ЭДИЙН ЗАСАГ
Алтны үнэ 1744 ам.доллар болж буурлаа

Алтны үнэ сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд хүрчээ.
Ингэснээр алтны спот үнэ 0.1 хувиар буурч, унц нь 1744 ам.доллар боллоо. Энэ нь долоодугаар сарын 28-наас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна.
Харин “Bloomberg Dollar Spot Index” 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
АНУ-ын эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдэж байгаа ч Төв банк нь инфляцыг хоёр хувьд авчрах, мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохио өгчээ.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.