СПОРТ

Ц.Сандуй спорт холбооны тэргүүнээрээ үлдэв

Монголын триатлоны холбооны IV бага хурал зургаадугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо хуралджээ.

Бага хуралд нийт 57 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Монголын триатлоны холбооны 2018-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг хэлэлцэж, Монголын триатлоны холбооны 2022-2026 оны стратегийн төлөвлөгөөг баталсан байна.

Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нар улиран сонгогдсон байна.

Бага хурлын үеэр Монголын триатлоны анхны тамирчин М.Цэнгүүнийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр, спортын дэд мастер Б.Зоригтыг МҮОХ-ны Олимпийн алдар одонгоор шагнасныг гардуулж өгсөн аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Amjilt husiy

Back to top button