохгүй эрхэм гишүүдээ томоотой байцгаа.
Түгжрэлийг шийдэх үндсэн арга бол нийслэлийг өөр газао шинээр байгуулах юм. 3 их наяд төгрөгөөр манайх шиг жижиг орон 3 нийслэлийг шинээр байгуулж болно. Тухайлб�##� өмнөт африкийн бүгд найрамдах улс 3 нийслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүх засагл�##� нь нэг нийслэлд их хур�##� нь нэг нийслэлд засгийн газар нь бас нэг нийслэлд байдаг юм билээ.
Нийслэлд 3 их наядыг өгвөл Сумьяабазарын дампуурах гэж байгаа хувийн банкийг нь дэмжсэн шийдвэр болно шүү.
Манайх шиг хувийн машиндаа дуртай нийтийн тээвэрт дургүй хүмүүст хөнгөн г�##�т тэрэг мэрэг гэж ашиггүй юманд хөрөнгө зарах хэрэггүй
3 их наяд чинь 2024 оны сонгуулийн мөнгө болчих вий дээ.
Хүрэлбаатар гишүүнээ таны зөв шүү. Наад байр суурин дээрээ хатууу зогсооорой. Хэрвээ хууль зөрчиж өрийн босгыг хэтрүүлэх юм бол үндсэн хуулийн цэцэд өгөөд унагуулах хэрэгтэй.
Улс орноо дефолт зарлуулах хэмжээнд хзргэх шийдвэр гаргаж болохгүй.
Zuv zuv Hurelbaatariin zuv mungunii uner avsan heden hun durstei gahainuud naad hungun tereg tugjrel shiidehgui .
Hurleegiin zuv
Ch khurelbaatar gishuunii zuv zuv. Ulsiin ediin zasag hul deeree togttol gadaad uruu tultul tevcheer heregtei. Odoohondoo niitiin teevree l 1-r egneegeer saadgui yavuulchih daa.
Zuv shuu
Хүрэлбаатар гишүүний зөв. Мөнгөгүй байж өр тавьж хулгай хийцгээдгийг зогсооё. Хотод хийх ажил их байгаа. Ажлаа хий Сум-аа, чадахгүй бол огцор.