НийгмийнСПОРТ

Манай улс допингийн шинжилгээний лаборатори байгуулах шаардлага хангадаггүй

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн. Энэ жил баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсны дараа цолыг нь олгодог байхаар заалт орж ирсэн ч, гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй унасан.

Өөрөөр хэлбэл, бөхчүүдэд цолыг нь олгодгоороо 12-ндоо олгоод, шинжилгээний хариу гарангуут, хэрвээ цол авсан бөхчүүдээс допинг илэрвэл Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигаараа цолоо хурааж авахаар хуульчилсан.

Тэгэхээр одоо БНСУ руу явуулсан шинжилгээний хариу хэзээ ирэх бол гэсэн хүлээлт үүсээд байна. Жил бүрийн наадмын дараа допингийн шинжилгээний хариу ирэх гэж бараг сар, хоёр сар болдог гэхэд хилсдэхгүй. БНСУ-ын лаборатори нь дараалал ихтэй учраас гэх тайлбарыг холбогдох албаныхан өгдөг. Тэгвэл манай улс үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх гэж хүлээлгэд орж, удаан хугацаанд хүлээдэг гэх мэдээлэл байна. Уг нь жил болгон наадмын төсөвт допингийн зардал гэж тусгадаг ч эл мөнгийг яг юунд зарцуулдагаа, БНСУ-ын лабораторт төлбөр гэж шилжүүлдэг эсэхээ тайлагнахгүй өдий хүрсэн. Энэ мэт явдал чирэгдэл ихтэйн хар гайгаар допингийн шинжилгээний хариуд бөхчүүд болон иргэдийн итгэл ч алдарсаар байгаа юм. Учир нь хариу хүлээсэн энэ урт удаан хугацаанд допинг хэрэглэсэн бөхчүүд шинжилгээнийхээ хариуг аргалуулахаар ар өврөөр авлигадах оролдлого хийдэг талаар бөхийн хүрээнийхэн ил цагаан ярсаар ирсэн.

WADA буюу Олон улсын допингийн эсрэг агентлагын итгэмжлэгдсэн лаборатори дэлхийн 32 улсад л байдаг аж. Лаборатори нь жилд доод тал нь 3000 тамирчнаас допингийн шинжилгээ авсан байх шаардлага тавьдаг учраас улс бүр энэ шаардлагыг хангаж чаддаггүй юм байна. Манай улс энэ шаардлагыг хангаж чадахгүй учраас дотооддоо лаборторитой болох боломжгүй байдаг бололтой.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Тэр олон улсын лаборатороор яах гээд байгаам, Монголдоо хүчинтэй хөндлөнгийн хяналтын лаборатори байгуулчихаач.

Иргэн
Иргэн

Үндэсний бөх бол үндэсний спорт. Монгочууд биднээс өөр хан ч сонирхохгүй, тэр иусмаа олон улсад падлий ч байхгүй шүү дээ. Тэр мэргэжлийн спортыг даган дуурайж хэдэн бөхөө ингэж талалцуулж, бухимдуулж байх ямар албатай юм. Зүгээр л үндэсний стандарт гаргаад, дотоодоо шинжлээд явмаар байх юм. тэр тусмаа хөгшин залуугүй өвчний үүр болсон манай хувьд тэр олон улсын стандарт гэх юм хэрэггүй шүү дээ. Ер нь хөгжлийн тушаа, өрсөлдөөнийг боймлогч, авилгачдыг өөгшүүлж байгаа зүйл бол энэ олон учрыг нь олохгүй, манай орны нөхцөлд таараагхгүй, хуулбарласан стандартууд шүү дээ. Зүгээр л өрсөлдөөнийг бий болго. Өрсөлдөөн бий болсноор чадахгүй нь зах зээлээс арчигдаж, чаллаг нь хэрэгтэй стандартаа сөрдөж цаашдаа өсөж дэвжиж явах болно шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button