УЛС ТӨР

ӨӨРЧЛӨЛТ: Ц.Нямдорж УЕП болох боломжгүй ч Б.Жаргалсайханы оронд ӨӨР УЛС ТӨРЧ томилогдож болно

Улсын Ерөнхий Прокуророор заавал прокурорын албан тушаал хашиж байсан хүн томилогддог заалтыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаад байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагаж, Прокурорын тухай хуулийн төслийн өөрчлөлтөд ингэж туссан байна. Уг хуулийн төслүүдийг маргааш /2022.06.31/ УИХ-ын Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэх юм.

Уг хуулийн төсөл дэмжигдвэл хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн хэн бүхэн Монгол Улсын иргэний хувиар Улсын Ерөнхий прокур /УЕП/-оор сонгогдох боломж эдлэх хуулийн орчин бүрдэнэ гэсэн үг.

Сошиал сүлжээнд, уг хуулийн төслийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдоржийг УЕП-оор сонгохын тулд УИХ-д өргөн мэдүүлсэн гэх шүүмжлэл явуулсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байхаар заасан. Ц.Нямдорж сайд эдүгээ 67 настай бөгөөд УЕП-оор сэлгэн томилоход тэтгэврийн насны хэтрэлт үүсэх юм.

Гэвч уг хуулийн заалтаар хуулийн чиглэлээр мэргэшин ажиллаж байсан туршлагатай өөр нэг улс төрч томилогдох боломж үүснэ. Энэ нь нэг талаасаа Прокурорын байгууллагын "цусыг сэлбэх" сайн талын зорилготой байж болох ч гажуудал, хэтийдсэн авлигын сүлжээг ихэсгэх эрсдэл ч бий .

Тухайлбал, УЕП-оор "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал, АН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг нам, улс төрийн албан тушаал хашиж байсан Д.Дорлигжав томилогдож байсан түүхтэй. Энэ үед Прокурорын байгууллага ААН-үүдээ дарамтлах, тэдний бизнесийг булаах, авлигын сүлжээ үүсгэх зэрэг бохир үйлдэлд хамгийн нэр нэр холбогдсон.

Улмаар эл гажуудлыг засах зорилгоор 2017 оны зургаадугаар сард Монгол Улсын Прокурорын тухай хуулийг шинэчилж, Прокуророор ажиллаж байсан хүнийг УЕП болон орлогчийн албан тушаалд томилохоор өөрчлөн засч байжээ.

Уг өөрчлөлтийг МАН парламентад 62-ын бүлэгтэй байх үедээ буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн. Тухайн үед Хууль зүйн сайдаар С.Бямбацогт ажиллаж байсан бол эдүгээ тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Тиймээс маргаашийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар С.Бямбацогт гишүүн уг асуудалд хэрхэн хандах нь анхаарал татах асуудал юм.

ҮХНӨ оруулах замаар эрх баригчид Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулахаар яригдаж буй. Ийм үед Прокурорын томилгоотой холбоотой заалт өөрчлөгдөж байгаа нь нэг талаараа Б.Жаргалсайханыг "явуулах" мессэж ч гэж харах болохоор агуулга билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинчсрол
Зочинчсрол
5 сар 30, 2022 14:54

Энэ өвгөныг одоо явуулаачээ.

Зочин
Зочин
5 сар 30, 2022 15:25

нямдорж яагаад болохгүй гэж сайн ажилладах хүн шүү дээ

Иргэн
Иргэн
5 сар 30, 2022 15:43
Reply to  Зочин

Амбаар барина ,хууль засна , шахаа хийнэ- чадахгүй ажил байхгүй

Зочин
Зочин
5 сар 30, 2022 16:24
Reply to  Иргэн

нууц амрагаа хаацайлна

Зочин
Зочин
5 сар 30, 2022 15:31

Ямар эргүү ацнууд вэ

Зочин
Зочин
5 сар 30, 2022 15:42

Нямдожрийг Хэрэг эрхлэхээс явуулах гэж энэ за�##�тыг оруулж ирсэн байж мэднэ

Зочин
Зочин
5 сар 30, 2022 15:43

Бямбцогт Хөгжлийн банкны хэргээ ха�##�гахын тулд одоо Нямбаатараас айгаад энэ за�##�т дээр эсрэг дугарч чадахгй

Зочин
Зочин
5 сар 30, 2022 15:44

Жарг�##�сайханыг сольж өөр нэг улс төрч оруулж ирэх бэлтгэлээ Нямбаатар хангаж байгаа юм байна

Зочин
Зочин
5 сар 30, 2022 16:00

Нямдожрийг Хэрэг эрхлэхээс явуулах гэж энэ за�##�тыг оруулж ирсэн байж мэднэ

Зочин
Зочин
5 сар 30, 2022 16:38

Z##laarai s#anuudaa. Shudarga yos gedgee umartsan g###gnuud

Зочин
Зочин
5 сар 30, 2022 16:39

Их хурлыг тараая. Шударга ёсны төлөө тэмцэе.

Иргэн
Иргэн
5 сар 30, 2022 16:45

Шүүх эрх мэдлийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Улс төрчид нэгнээ хамга�##�ах гэж хуульд өөрчлөлт оруулж байна гэж харагдаж байна.

Хулгайч биш иргэн
Хулгайч биш иргэн
5 сар 30, 2022 16:47

Үхсэнийх нь цус сэлбэх байхав дээ, улс төржсөн, прокурор прокурор биш болохын л эхлэл

Зочин
Зочин
5 сар 30, 2022 16:53

Хэдэн гишүүд нь эхнээсээ хэрэгт холбогдоод ирэхээр өөрсдийгөө хамга�##�ах аргаа олж ядаж байнаа хэдэн хулгайчууд та нар нээрээ энэ улсыг самарч идэж ханахгүй байна уу арай дэндүү юмаа ийм улсад амьдраад ч хэрэг �##�га новш юм шударга ёс хаана байнаа Ерөнхийлөгчөө

Зочин
Зочин
5 сар 30, 2022 17:38

Hereggui e ayultai hun shde

зочин
зочин
5 сар 30, 2022 17:43

эсгий хийх газар нохой хэрэггүй ээ. наам боличийчээ яасан кэцүү күн юм

guyuu
guyuu
5 сар 30, 2022 20:31

aij bgaa n olonh bgaa bizdee ,tiim uchiraas shaltag mundahgui bgaa ym. ug n Nymdorj bh yostoi hundee!

Зочин
Зочин
5 сар 30, 2022 21:45

өөрсдийг нь ш�##�гаад эхэлхээр айгаад өөрс булхианууд эхнээсээ ил болох нь гээд чауага �##�даад ийм арга сүвэгчилсэн байна л даа цайсан хар хулгайчууд. прокурорын системыг одоо өөрсдийнхөө мануухайг таьих нь дутаж дээ

доогий
доогий
5 сар 31, 2022 09:47

УЕ Прокурор шударга сайн ажиллаж байгаа нь улс төрчдөд та�##�агдахгүй байгаа юм уу үнэхээр шударга элдэв хэл аманд ордоггүй зөвхөн ажилаа л хийдэг хүн гэсэн ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button