
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгийн даваа үргэлжилж байна.
Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, улсын гарьд Б.Гантогтох энэ жилийн наадамд барилдахаар бүртгүүлсэн. Наадамчин олон хүчит гарьдынхаа барилдааныг барилдахыг үзэх нь гээд сэтгэл догдлон хүлээж байв. Гэвч Б.Гантогтох тодорхойгүй шалтгааны улмаас барилдсангүй.
Цэнгэлдэхийн тайлбарлагч нэлээд хэдэн удаа нэрийг нь зарласан ч гарч ирсэнгүй. Улмаар нэгийн даваанд түүнтэй учраа таарсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат бөх, залуу бөх М.Ганзоригийг давсанд тооцлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.