Электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдол нэмэгдсээр байна

АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний тохиолдол 530 бүртгэгдэж, долоон хүн нас барсан талаар тус улсын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас мэдээлжээ.
Уг өвчний тархалт намжих төлөвгүй байгаа бөгөөд нэгхэн долоо хоногийн өмнө 380 тохиолдол бүртгэгдээд байсан юм. Тэдгээрийн дөрөвний гурвыг эрэгтэйчүүд, гуравны хоёрыг 18-34 насныхан эзэлж байна.
Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар 150 гаруй бүтээгдэхүүн, бодисыг шалгаж байгаагийн зэрэгцээ электрон тамхитай холбоотой бүтээгдэхүүнийг нийлүүлдэг сүлжээг судлах зорилгоор мөрдөн шалгах багийг томилж, тархалтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний улмаас долоон хүн нас барснаас Калифорни муж улсад хоёр, Иллинойс, Индиана, Канзас, Миннесота, Ореган муж улсад тус тус нэг хүн нас баржээ.
Б.АМАР











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.