Б.Жавхлан: “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэлцлийн хүрээнд ХХБ-наас 480 тэрбум төгрөг суутгалаа
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн хэлцлийн хүрээнд, Худалдаа хөгжлийн банкнаас 480 тэрбум төгрөг суутгаж авсан талаар мэдээллээ.
Тэрбээр “Өнөөдөр маш сайн мэдээтэй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг 49 хувьд холбогдох өр төлбөрийг “Монголын зэс корпораци” компаниас хэлцэл хийх замаар суутган авах, улмаар тус үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд авах ажил урагшиллаа.
Дээрх хүрээнд 2017 онд УИХ-ын 23-р тогтоол гарсан. Мөн 2018 онд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ч гарсан байдаг. УИХ-ын эл тогтоол, Цэцийн дүгнэлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газар удаах шийдвэрээ гаргалаа.
Эхний шийдвэр энэ оны зургадугаар сард гарсан. “Монголын зэс корпораци” талаас 160 тэрбум төгрөгийг суутгасан. Харин энэ удаа Монголбанкны Худалдаа хөгжлийн банкнаас авах авлага болох 480 тэрбум төгрөгийг суутгалаа.
Хэлцэл үргэлжилнэ.
Энэ ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэхэд АТГ-ын зүгээс эрх зүйн боломж үүсгэж, хамтарч ажилласан гэдгийг онцолмоор байна” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр 480 тэрбум чинь авилгач луйварчдийн Монголын төр , байгалийн баялгаас луйвардсан мөнгө шүү дээ. Хулгайч нар хэлэлцэн тохиролцож байгаад дундаа идэж уулаа даа.... Хөгжлийн банк , НД-н өрөө авахгүй өгсөн нь маш харамсалтай.
хүний мөнгийг өгөөч балайнууд минь
Эрдэнэтийн 49% г Монгол зэс ХХК ОХУ аас худалдаж авсан бхад яахаараа ХХБ наас мөнгө суутгаж авл аа гэх юм. Энэ сайдын яриагаар Төр 49% иа авчихаад нэмээд 160 тэрбум авсан дээрээ өнөөдөр ХХБ наас 480 тэрбумыг авчихлаа гэж ойлгогдож бна. Эсвэл ОХУ д төлсөн 300 сая US$ -н төлбөрт нь 160+480 тэрбумыг төлсөн гэж ойлгох уу
Сүүлчиин асуулт чинь зөв юм шигээ
Ugaasaa l Mongol ulsad irchee bizdee. 100% tord avch dampuurah ehlel n tavigdaj bgm bzde
Zawaan garuud uursduu yuch hiigegvi baij hvnii hiisen ymiig bulaach awjaad baatariin dvr isgeed bhin ????????????
Энэ жавхланг зайлуулаачээ монголын сан хөмрөгөөр тоглож дууслаадаа хө.
Дээрэм үү