ЭДИЙН ЗАСАГ
ҮСХ: Монгол улсын гадаад өр өсөж, 33.9 тэрбум ам.доллар боллоо

Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн тавдугаар сарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.
Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум доллар буюу 4.6%, өмнөх улирлаас 87.8 сая доллароор өссөн байна.
Нийт гадаад өрийн
- 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл
- 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбар
- 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газар
- 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг төв банк
- 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Засгийн газрын нийт өр 2022 оны эхний улиралд 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 209.7 (0.8%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 426.6 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Засгийн газрын дотоод өр эхний улиралд өмнөх оны мөн үеэс 479.4 (42.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 148.5 (15.4%) тэрбум төгрөгөөр, барих-шилжүүлэх төрлийн концесс 208.9 (24.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурч, гадаад өр 1.0 (4.3%) их наяд төгрөгөөр өсжээ.
Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.