УЛС ТӨР
МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөхийг Ховд аймгийн Засаг даргад дэмжжээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.25/ хуралджээ. Хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Э.Болормааг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Э.Болормаа АНУ-ын Колумбийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай. Хэрэв Ховд аймгийн ИТХ-аар түүнийг дэмжвэл Засаг даргаар Ерөнхий сайд эцэслэн батламжилна. Ингэвэл Монгол Улсын хэмжээнд аймгийн анхны эмэгтэй Засаг дарга болох юм.
Эргэн сануулахад, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ шинэ үе, хулгай хийдэггүй ажил хийж чаддаг гэдгийг харуулах хэрэгтэй. Харин хулгайч нарыг бол нэн дариу байх газарт нь хүргэж өгөх хэрэгтэй.
Ингэж болохгүй шүү дээ өөрснөө дур мэдэн сонгож болохгүй туршлага мэдлэг орон нутгийн онцлог гээд наад захын м юмаа мэдэхгүй байх л даа энэ хүүхэд чадахгүй л дээхарах өнгөнөөсөө
Xovdoos zasag darga hiicheh hvn oldoogvi yum baihdaa.
Нэртэйгээр нь бүх аймгийн засаг дарга нараа томилоод Орон нутгийн сонгуулийн мөнгөө хэмнэчих.
Оюун-Эрдэнэ бүр цадигаа �##�джээ