Бүх юмны сайд

Эхлээд тэр бизнес эрхлэгч, дараа нь УИХ-ын гишүүн болсон. Харин энэ Засгийн газарт БШУ-ы сайд болж, ихээхэн алга ташуулсан. "Боловсролтой, тулхтай улс төрч салбарын сайд боллоо" гэж сайшаасан хэсэг олон. Тэр ч Л.Оюун-Эрдэнийн танхим дахь хамгийн гал үүрэгч, ажил нугалагч цөөн хэдэн сайд нарын нэг болж, ажиллаж чадсан.
Харин сүүлийн үед бараг л бүх юмны сайд хийх боллоо.
Хоёр өдрийн өмнө хийсэн мэдэгдлийг харах нь ээ, тойргийн бус сургуульд хүүхэд суралцуулах явдлыг бүрэн халах, үүний тулд зарим захиргааны арга хэмжээ авах тухай ярьжээ. Уг нь хүүхдээ сайн сургуульд оруулж, зөв суурьтай болгоё гэж эцэг эхчүүд хаа холоос зөөгөөд ч хамаагүй хичээдэг. Энэ хандлагыг буруушаах хэцүү. Тойрогт нь муу сургууль байгаад байвал хэрхэх билээ. Гэхдээ энэ нь Улаанбаатар хотод замын түгжрэл үүсгэдэг нэг асуудал.
Тийм ч учраас Нийслэлийн Засаг дарга л түгжрэл бууруулахын тул "Тойргийн бус сургууль" гэж дуугарч баймаар. Боловсролын чанарыг сайжруулах ёстой сайд маань тэнд түгжрэл бууруулахад яригддаг шийдлийг хэрэгжүүлнэ гэчихсэн явж байх.
Харин өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа гэнэтхэн цахим шилжилт, уул уурхайн лиценз олголтын тухай яриад эхэлсэн. Энэ нь БШУ-ы биш Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувиар хийсэн мэдэгдэл юм билээ. Замын хураамж авдаг цэгүүд дахиж "галын хайч"-аар төлбөр хураахгүй л гэнэ. Уул уурхайн лиценз олголтыг цахимжуулж, лицензийн наймааг зогсооно л гэнэ. Юу юуны, ямар ямар салбарын ажил Л.Энх-Амгалан сайдын амнаас гардаг болсныг тоолж барахгүй нь. Хэт өндрөө авах эрсдэлтэй дээ, Л.Энх-Амгалан сайд аа. Нэг сегментэд үр дүн гартал нь тулж, нухаж ажиллаасай.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүлээсэн үүрэг ажлаа хийж байхад бас муулах аргаа олж ядах юм. Цахим холбооны сайдын ажлыг давхар хийж байгаа хүн ярихгүй бол өөр хэн ярих юм. Ярихгүй бол бас ярьсангүй гэж шүүмжлэх байх л даа. Хийх ажлаа олж ядсан сэтгүүлч!
Харъяаллын сургуульд явуулах нь зөв шүү. Хажууд байгаа сургуулийг чанаргүй гэж голж байгаа бол харъяаллын газарт орон сууц аваад сууж болно. Эсвэл хувийн төлбөртэй сугрнуульд өгч болно. Бусдаар хот хэрэн машинаар дамжих хүүхдээ улсын сайн гэсэн сургуульд зөөх нь бусдын эрх ашгийг боосон хэрэг мөн билээ.
ХОТГОЙДЫН АЛДАРТ ЭХ ОРОНЧ ЧИНГҮНЖАВЫН УДАМ БАЙХАА ЭНЭ ДӨРВӨН НҮДЭТ САЙН ДЭМЖЭЭД ЭНИЙГ ЭХ ОРНЫХОО ЖОЛООГ БАРИУЛЬЯА НЭГ БОЛЗОЛТОЙГООР. ЭХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭ НУРУУГАА ХАРУУЛБАЛ ТУУХАЙ ЗҮҮГЭЭД ХӨВСГӨЛ ДАЛАЙД ХИЙНЭЭ ГЭЖ
Үүрэг хүлээсэн сайд нь ажлаа хийхэд юунд бухимдана вэ.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлж чадахгүй бол ингээд л явсаар л бна. Сандал суудлын хэрүүлээ цэгцэлж чадахгүй Засгаар яах ч юм билээ.
"ПОПРОХ СИНДРОМ"-той гэж амтай болгон шоолж, түмний ярианы зугаа болж байгаагаа мэддэггүй юм байх даа?! Нэг хэсэг Ерөнхий сайдад тохирох хүн гэж өөрийгөө баахан рекламдсан. Одоо ЕС-ийн бүх ажлыг хийдэг ганц чухал этгээд гэж шуугиулдаг байнаа.
Estoi jinhene pop said salbariinhaa gants asuudaliig shiidej chadahgui baij dandaa hudalaa yarina.haais iin zahiraliin asuudaliig shiidej chadahgui heden jil bolj bna.bodvol avilgal mungu avaad baij baidag baih oo?
Чадаж байгаа юманд арга алга гэж энэштэ.. ингээд л хийчихмээр зүйлүүдэд Сайд нар нь ажиллаж чадахгүй Сэтгэлгүй бгаа учраас !!! Санаа сэтгэгдэлээрээ Үг хэлээрээ Дохио өгөөд бнаштэ. Муулж суухаар ажилгүй Сайд нар санаа аваад ажлаа хиймээр юм даа ..
Хатуу бөгөөд үнэн үг ажээ.Попорлоо багасгаж ажлаа үнэн сэтгэлээсээ хийхээсээ дээ.Хаа сайгүй үсэрч очоод ПОПРООД хэрэггүй гэдэг үнэн үг шүү
Энх-Амгаланч яахав,МАН л хийж байгаа хэрэг. Үндсэн хуулий өөрчилж давхар дээлтэй сайд тавих гээд хүлээлт үүсгээд Л.Энх-Амгаланг олон юмны сайд болгоод байгаа.
Mungutei sh te gohi chin
Ажлаа хийж байгаа хүнийг юу гэнэ вэ . Тэгээд түгжрээд байж байхуу
Овоо юм болов уу гэсэн чинь нэг л биш болоод явчихлаа
ene said chin Mcs compani taviul hvn shv de bas deer ni urd zvgiin garaltai gesen bh a
Бүгд сайн сургууль гээд хошуурчхаар нөгөө сайн нь авилгын үүр уурхай болчоод аргагүйн эрхэнд тойрогт нь суралцуулах арга хэмжээ авсан нь тодорхой. Сурах чинь хувь хүнээсээ хамаардаг тул тойрогтоо гэр орондоо ойр сурах нь зүйтэй. Бүгд адилхан шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж байгаа шүү дээ.
Gishuuniihee huvd yarij boloh blgui dee..
Сайд ажлаа сайн хийж байхад юу ч хийдэггүй юмнууд юундөө атөөрхаа вэ? Бид өмөөрнө шүү. Болиорой
МАН нэгмөсөн бүх юмны сайдаа ЕС болгомоор юм, одоогийнхоос л дээр хийнэ
Өөртөй зориулаад өөриыгөө магтаад шаалаа хужаак Ама буюу Энхамгалан ????????????????Боловсролын салбар зүгээр энтертаймент шоу салбар үндсэндээ бас нойлдсон бүтэл муутай салбар өөрчлөлт ахиц дэвшил яг хаана юу хийв Энхамгалан гуйа зүгээр л хувийн бизнесээ хий????????????????
Энэ хужааг бүү даваргаад бай
МОНГОЛЫН БОЛОВСРОЛД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ДАНДАА ХУДАЛ ЯРЬДАГ.
Сайдаас гадна их хурлын гишүүн хүн ажлаа хийж байгаа байлгүй дээ. Надад хамаагүй гэж орхих хэрэг үү
Харин ч энэ үасагт ганц юм хийх гээд зүтгэж яваа нь Энх-Амгалан сайд шүү