Алдагдсан төмөр зам-3: Х.Баттулга биш Ц.Нямдорж уу

Монголчууд алдагдсан төмөр замынхаа эрэлд гарах гэж байна. "Төмөр зам гацаасан хэрэгтэнг олоод яллачихвал Л.Оюун-Эрдэнийг зүгээр л шүтье" гэгсэд ч гараад ирчихлээ.
Бид өмнөх хоёр нийтлэлээрээ овоолсон шорооны асуудлын сөхөлт Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын түнжин хагаралт эсэх, ямар хүмүүс хамгийн түрүүнд шалгагдах магадлалтай талаар хөндөж хүргэсэн. Харин энэ удаад Х.Баттулгыг чичилдэг ч, гацаасан цаад эзэн нь Ц.Нямдорж байх магадлалтай юу эсэх агуулгыг хөндөж байна.
Учир нь тухайн үед Х.Баттулга, Ц.Нямдорж нар төмөр замын асуудлаар хамгийн их маргалдаж, муудалцсан хүмүүс. "Бие биенээ төмөр зам гацаасан" гэж цоллодог.
2012 онд Х.Баттулга УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд байхдаа хэсэг бүлэг хүмүүсийг АТГ-т шалгуулахаар өгч байв. Тэдний нэг нь Ц.Нямдорж бөгөөд "Монголд төмөр зам барихыг ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж санаатайгаар зогсоож “чамайг төмөр зам барихыг чинь харна аа” гэж заналхийлж, саад болсон" гэж мэдээлсэн. Мөн МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох үеэрээ "бүтээн байгуулалтын томоохон төслүүд Ц.Нямдорж сайдаас болж гацсан" гэж ярьсан байдаг.
Харин тухайн үед ХЗДХ-ийн сайд байсан Ц.Нямдорж сөргүүлэн мэдээлэл хийхдээ "Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд гэрээ хийсэн. Мөн 2011 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам байгуулах гэрээ хийсэн. Гэтэл өнөөдөр энэ гэрээг Монголд мэдэж байгаа хүн бараг байхгүй. Засгийн газар ч мэдэхгүй байна" хэмээж байв.
Тэдний маргалдсан гэрээ буюу овоолсон шороо болсон Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын түүхийг сийрүүлбэл:
Нэгдүгээрт: “Энержи Ресурс” ХХК нь “Самсунг Си энд Ти” компанитай 439.8 сая ам.долларын өртөгтэй барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2012 оны аравдугаар сарын 31-ний өдөр байгуулжээ. ТЭЗҮ-гээс эхлээд нөлөөллийн бүсийн айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэлт, газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар гэрээг 2013 оны тавдугаар сарын 06-ны өдөр цуцалсан.
Хоёдугаарт: Улмаар 2013 онд “Монголын төмөр зам” ТӨХК-иар бариулахаар шилжүүлэн өгч, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компанийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. “Чингис бондоос” 280 сая доллар зарцуулсан.
Гуравдугаарт: УИХ-аас 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч, эдүгээ нууц тендерт ялсан “Бодь Интернэшнл” компани яагаад ч юм, өргөн царигаар барьж байна. Тохироогоо зөрчсөнөөс болоод БНХАУ-тай багагүй асуудал үүссэн байж таарна. Л.Оюун-Эрдэнэ энэ "баас"-ыг нь цэвэрлэх гэж чамгүй хүчин чармайлт гаргасан тул буруутай этгээдэд бухимдсаныг үгүйсгэхгүй. Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын зөрчлийн нэг шалтгаан нь энэ байх магадлалтай.
Дөрөвдүгээрт: Барилга угсралтын ажил 2015 оны хоёрдугаар сараас хойш санхүүжилтгүйн улмаас зогссон тул “Шинэ төмөр зам” төсөлд зарцуулсан 224.7 сая ам.доллар, 3,663.9 сая төгрөгийн хөрөнгийн үр дүн, үр ашиг гараагүй байна. Эл мөнгийг төсөлд зориулан 2013-2016 Хөгжлийн банкнаас авсан.
Үүн дундуур “Х.Баттулга төмөр зам тавьж, Тавантолгойг ашиглахаар Солонгос, Хятадын хамтарсан компанитай нууц гэрээ хийсэн. Түүндээ үйлчилж байна” гэж зүтгэсээр байж. 2014 онд ХЗДХ-ийн сайд байхдаа УИХ-д тогтоол оруулж бүр болиулж байсан гэдэг. Гэвч Ц.Нямдорж Х.Баттулгыг төмөр замын гэрээ нууцаар байгуулсан гэж гүтгэсэн гэх бүх шатны шүүхийн шийдвэр гарч байжээ.
Энэ өнцөгөөс Х.Баттулга биш Ц.Нямдорж юм биш үү гэх хардлага. Овоолсон шороо буюу гол ажлаа нугалчихсан Х.Баттулгынхан “цааш гүйцэтгэх мөнгө өгөөгүй, арга буюу зогсчихлоо” гээд зогсож байсан гэдэг. Нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нар түнжин хагараагүй харин Ц.Нямдоржийг барих гэж байх вий гэдэг логик.
Алдагдсан төмөр зам-2: Х.Баттулгаас гадна шалгагдах магадлалтай ХҮМҮҮС контентийг ЭНД дарж уншина уу.

Алдагдсан төмөр зам-1: Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын түнжин хагаралт контентийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өрийн дарамтыг өөрөөсөө холдуулах МАН тактик.
Энэ Нямдорж Монголд хэрэгтэй юм хийж байгаагүй байх аа. Хятадын тагнуул гэж ярьдаг.. олний үг ортой гэдэг дээ
ХУЛГАЙЧ нар сөнөтүгэй
Эзэн нь угаасаа тодорхой байгааштэ, Х�##�тмаагийн Баттулга. Худлаа PR хийх гэж..Монголын хөгжлийн тулгуур болсон нүүрсний төмөр замыг хувийн ашиг сонирхлоор гацааж, МУ-ыг хохироосон асар том нүгэлтэй. Одоо нууц төмөр зам барих эрхээ авч Голомтын Баясг�##�ангаар бариулж байгаа, эртний холбоотнууд
Женко, Хөгжлийн банкны өрөө төлөөч. Хүүтэй нь төлөөрэй.
Төмөр замын ажлыг зогсоосон хүмүүсийн нэгээр Нямдоржийн нэр �######�шгүй орох байх . Баттулга УИХ дээр хэлж байсан . Бас тэр үед АН ын нэгэн фракц нь нам зогсоосон гэдэг нь ойлгомжтой . АН эрх барьж байсан үе шүү дээ . Тэр этгээдүүдийг олон хэрэгтэй дээ
Жонхуй баттулгад Монголд гишгэх газар үлдээгүй.Үхэхдээ үхэр буугаа жонхуу аргаараа тавьж шившигээ хутганаа.Үлдэх үр хүүхдээ боддоггүй жинхэнэ эх орноосоо урвагч хогийн новш.
Нямка ч ариухан иамьтан бишлдээ а Харин мэрэгжлиин луйварчин жонхуутай юу яарихав
Энэ 2 ч адилхан дөө