НӨАТ-ын буцаан олголт 57.5 тэрбум төгрөгийг өнөөдөртөө багтаж олгоно
2022 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөртөө багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.
I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг олгох юм байна.
НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авалгүйгээр хөрөнгийн татвараа төлөх боломжийг Татварын Ерөнхий Газар бий болгосон. Тэр утгаараа оны нэгдүгээр улиралд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 3,743 иргэний 352.6 сая төгрөг, газрын албан татвар 48,343 иргэний 24.4 сая төгрөг, галт зэвсгийн албан татвар 3,801 иргэний 142.8 сая төгрөг, газрын төлбөр 5,310 иргэний 59.9 сая төгрөг, газрын төлбөр-дэд алба 111,057 иргэний 760.8 сая төгрөг, авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар 37,796 иргэний 1.3 тэрбум төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 32,388 иргэний 100 сая төгрөг, зам ашигласны төлбөр 26,856 иргэний 512.9 сая төгрөг төлөхөөр нэхэмжилсэн байна. Ингэснээр нийт 43,612 иргэн буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлжээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан ч орж ирдэггүй юм, хүлээгээд л байх юм
Toglood bdg umuu khaashaa um. Neg dekh udurt bagtaaj ugnu l geed bsan. Tegsen unuudurt bagtaaj ugukh um bolloo. Margaash nuguudruus dakhiad ugnuu l gekh baikh daa. NUAT-iin munguu tsagtaa ugchikhuj chadakhgyi baij galt tereg mereg gej ergyytekhee bolitsgoo zaa.
Хурдан өгөөч..амьдрал 0 зогсчихгоод бна хөөе. Энэ мөнгөөр чинь амьдардаг монго нар зөндөө бна шүү үмхии оргисон дарганцаруудаа...
Unuudriin 21 tsag bolloo.ereegui l bna