ЭРҮҮЛ МЭНД
С.Энхболд: 0-17 насны хүүхдүүдийн үзлэг шинжилгээ, үнэ төлбөргүй
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр 14.00-17.00 цагийн хооронд ажиллав.
Энэ үеэр тэрбээр "Олон нийтийн сүлжээнд байгаа 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгөөр шинжилгээ хийж байна гэх агуулга бүхий мэдээлэл гарч байна. Ийм зүйл байхгүй. 18-аас дээш насны дөрвөн багцад 60-150 мянган төгрөгийн шинжилгээ хийж байгаа. Харин 0-17 насны хүүхэд тухайн оршин суугаа дүүрэг болон аймгийнхаа эрүүл мэндийн анхан шатны байгууллагаар үйлчлүүлж байгаа. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй. 0-15 насны хүүхдэд эхний ээлжинд амны хөндийн үзлэг, мөн биеийн хөгжлийн индекс, асуумжийн аргаар зан төрхийн өөрчлөлттэй эсэх шинжилгээг оруулсан" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв санаачлага шүү, эрт илрүүлэг, үзлэг
Болж, болж
Зөв санаачлага шүү, эрт илрүүлэг, үзлэг
Болж, болж
Zuv unheer neg udaa ch bolov zuv yum hiih gj