УЛС ТӨР

ТАНИЛЦ: Цэцийн дүгнэлтийг дагаж аль хуульд ямар өөрчлөлт оруулах вэ

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэх үүднээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзсэн. Иймд есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, нэмэлт өөрчлөлтийн хуулиуд дээр суулгав.

Ингээд өнөөдөр ТББХ, УИХ хуралдаж, тэдний өргөн барьсан хуулиудыг хэлэлцэж, эцэслэн баталлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболдын ахалсан тус ажлын хэсгээс яг ямар хуулиудад, ямар өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан нь өнөөдөр хэлэлцэгдсэнийг танилцуулъя.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

ХИЙХ ӨӨРЧЛӨЛТ: Хуульд доор дурдсан агуулгатай 541 дүгээр зүйл нэмнэ.

“541 дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон асуудлыг хэлэлцэх журам

541.1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

541.2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан хууль хэлэлцэх ерөнхий журмыг баримтлан хэлэлцэнэ.

541.3.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна.

541.4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл хэлэлцэхэд энэ хуулийн 9.1, 9.3 дахь хэсэг хамаарахгүй.”


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

ХИЙХ ӨӨРЧЛӨЛТ: Хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсгийг нэмнэ.

1/1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг:

“1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/ гарсантай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурал тусгайлсан дэгээр хэлэлцэж болно.”

Мөн "Үндсэн хуулийн цэцийн ЭЦСИЙН ШИЙДВЭР /тогтоол/-ЭЭР Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох журам"-ыг дөрөвдүгээр бүлэг болгон нэмнэ.

НЭМЭХ ЖУРМЫГ ДООР ТАНИЛЦУУЛАВ

            18.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйл, Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон бол хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

            18.2.Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно.

            18.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирсэн бол, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирсэн бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй гэж үзнэ.

            18.4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.

            18.5.Нэг дэх хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр хүчингүй болгох Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж, санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

            18.6.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар санал хураан шийдвэрлэнэ.

            18.7.Нэг саналаар 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ. 

            18.8.Нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулж дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.

            18.9.Төрийн байгуулалтын байнгын хороо нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг нэгтгэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болгон эцсийн хувилбарыг бэлтгэн санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

            18.10.Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ.

            18.11.Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосноос хойш ажлын хоёр өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулна.

            18.12.Монгол Улсын Ерөнхийлөгч танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор “... оны ... дугаар сарын ...-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч ...” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.

            18.13.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Монгол Улсын Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно.”


ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ

ХИЙХ ӨӨРЧЛӨЛТ: Тус хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль” гэсний өмнө “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад” гэж нэмнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
8 сар 25, 2022 09:45

Tarval yasan uym be..

Зочин
Зочин
8 сар 25, 2022 10:36

Цэцэд мундаг сайн хуульчид байдаг л гэж ойлгодоог, харин энэ удаа том �##�даа гаргаж байна да..

зочин
зочин
8 сар 25, 2022 12:08
Reply to  Зочин

Цэцэд хуульч биш хулгайч луйварчин хүмүүсийг АН олноор оруулж байсны гор нь одоо гарч байгаа юм. ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа олон тэрбумын хулгай хийж байсан гэмт этгээд одоог хүртэл цэцэд орогнож л байна даа.

Зочин
Зочин
8 сар 25, 2022 10:37

ҮХ-н манаач ҮХЦ-н гишүүд нь өөрсдөө "ҮХ нь өөрөө ҮХ-г зөрчсөн" бна гэж тэнэгтэж ҮХ-н дээр нам улс төрчдийн эрх ашгийг тавьснаар жинхэнэ гэмт хэрэгтнүүд болсон гэдгээ ойлгохгүй бна.Хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.Одоо бүр эрээ цээрээ �##�длаа.ҮХ-гүй ч болгож мэдэхнээ..Асууд�##� савнаасаа х�##�илаа......????????‼️

Зочин
Зочин
8 сар 25, 2022 10:38

Цэцд насаараа бэртэгчин явсан өгөрүүд суудаг болж.Тусгаар тогтнолыг, түвшин байдлыг энэ өтнүүд л үгүй хийхэндээ.Энэ бүрзийсэн новшнуудыг солихгүй бол мөхөл нүүрлэнэ

Зочин
Зочин
8 сар 25, 2022 10:38

Цэцийг хууль зөрчсөн хэрэгээр яар�##�тай татан буулгах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button