Д.Нарангэрэл: Сармагчны цэцэг өвчин шүлс, аяга халбага, алчуураар дамждаг
Дэлхийн зарим улс оронд тархаад байгаа “Сармагчны цэцэг" өвчний талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл дараах зөвлөгөөг өглөө.
Тэрбээр "Сармагчны цэцэг өвчний (monkeypox) тууралт салхин цэцэг өвчний тууралттай төстөй боловч арай том, товгор, барзгар, цэврүүтэй, их олон тоогоор гардаг. Нэг хүнд 400-700 ширхэг тууралт гарах тохиолдол түгээмэл байдаг гэж гадны судлаачид бичиж байна.
Тууралт нь гол төлөв тунгалгийн(лимф) булчирхай цочиж, хөндүүр болсны дараа нүд, нүүр, ам, бэлэг эрхтэн зэрэг нимгэн арьс салстаас эхлэн гар, хөл бүх биеэр битүү туурдаг онцлогтой. Тууралтын цэврүү нь вирусийг ихээр агуулдаг тул гар, нүүрийн алчуур, цагаан хэрэгслэл, аяга, таваг, халбага, сэрээ, шүлс, бусад шүүрлээр халдвар дамжих өндөр эрсдэлтэй.
Энэ вирус бидний сайн мэдэх хомхой долоох (херпес) өвчин үүсгэгч вирусийн төрөл юм. Иймээс аль болох тусдаа аяга таваг хэрэглэх, сайтар угаах, дамжуулан хэрэглэхгүй байх, хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй.
Ямар ч халдварт өвчний талаар үнэн зөв мэдээлэлтэй байж урьдчилан сэргийлэх аргыг сайтар мэдэх нь их чухал. Тэрнээс биш айж сүрдэн шуурч болохгүй юм. Нэг дэлхий, халдварт өвчин хил хязгааргүй учраас хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй. Дэлхий нийт уг өвчинд анхаарал хандуулж байгаа өнөө үед бид ч сонор сэрэмжтэй байж, энэ их төгсөлтийн баяр, зугаалага зэрэг олон хүнийг нэг дор цуглуулах арга хэмжээг багасгамаар байна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдний сайдын зөвлөх гэж нэг дурак нь сармагчины цэцэг өвчнийг шулуун гэдсээрээ сексддэг хүмүүс тараадаг гэж гомо нарыг ялгаварлан гадуурхсан. Monkey pox гэдэг нь зооноз өвчин бөгөөд ахуйн орчноор хүнээс хүнд дамждаг.