ЭДИЙН ЗАСАГ

Төгрөгийн хадгаламж долдугаар сард 517 тэрбумаар буурчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 414.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Ийнхүү буурахад, төгрөгийн хадгаламж 2.1 их наяд төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 93.8 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тус сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 88.8 тэрбум төгрөгөөр буурсан аж. 

Мөн төгрөгийн хадгаламж долдугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Төгрөгийн хадгаламжийг харвал, 89.8 хувь буюу 11.9 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.2 хувь 1.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button