СПОРТ
Дэлхийн чансаа олгох тэмцээнээс манай чөлөөтийнхөн долоон медаль хүртээд байна

Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна.
Манай улсаас өчигдөр дөрвөн бөх барилдсанаас дөрвүүлээ медаль хүртэв. Тодруулбал эмэгтэй -50 кг жинд Ц.Намуунцэцэг алт, Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Харин Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа алт, эрэгтэй 125 кг жинд М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй дөрвөн бөх барилдсанаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. 68 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг мөнгө, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болсон юм. Ингэснээр манай долоон тамирчин медаль хүртээд байна.
Өнөөдөр эрэгтэй 65 кг жинд Т.Тулга, 74 кг жинд Б.Бямбадорж нар барилдана.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.