СПОРТ

Допингийн хариуны дуншилт "МААПААН" дагуулах магадлалтай

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улсын баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Энэ хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, Солонгост байдаг дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.

Тодруулбал, БНСУ руу 80 сорьц явуулсан. Үүний 16 сорьц нь харваачийнх. Харин үлдсэн сорьц нь бөхчүүдийнх байгаа. Гэтэл одоог хүртэл допингийн хариу гараагүй байгаад ард түмэн гайхаж байна. Тэд ямар нэгэн “маапаан” орчихоор ингэж уддаг хэмээн өөр зуураа хэлэлцэх. Уг нь допингийн шинжилгээний хариу 21 хоногтоо гардаг. Наадам болсон хугацаанаас хойш тооцож үзвэл энэ сарын 01 хавьцаа гарах ёстой байв.

Иймд МҮБХ-ны тэргүүн Б.Магалжав, ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг, Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболд нарыг допингийн шинжилгээний хариугаа зарлахыг ард түмэн шаардаж байна. Мэдээж шинжлүүлэхээр явуулсан газар нь БНСУ учраас хариуцлагатай цаг тухайд нь илгээсэн байж таараа. Харин эрх бүхий хүмүүс нь яагаад зарлахгүй байгаа нь нууц хэвээр үлдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрка
Эрка

Бүгдээс нь их бага ямар нэг хэмжээгээр допинг гарна
Дараа нь бүгдэд нь хувь хүнд эхнии мэдээг хүргүүлнэ
Тэгээд төлбөрөө нэхнэ 80сая орчим авилгалын мөнгөө төлхөө шаардана төлсөн нь чимээгүй үлдэнэ төлөөгүй нь допигтой гэж зарлагдана энэ жүжиг үргэлжлээд 10 гаруй жил болсон мэддэг боловч хэн ч зогсоохыг хүсдэггүй увс архангайн мафи маш хүчтэй нөлөөтэй

Зочин
Зочин

Одоо хор найруулж арай дуусаагүй бга шдээ хүлээцтэй байлдаа

Зочин
Зочин

Найрааны бөхчүүд шилжүүлгээ бүрэн хийж дуусахыг хүлээж байгаа. "10-ны дотор үлдэгдлээ шилжүүл. Тэгэхгүй бол хохий шүү, пиздаа минь" гэсэн гэнэлээ.

сониуч сонжооч
сониуч сонжооч

Энэ үнэхээр завхарсан юм даа. Улаанбаатарын жудогийн тэмцээнд оролцсон хүмүүсийн допингийн шинжилгээгээ солонгос явуулаад тэмцээний дараа хариуг нь авдаггүй л биздээ. Олон улсын гранд слам - аас ч илүүтэй үндэсний бѳхийн допингийн асуудал. Допинг хэрэглэгч нь эрүүл мэндээрээ хохирдог болохыг мэдээд тамирчид улс эх орныхоо нэрийн тѳлѳѳ гэдэг золиосоос татгалзчихсан шүү дээ.

Баагии
Баагии

Үзүүр түрүүнээс допинг гарсан бвал баларла шүү

Зочин
Зочин

Хогиин гарууд хороо найруулж хэнииг унагаах ,хэнииг татахаа ярьж ,мөнгөтэй хүнд нь үйлчилж ,мөнгөгшй хүнииг нь унагаах гэж байгаан

Холбоотой мэдээ

Back to top button