ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Өдөр бүр самар идэх нь таргалах эрсдэлийг бууруулна

Өдөр бүр бага хэмжээний самар идэх нь таргалах эрсдэлийг бууруулдаг болохыг Америкийн эрдэмтэд илрүүлсэн байна.

Эерэг үр дүнд хүрэхийн тулд өдөрт 14 грамм самар хэрэглэхэд хангалттай аж. Ийм хэмжээний самар идсэн хүмүүсийг иддэггүй хүмүүстэй харьцуулахад таваас илүү кг жин нэмэх, таргалалтад өртөх эрсдэл нь  23 хувиар буурч байсныг судлаачид илрүүлсэн байна. Түүнчлэн үүний ашиг тусыг хүртэхийн тулд боловсруулсан мах, шоколад, нарийн боовноос татгалзахыг зөвлөжээ.

Судалгаанд 300 мянга орчим хүнийг хамруулж, 20 гаруй жил ажиглалт явуулсан байна. Ажиглалтыг явуулахдаа биеийн жин, хоолны дэглэм, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдлын талаарх мэдээллийг судалгаанд оролцогчдоос авсан байна. 

Б.АМАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button