Б.Батгэрэл: Улаанбаатарын Их дуулгад 2028, 2032 оны олимпод сойх залуу тамирчдаа оролцуулна

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 24-26-нд нийслэл хотод болно. Тус тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар МЖБХ-ноос мэдээлэл хийлээ.
МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл “Тэмцээнд 30 орны 265 жүдоч барилдана. Монголоос жин бүрд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Улаанбаатарын Их дуулга тэмцээн Парисын олимпын эрхийн оноо олгоно. Оросын шигшээ баг ОУЖБХ-ны туган дор оролцоно. Дэлхийн шилдгүүд өрсөлдөнө. Тэмцээнийг C1 телевизээр шууд дамжуулна. Хэсгийн барилдааны тасалбар 30.000, финалын барилдааных 50.000 төгрөгийн үнэтэй. Тэмцээний тасалбарыг Спортын төв ордноос авах боломжтой ” гэв.

Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Зохион байгуулагч орны давуу эрх эдлэн Монголоос нэг жинд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Манай улсаас нийт 55 жүдоч долоон дасгалжуулагчийн удирдлагад оролцоно.
Бид он гарснаас Орос, Франц, Бельги, Израилын багтай хамтарсан бэлтгэл хийн, тэмцээнд оролцоход бэлэн болоод байна.
2028, 2032 оны олимпод сойх залуу тамирчдаа энэ тэмцээнд өрсөлдүүлэн, туршлага хуримтлуулна” гэлээ.

Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар “Би 73 кг-д жингээ тэргүүлэн барилдана. Олон орны шилдгүүд Монголд өрсөлдөх гэж буй нь 2024 оны олимпын эрхийн оноо цуглуулах, туршлага хуримтлуулах том боломж. Улаанбаатарын Их дуулгыг монгол түмэн минь үзэн, тамирчдаа үзээрэй” гэлээ.
Мөн энэ үеэр сэтгүүлчийн асуултад Б.Батгэрэл генсек ингэж хариуллаа.

-Оросын жүдочид ОУЖБХ-ны туган дор оролцохоор болсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-ОУЖБХ, ОУОХ-ны Ерөнхийлөгч нар хоорондоо зөвлөлдөн, “Спорт улс төрөөс ангид байх учиртай” гээд зөвшөөрсөн. Ингэснээр Оросын жүдочид ОУЖБХ-ны туган доор тэмцээнд оролцох эрх нээгдсэн. Энэ эрхээрээ өрсөлдөх эхний тэмцээн нь Улаанбаатарын Их дуулга.
Үзэгчдийг хотын төвөөс “Степп арена” руу зөөх үү?
-Энэ талаар төлөвлөгөө гаргаагүй байгаа.
-Энэ жил Азийн АШТ, ДАШТ-д зодоглох бүрэлдэхүүнийг хэрхэн тодруулах вэ?
Азийн АШТ, ДАШТ-д оролцох тамирчдыг амжилтыг нь харгалзана. Улаанбаатарын Их дуулгын дараа оролцох хоёр тэмцээн байгаа. Эдгээр гурван тэмцээнийг харгалзан Азийн АШТ-д оролцох тамирчдын бүрэлдэхүүнийг тодруулна. Тэгээд дараа нь ДАШТ-ий бүрэлдэхүүнийг зарлана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнө нь ингэж байсан юм болов уу
boooootsooo ni coooooool ymaaa
Bolj bn shdeeeee. zaluuu vedeeee ilvv. tvrleg bolj ogoh ni deee