ВИДЕО: Гудамжин дахь цахилгааны утас, траншейны нүх, сагсны шийдийг зассан хүүхдэд ээлтэй компани

Хөл бөмбөгийн талбайд тоглохоор очсон 13 настай хүү хөл бөмбөгийн талбайн төмөр хаалганд даруулж амиа алдсан. Байрныхаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн гадаах тогтой төмөр утсанд хүрсний улмаас амиа алдсан харамсалтай хэрэг 2018 оны зургаадугаар сард шил даран гарсан. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах гэсэн Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадаагүйн ердөө хоёр жишээ энэ. Тухайн үедээ шуугиад л мартацгаадаг нь “ёс” болсон.
ВИДЕО:

Эх үрсийн баярын өдөр томчууд зүгээр л чихэр, жимс ярьдаг. Хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг ганхийх эмэгтэй гишүүн ч үгүй. Үнэн хэрэгтээ чихэр, жимс бол хүүхдүүдэд бэлэг биш. Эрүүл аюулгүй орчинд амьдрах л тэдэнд бэлэг юм. Үүнийг анзаарч, сэхээрсэн хүмүүсийн төлөөлөл зургаадугаар сарын 1-нд гудамжинд ил буй шалбарсан цахилгааны утсыг янзалж, таггүй траншейны нүхийг таглав. Үүгээр ч зогсохгүй сургууль орчимын бүсийн байрны ханан дээрх бага насны хүүхэд харж болохгүй садар самуун сурталчилсан зураг, хараалын үгийг будаж арилгав. Сагсан бөмбөгийн талбай доторх эвдэрсэн кольцог янзлав. Зүгээр ч нэг янзлаад зогсохгүй “Barilga.mn”, “SunRoad office - Сүмт Өргөө ХХК”-ийг энэхүү ажилд нэгдэхийг уриалсан юм.
Аюулгүй хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, аюул эрсдэлийг арилгахаар бусдыгаа уриалан дуудаж буй “Гурван бухат” группийн талбайн ахлах, зохион байгуулагч В.Энхбаттай ярилцлаа.
Тэрбээр "Нийгэм даяараа л сэтгэл эмзэглүүлсэн мэдээ сонсдог. Тэгээд мартдаг. Тэр ч утгаараа манай хамт олон ярилцаад зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдэд чихэр, жимс гэхээс илүү эрүүл, аюулгүй, орчинг бүрдүүлж өгье. Бусдыгаа бас эерэг зүйлд уриалъя хэмээн эл ажлыг санаачлаад хийсэн. Гудамжинд байх ил задгай монтажийн утас, тоглоомын талбайн хөдөлгөөн орсон төмрүүд , онгорхой траншейны нүх зэрэг бидний амьдралд байх ёстой зүйл юм шигээр бодож, дасжээ.

Эдгээрийг засаж, янзлахын тулд бидэнд хайгаад байх шаардлага байсангүй. Ажиллаж, амьдардаг орчны ойр хавьд л байсан. Жишээ нь: Цахилгааны ил утаснууд манай ажлаас маш ойрхон байдаг. Ажлынхан бүгд л тэнд байдаг гэж хэлсэн. Мөн онгорхой траншейны нүх хаа сайгүй л байдаг. Тэр ч утгаараа хайх шаардлага гараагүй. Харин хамгийн их гайхаш төрүүлсэн юм нь хотод кольцогүй шийд маш их байдаг юм билээ. Яг яагаад, хэн аваад хаячихдагийг нь ойлгоогүй. Хүүхдүүд ороод тоглоё гэхээр нөхцөл орчин нь бүрдээгүй, гэхдээ нэг талбай байгаад л байдаг.
Мөн бид сургууль орчмын байрны ханан дээр зурсан янз бүрийн агуулга бүхий зургуудыг будаж янзалсан.

Энэ мэт анзаардаг хэрнээ анзаардаггүй мэт өнгөрдөг асуудлуудыг хүн болгон олж хараасай. Хүн болгон үүнд анхаарал хандуулаад амьдарч байгаа орчноо бас аюулгүй ээлтэй болгоосой. Зөвхөн барилгын компаниуд гэхгүйгээр бусад салбарынхан, байгууллагууд эргэн тойрондоо байгаа аюул эрсдэлүүдийг олж хараад өөрсдийнхөө нөөц бололцоогоор засаад явбал бүгдээрээ хүүхэд амьдрахад нөхцөл боломж нь бүрдэх юм болов уу гэж боддог. Бусад барилгынхаа компаниудад хандаж хэлэхэд, аюулгүй байдлыг нэгт тавьж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн хийж чадах зүйлээ бага гэлтгүй хийгээрэй гэж уриалмаар байна" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ з�##�уу төрөөсөө дээр ажилл�##�ааа
Өчнөөн хүүхдийн амь аварлаа гэж бодоорой амжилт
Энэ мэт анзаардаг хэрнээ анзаардаггүй мэт өнгөрдөг асуудлуудыг хүн болгон олж хараасай. Хүн болгон үүнд анхаар�##� хандуулаад амьдарч байгаа орчноо бас аюулгүй ээлтэй болгоосой.
Сайхан сэтгэлтэй хүн байна. Амжилт хүсье!
Mundag mundag Sumyabuhuntsur eniig sain haraad abaarai
Төрөөс илүү сайн ажил хийлээ шүү энэ компани
төрийн хийх ёстой ажлыг иргэд, хувийн хэвшлүүд нь шийдээд явчихаж байна даа
Баярл�##�ааа. Маш гоё хандлагатай з�##�уу бна лээ амжилт хүсий
Сайхан сэтгэлтэй з�##�уу бна лээ амжилт хүсий
Kolitsoogui sagsni sambaruud ih bdag,sain zaluus bna,amjilt..
Xaraxad engiin zuil yum shig bolovch tsaanaa mash tom aguulga uxaaral oilguulsan buteelch ajil xiij baigaa zaluuchuud baina
Olon baiguullaga xumuus ene saixan uil ajillagaand negdeesei
Мундаг байна шүү, амжилт хүсье, гэхдээ хөдөлмөр хамга�##�лын хэрэгсэл яагаад ашиглаагүй юм бэ, ядаж бээлий өмсөхгүй дээ.
Бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүдээ сайхан бэлэг барьсан "3 бухат" компанийн хамт олонд баярл�##�аа. Олон олон компаниуд энэхүү түүчээг үргэлжлүүлэн ч�##�лэнжид нэгдэж эерэг хандлага, өнгө гэрэл нэмэх болтугай:)