Нийгмийн
ШУУРХАЙ: Өвөрхангай аймаг дахь 423 дугаар хорих ангийн хоёр ялтан оргожээ
Өчигдөр буюу 2022 оны наймдугаар сарын 08-нд ШШГЕГ-ын харьяа 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан оргожээ. Энэ талаар ШШГЕГ-аас тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.
Харин ЦЕГ-аас асуухад “хоёр ялтанг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн мэдээллийг өглөө. Үүнээс гадна өөр нэг эх сурвалжийн өгч буй мэдээллээр тус хоёр хэрэгтэн нь гадуур ажил хийж байсан гэх мэдээллийг өгөөд буй. Иймд иргэд сонор сэрэмжтэй байхаас гадна хоёр оргодлыг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.