Ухарсан ч ул суурь нь үгүйлэгддэг Ерөнхийлөгч байгаасай

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд /2021.06.25/ яг 368 хонож байна. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар тэрбээр дөрвөн жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажиллах юм. Үүнээс нэг жилээ үдчихэж байна гэсэн үг.
ТЭР ЮУ ЮУ АМЛАСНЫГ ЭРГЭЖ ХАРЦГААЯ
Манай улс сонгодог парламентын засаглалтай гэх тодотгол зүүдэг. Гэвч тусгай мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгуульд өрсөлдөж, үлэмж эрх мэдэл эдэлдэг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэмээр онцлог тогтолцоотой. У.Хүрэлсүхийн хувьд,
- Шударга ёс,
- Эв нэгдэл,
- Хөгжил дэвшил гэсэн ГУРВАН агуулгад зангидсан мөрийн хөтөлбөр дэвшүүлж байв.
Тэрбээр мөрийн хөтөлбөртөө,
1.Төрийн албанд намын харьяалал, хамаатан садан, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсооно. Төрийн албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрхзүйн орчныг бий болгоно.
2. Баялгийн нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, дэмжиж ажиллана.
3. Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ.
4. “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
5. “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ.
6. Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангах, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллана.
7. “Орлоготой оюутан” хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих“Эх оронч худалдан авалт” хөтөлбөр санаачилна.
8. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна.
9. “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачилна, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана.
10. Аймаг, сум хооронд сайжруулсан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам”төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох ажлыг дэмжиж ажиллана.
11. Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
12. “Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ зэрэг онцлог заалтуудыг тусгасан.
Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш НҮБ-ийн индэр дээр "Монгол Улс тэрбум мод тарина" гэх амлалт өгч, улмаар хүнсний асуудлаар томоохон хөтөлбөр эхлүүлэхээ саяхан мэдэгдсэн. Мөнхүү ахмадын тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэх санаачлага гаргаж, Засгийн газар саналыг нь дэмжин ажилласан.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СҮРЭЭР АЙХТАР ИХ АЖИЛ АМЖУУЛАХ БИШ...
Намын дарга, Ерөнхий сайдын суудлаас Төрийн тэргүүний албан тушаал руу тэргүүлж байсан Засгийн газраа огцруулан зүтгэсэн У.Хүрэлсүхийн түүх өнөөдөр ч мартагдаагүй байна. Цагтаа тэр бас өөрийн ажиллаж байсан Засгийн газрыг огцруулж, шинэ удирдлагаар нь сууж байв.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих агуулга Ерөнхий сайд байх үеийнх нь гол имидж байсан бол эдүгээ эл агуулга орхигджээ. Нэг ажлыг яг шүүрч аваад, түүгээрээ өөрийгөө овоглуулах дуртай улс төрчдийн нэгээр У.Хүрэлсүхийг нэрлэж болохоор. Эрлийз морь, 60 тэрбумынхан, шахмал түлш гээд түүний гал халуунаар дайрч орсон сэдэв нэлээд их.
Түүний халширч зугтсан сэдвүүд ч олон. Кодивын үеэр баахан сүржигнэж, улс орны одоогийн туулж буй хүндрэлийн эхлэлийг тавьсан хүн бол У.Хүрэлсүх. Гэвчиг явах шалтгаанаа тэр хаа байсан нэг эмнэлгийн сувилах баг хариуцлага алдсан кэйстэй холбож үсэргэсэн. Уг нь ковид алдаагүй байдлаараа геннисийн номонд бичигдэх амбицтайгаа зарлаж явав, өмнө нь.
Харин яг эдүгээ цагаас харахад У.Хүрэлсүх баахан нам жим болж, асуудалд арай алгуур хандах замаар залуу Засгийн газартаа зангараг үзүүлж буй мэт. Эсрэгээрээ ҮХНӨ дээр Ерөнхийлөгч парламентаас сонгогддог хэлбэрийг эсэргүүцсэн тээг ч харагдана. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр харьцангуй сайн, шинжлэх ухаанч байсан.
Одоо нэг жилийн ойн дээр нь сонгогчид ядаж мөрийн хөтөлбөр дэх тансаг хэрэглээний татварын хууль санаачлахыг шаардах, сануулах эрхтэй юм. Ерөнхийлөгчийн сүрээр айхтар их ажил амжуулах биш буйгаараа л нэг суурьтай байж, эрх хэмжээгээ томруулахгүй. Бас Засгийн газартаа зохих сэрүүлгээ өгдөг байх нь Ерөнхийлөгчийн үүрэг болчхоод байна.
Түүнээс жилийн ойн дээр Монгол Улсын Гадаад харилцааны асуудлыг бас дахин сануулвал ихээхэн зүгээр мэт. Явдаг суудаг, зочилдог, улсаа бусдад ойлгуулдаг Ерөнхийлөгч байгаасай.
Г.ИТГЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаад бодлого талаасаа бол сүүлийн жил ажиглалтад логик сайтай зөв бодлогын чиглэл мэдрэгдсэн, гэхдээ яг энэ мэдээтэй холбоотой эсэхийг мэдэхгүй. Бас тэр талаас нь бодвол нэгэнт л хүчтэй байгаа дээрээ барьцаа чангалж суудлаа тэгшлээд олон жил байхаа бодох хэрэгтэй шүү дээ. Одоо угаасаа хүссэн хүсээгүй зөрчилдөөнтэй олон улсын харилцааны үед бол хүч муутай билэг тэмдэг, төлөөлөл бол ерөнхийдөө л нуралтын цууралтын сулрал үүсэх эх болдог учраас өөрийнхөө хариуцлагыг ухамсарлах нь зөв.
олон жил л ул сууртай төрд гарчихаад үг хэлж эхчүүдэд тэмдэг зүүхээс илүү ард иргэдийн эмзэг эрэлтэй сэдэврүү анхаармаар байна
Төрд гарчихаад ам гараа хумуулчихдаг дөөө
тал талаасаа хавчууулааад тэгдэг юм уу яааадийн хийсэн юмгүй тэмдэг төдий л оршдог болсон доо сүүлийн үеүүдэд гарч буй ерөнхийлөгчид маань
Ерөнхийлөгч болоогүй байсан бол арай илүү юм хийх байсан болов уу гэж харах юм
Manai ulsiiin. eronhiilogchid svvvliin jilvvfded temdeg zvvsen oorsdooo temdeg baatruud l orshdog bolsn dooo hooorhii
4-ны нэг нь дуусчихлаа. Дахин сонгогдох чинь өнгөрөх гээд байна шүү. Сураггүй алга болж байгаа чинь иргэдийн тэвчээрийг барсаар л байна.
Хаачваа Хүкээ бид таныг гаргаж ирэх гэж хөөрхөн их стресстсэн ш дээ
Хүлээж байгаа шүү Ерөнхийлөгчөө удахгүй бүүт хийгээд айхтар эргэлт хийнэ дээ
дахиад 3 жил таг байх гэж байна уу
Эрхэм ерөнхийлөгч өө! Манай улсад үндэсний эрх ашгийг хамгаалан дээдлэх суурь үзэл баримтлал,үзэл санаа, үзэл суртал байна уу? Энэ телевиз радио хэвлэлээр чинь үндэсний эрх ашиг тусгаар тогтнолд аюул учруулахуйц юм ярьж байна. Үзэл бодол бол хуульд хамаатай ойлголт учраас хуулиар шийдэж болно. Энэ үзэл санаа, үзэл суртал, үзэл баримтлал нийгмийн ямар хэлбэр байхаас үл хамаарсан маш том үнэ цэнэтэй зүйл шүү. Ардчилалтай байна гээд эх орноосоо урваж болдог байж болох уу даа. Мөнгө олно эх орноо сүйтгээд байж болох уу арай дэндүү хүн чанаргүй мөнгийг шүтэж ажил хийхээс дутааж амар хялбараар мөнгө олох гэж улайрч байна. Шашин сүм хийд худлаа яригчид монгол хүнийг арай дэндүү залхуу хойрго болгож аар саархан юмаар хуурч байгаа маш аюултай. Энэ хүмүүс магадгүй 20жилийн дараа бууны гох дарж элэг нэгтнээ алдаг хүн болохыг би үгүйсгэж чадахгүй. Бид гадаад эзлэгдэхгүй дотроо эвдрэлцэж бие биесээ хөнөөнө. Үүний золиос таны болон бидний үрс болж мэдэхээр байна шүү
Ерөнхийлөгчөө, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг огцруулая, Өөрсдийн гаргасан шийдвэрээсээ буцлаа. Ард түмний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг төрийн эргэлт хийх шийдвэр гаргаж булааж авч намуудад өглөө. Ард түмэн бид гомдолтой байна, хэлэх ч үг алга, Хэдэн намууд хуйвалдааны аргаар төрийн эрхийг атгах гэж байна. Шудрага явдал мөн үү
ЭНЭНИЙ ЕРӨНИЙӨГЧ БАХ ГЭЭ ЮУ БАЙХАВДЭЭСАГСУУ ХАР ЛҮД. БОЛОВСРОЛ МЭДЛЭГ УХААН ДУТНА
НОХОЙН БААС