
Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна, энэ өдрүүдэд. Нэр бүхий 61 бөхөд цол нөхөж олгох саналыг эл хуульд тусгасан нь олны анхаарлыг ихээхэн татсаар. Цолыг нь ахиулахаар яригдаж буй бөхчүүдийн дунд одоо барилдаж байгаа хүчтэнүүдээс хэн, хэн байгаа нь ил болоогүй, нууц хэвээр. Олны дунд “61 бөхөд цол нөхөж олгох санал гарч” гэх ерөнхий, тойм мэдээлэл л бий.
Сэтгүүлч Б.Буяндалай нийтлэлийнхээ талаар ингэж ярилаа.
Баяр наадмын тухай хуулиар хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн, улсын харцага, улсын гарьд цолны болзол хангасан ч аваагүй байгаа дээр үеийн бөхчүүд, өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн хүчтэн гэх мэт нийт 61 бөхөд цол нөхөж олгохоор яригдаж буй. 1924-1971 оны хооронд болзлыг хангасан эдгээр бөхчүүдэд одоо улсын аварга, улсын гарьд, улсын харцага цол нөхөж олгох санал гараад буй.

Энд зөвхөн 1924-1971 онд амжилт улсын цол нөхөж авах болзол хангасан бөхчүүдийн нэр байгааг тодотгоё. Үүн дээр 1971-2021 онд амжилт гаргасан бөхчүүд нэмэгдэнэ. Эдгээр цол нөхөж авах 61 бөхийн олонх нь амьд сэрүүн бус.
61 бөхөд цол нөхөж олгох асуудлын цаана, хөшигний ард юу болж байна вэ.
О.БАЛЖИННЯМ, И.ДОРЖСАМБУУ НАР ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨӨРСДИЙГӨӨ ЗҮТГҮҮЛЖЭЭ

Баяр наадмын тухай хуулийг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны хоёрдугаар сард МҮБХ-ны удирдлагыг хүлээн авч уулзан, бөхчүүдийг эв нэгдэлтэй байхыг анхааруулсан. Улсын гарьд П.Сүхбат агсанд улсын арслан цол нөхөж олгох санал гэр бүлийнхэн нь МҮБХ-нд гаргасныг уулзалтын үеэр Ерөнхийлөгчид уламжилжээ. Хамгийн хачирхалтай нь, МҮБХ-ны дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар О.Балжиннямд даян аварга, улсын гарьд И.Доржсамбууд улсын арслан цол олгох саналаа мөн

Өөрт нь даян аварга цол олгох санал гарсныг О.Балжинням аварга өөрөө үгүйсгээгүй. Манай сайтад өгсөн ярилцлагадаа “Надад төдийгүй бусад бөхөд цол нөхөж олгохыг би дэмжиж байгаа. Болзлыг нь хангасан бөхчүүдэд цол нөхөж олгох нь зөв байлгүй яах вэ. Нэгэнт шинэ цол бий болсон юм чинь авах ёстой хүмүүст олгох нь зөв” гэсэн юм.
МҮБХ-НЫ АСУУДЛААС БУЛТСАН МЭДЭГДЭЛ

Ерөнхийлөгч нэгэнт “Үгүй” гэж татгалзаагүй тул О.Балжинням даян аварга, И.Доржсамбуу улсын арслан цол авах асуудлаа зүтгүүлж буй. Нэг нь МҮБХ-ны дэд тэргүүн, нөгөө нь гүйцэтгэх захирал тул энэ хэмжээний эрх мэдэл, танил тал тэдэнд байгаа юу гэвэл байгаа.
Дээрх хоёр бөхөд цол нөхөж олгоно гэх мэдээлэл хэвлэлээр бичигдэн, олныг нэлээд талцууллаа. “Есөн зүйлийн даншигийн амжилтыг үндэслэн цол олгох нь зөв” гэж дэмжих нэгэн байхад “Улсын наадмаас бусад барилдааны амжилтаараа улсын том цол авах нь буруу, шударга бус” гэж шүүмжилж буй хүн цөөнгүй.
Ерөнхийдөө олон нийтийн эсэргүүцэлтэй тулангуут МҮБХ “Цол нөхөж авах бөхчүүдийн дунд И.Доржсамбуугийн нэр байхгүй” гэж мэдэгдэн, “арьсаа хамгааллаа”. Цол нөхөж олгох 61 бөхийн дунд И.Доржсамбуугийн нэр байхгүй нь үнэн. Гэхдээ гарьдын нэр байхгүй л гэсэн болохоос И.Доржсамбууд улсын арслан цол олгох асуудал яригдаагүй, худлаа мэдээлэл гэж үгүйсгээгүйг тодотгоё.
Учир нь Д.Сумъяабазар, О.Балжинням, И.Доржсамбуу нар хамтдаа хөшигний ард энэ асуудлыг хөөцөлдөж байгаа гэнэ. Бүр тодруулбал, П.Сүхбат гарьдад улсын арслан цол олгох сиймхийг ашиглан, өөрсдийнхөө цолыг ахиулахаар зүтгүүлж яваа гэх мэдээлэл бий.
ЕСӨН ЗҮЙЛИЙН ДАНШГИЙН АМЖИЛТЫГ НЬ ҮНДЭСЛЭН И.ДОРЖСАМБУУД УЛСЫН АРСЛАН, Ш.БАТХУЯГТ УЛСЫН ЗААН ЦОЛ ОЛГОНО

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойд зориулсан даншиг наадам 1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болоход дархан аварга Б.Бат-Эрдэнэ ес даван түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу улсын начин цолтойдоо найм даван үзүүрлэж байв. Их шөвөгт тухайн үед улсын арслан цолтой байсан О.Балжинням, улсын начин Ширмэнгийн Батхуяг нар долоо даван үзүүрлэсэн юм.

Даншгийн дараа И.Доржсамбуу, Ш.Батхуяг нарт улсын заан цол олгосон ч буцааж авсан байдаг.
Одоо дээрх амжилтыг нь үндэслэн, И.Доржсамбууд улсын арслан, Ш.Батхуягт улсын заан цол олгохоор зүтгүүлж байгаа юм.
Д.СУМЪЯАБАЗАР, О.БАЛЖИННЯМ НАР ДАЯН АВАРГА БОЛОХ ҮНДЭСЛЭЛ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, улсын аварга Д.Сумъяабазар, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, улсын аварга О.Балжинням нар даян аварга цол нөхөж авахаар хөөцөлдөж байна. Тэд ямар үндэслэлээр даян аварга цолтон болох гэж байгаа вэ.
Улсын наадамд 17 удаа шөвгөрсөн О.Балжинням 1989 онд улсын аварга шалгаруулах барилдаанаас мөнгөн медаль хүртэн, улсын заан цол хүртсэн. Тэр жилээ төрийн наадамд үзүүрлэхэд нь улсын арслан цол олгож байв. Гэтэл маргааш нь улсын арслан цолыг нь буцаан авчээ.
О.Балжинням аварга 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн тэгш ойд түрүүлсэн. Эл амжилтаараа улсын аварга цол хүртэх учиртай байв. Гэвч түүнд улсын аварга цол тухайн үед олгоогүй. Ингэж явсаар 1994 онд улсын наадамд хоёр дахиа үзүүрлэхэд нь улсын аварга цол олгох асуудал яригдаад намжсан. Дараа жил нь буюу 1995 онд улсын аварга цолыг нь нөхөж олгосон юм. О.Балжинням аварга 1989 онд улсын наадамд үзүүрлэсэн ч улсын арслан цолоо буцаагаад хураалгасан амжилтаа одоо нөхөн үнэлүүлээд даян аварга болох сурагтай.

Монгол Улсын түүхэнд ард түмний хүсэлтээр улсын аварга цол хүртсэн ганцхан бөх байдаг нь Д.Сумъяабазар. Өдгөө нийслэл хотыг удирдаж буй тэрбээр 2006 онд улсын наадамд 10 даван түрүүлэхэд эхлээд улсын арслан цол олгосон. Улмаар ард түмэн “Аварга, аварга” хэмээн уухайлан дэмжихэд Ерөнхийлөгч зарлиг гарган, Д.Сумъяабазарт улсын аварга цол олгож байлаа. Тэрбээр улсын наадамд нэг түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэсэн хүчтэн.
2003 онд улсын аварга Д.Сумъяазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нарт улсын арслан цол олгож байсан удаатай. Гэтэл тухайн үед эрэмбэний маргаан, хэд хэдэн ойлгомжгүй зүйлсийн улмаас тэднээс арслан цолыг нь буцаан авч байв. Улмаар тэр жил анх удаа улсын гарьд, улсын харцага цол бий болоход тэдэнд улсын гарьд цол олгосон юм. Д.Сумъяабазар 2003 онд улсын арслан цол олгоод буцааж авсан, төрийн наадамд дөрвөн удаа үзүүрлэсэн амжилтаа үндэслэн даян аварга болно гэнэ.
П.СҮХБАТ, Б.ГАНТОГТОХ НАР УЛСЫН АРСЛАН БОЛНО

Монголын ард түмэн өдгөө ч “Улсын арслан цол хэзээ олгох бол. Тийм хэмжээний амжилт гаргасан бөх” гэж үнэлж, дэмжсээр байдаг хүчтэн бол улсын гарьд П.Сүхбат, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, улсын гарьд Б.Гантогтох нар.

Б.Гантогтох гарьд улсын наадамд гурван удаа үзүүрлэн, 10 удаа шөвгөрсөн. П.Сүхбат гарьд улсын наадамд нэг үзүүрлэн, есөн удаа шөвгөрсөн. 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн тэгш ойд үзүүрлэсэн амжилтаараа улсын арслан цолны болзол хангасан хүчтэн. Гэвч амьд сэрүүн байхад нь түүнд улсын арслан цол олгоогүй.
Ерөнхийдөө 2003 онд буцааж хураалгасан мөн төрийн наадамд гурван удаа үзүүрлэсэн амжилтаар нь улсын арслан цолыг нь Б.Гантогтох гарьдад, тэгш ойд үзүүрлэж, болзлыг нь хангасан тул улсын арслан цолыг нь П.Сүхбат агсанд нөхөж олгохоор болсон гэнэ.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Улсын гарьд Б.Гантогтох, П.Сүхбат нарт улсын арслан цол нөхөж олгоход барьцах, эсэргүүцэх хүн гарахгүй болов уу. Гэтэл тэнгэрт байгаа П.Сүхбат гарьдыг улсын арслан болгох нэрээр жийргэвч хийн, ард нь дээрх бөхчүүд цолоо ахиулахаар хөөцөлдөж, лоббидож яваа сурагтай.
Үндэсний бөхийн улсын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог, хураадаг. Одоо бүх зүйл Баяр наадмын тухай хуулиас бус Ерөнхийлөгчийн шийдвэрээс шалтгаална. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, эрх барьж буй МАН-д хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэй байгаа хүн бол Д.Сумъяабазар. Хотын дарга тэрбээр даян аварга болох хүслээ гүйцэлдүүлэхийн тулд юуг ч хийж чадна. Түүнд тийм амбийц, нөлөө бий юү гэвэл бий.

Аливаа амжилт, шагнал, урамшуулал тухайн цаг үедээ илүү үнэ цэнтэй, утга учиртай. Халуун хөлсөн дээр нь шагнах, шагнуулахын чухлыг тамирчин бүхэн сайн мэднэ.
Эдгээр бөхчүүд энэ олон жилийн дараа цолоо нөхөж авлаа гэхэд ард түмэн хүлээн зөвшөөрөх үү, хүндлэх үү гэдэг эргэлзээтэй. Нөгөө талаар бусад бөх тэдэнтэй барьцах, үндэсний бөхөд хэрүүлийн “алим” болох магадлал өндөр.
Даян аварга, улсын арслан бол үндэсний бөхийн том цол. Д.Сумъяабазар, О.Балжинням, И.Доржсамбуу нар ямартай ч цолоо ахиулахаар хөөцөлдөж буйгаа маш их нууцлаж байгаа гэнэ. Чимээгүйхэн зүтгүүлж байгаад Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулчих санаатай байгаа гэх хардлага олны төдийгүй бөхчүүдийн дунд ч байна. “Eguur.mn” сайт бөхчүүдэд цол нөхөж олгох асуудлын ард, хөшигний цаана юу өрнөж, нэр бүхий бөхчүүд цолоо ахиулахаар ямар лобби хийж буйг ерөнхийд нь тоймлоход нэг иймэрхүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын дарга цол авах юм уу ха ха
Одоо энэ цолоор оролдох хэрэг байна уу? Хүүкээ! Нэг нөхөр суманд би түрүүлсэн “сумын арслан” цолоо авмаар байна гэдэг байна ш дээ. Хууль журамаа тодорхой болгочихоод түүнийхээ дагуу л яв! Хүрэлсүх ерөнхийлөгчд бол бүр падгүй шүү! Өөр хийх, сэтгэх ажилгүй л юм байхдаа!!! Завхарсан юм!!!
Монголын спортыг ядаж зүгээр байлгаж өгөөчдээ
Мөнхбат аврагын хэснээр барилдаж биш, хур�##�даж цол авдаг болжээ
Мөнхбат аврагын хэснээр барилдаж биш, хур�##�даж цол авдаг болжээ
Манай бөхчүүд дэндэж байх шив дээ. Барилд�##�гүй цол авдаг жишиг тогтож байна даа. Одоо цаашдаа барилд�##�гүй мөнгөөр цолоо аваад эхлэх байх даа. Гутамшиг.
Л�##�арууд үхсэн хүнээр бизнес хийнэ!!!
Avagaa avag. Tgeed yaana gej. Dahiad ulsad 2 davaad 3iin davaand tsoloo duuduuldag bol bas yahav. Hend yund hurteeltei gej s#a
Үндэснии бөх жинхэнэ утгаараа дампуурлаа зарлаж байгаа царай нь энэ дээ Их сайхан явж байсан холбоог маг�##�жав хэмээх нэр нь хүртэл маазраатай тэргүүнии үёд ёстой л маг�##� заг�##� болчлоо
ЭНЭ БОЛ СҮЙРЭЛ ГУТАМШИГ
Anar bolj dee. Chadlaaraa avch chadakhgyi bolokhooroo nam mamaaraa avdag bolj baikh shiv dee. Ichij amidraasai.
ЦОЛГҮЙ БОЛ ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ТИЙМ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ БҮГДЭД НЬ ЛУУ, САРМАГЧИН ЭНЭЭТЭРЭЭ ГЭЭД ЦОЛ ОЛГООЧ ....
Цол яахавээ хамгийн гол нь бөхийн ёс жудаг чух�##� шүү. Бөхийн жудгийг байхгүй болгож байгаа ганц зүйл бол бөхийн маш өндөр бай шагн�##� юм. Иймд улсын баярт түрүүлсэн бөхөд 10 сая төгрөгнөө дээш шагн�##� өгөхийг болих хэрэгтэй. Мөн дотоод гадаадын компаниас өндөр бай шагн�##� өгдөг явдлыг хуулиар хорих хэрэгтэй.
Ерөнхийлөгч юм уу бөөрөнхийлөгч юм уу...өөрт т�##�тай болгоныг дагаж навсайж байх юм ...нөгөө зангараг...тангараг нь хаана байна аа...амьтны үгээр �##�баа з�##�гуулаад л ...
Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байд�##�, улсын хилийн х�##�дашгүй дархан байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эцсийн дус�##�, цус, амиа үл хайрлан тэмцэж байлдааны т�##�барт амь үрэгдсэн М. Гаасүрэн, Х.Даржаа нарт төр засаг Улсын баатар цолыг нэхэн олгоогүй өнөөг хүрсэн шүү. Төр засгийн минь шийдвэр хиргүй тунг�##�аг байх болтугай.
Одоо байхгүй улсад цол өгөх нь хаашааюм?! Тухайн үеийн дүрмээрээ л явсан байж таараа. Зарим хуучны бөх тухайлб�##�, Хужаа арслан Чүлтэмсүрэн гуай улсын аваргын болзол хангаад өгнө гэхэд нь надад арслан минь болоо гээд аваагүй байдаг. Энэ мэт орхигдсон гээд үр хүүхэд, нутгийнхан нь лав 50 жил зарг�##�дана. Үүнийг дагаад би ч гэсэн Адарсүрэнд гавьяат, ардын жүжигчин цолыг нь нэхэн өгмөөр байна гэж зарг�##�дмаар бодогдож байна. Өөр бас хэлмэгдэж цол аваагүй хүмүүсийг гаргаж ирэх болно шүү
Хүрлсүх бөхийн цол чимэг, баяр наадам, ярьж явах биш, монгол улсын өр, газар нутаг, тусгаар тогнол гээдмонгол улсын төлөө ажлаа хиймээр бна.
Хүрлсүх бөхийн цол чимэг, баяр наадам, ярьж явах биш, монгол улсын өр, газар нутаг, тусгаар тогнол гээдмонгол улсын төлөө ажлаа хиймээр бна.
Солиорол гэж энэ байх даа, өөр юу гэхэв
Есөнзүйлийн даншиг , өнгөрсөн жилийн за луучуудын ойн барилдаанд улсын цол өгөх гэж байгаа бол түмэн буруу шүү . Улсын наадмаар улсын цол өгдөг шүү . Б�##�жинням , Сумьяабазар хоёр болих хэрэгтэй . Чүү ай ганц түрүүлчихээд очиж хэрэгтэй . Аварга цол чинь ханг�##�ттай
Purevdagva tegsh oid uzuurleed arslan tsol avsan ,tegvel tom , Gantogtoh 2 tsoloo avah n zuid niitsnee , harin Munherdene avrga tsol avch bolno , busad n bol tsaashaa shuu! duraa tsaashaa ,duhaa naashaa gej medne uu?!
Goshin umhii huvalznuud die2