ЭДИЙН ЗАСАГ

Нийслэл, орон нутгийн хүнсний захуудад үнийн хяналт, шалгалт хийж байна

ШӨХТГ-ын улсын байцаагчид нийслэлийн төвийн 6 дүүрэг, аймгуудын зах, хүнсний томоохон дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдхүүний үнийн талаар судалгаа, хяналт шалгалт хийж байна. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд судалгаа, хяналт шалгалт хийж байна.

Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үр дүнд гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх талаар хамтарч ажиллаж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

СХД--ийн нутагт байрладаг Сэлэнгэ хүнсний захыг ШӨХТГ яаралтай шалгаж арга хэмжээ аваачээ. Өдөр ирэх тутам шалтгаангүйгээр дураараа нэмж иргэдийг шулж байна

Холбоотой мэдээ

Back to top button