Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн намын, танхимын "босс" боллоо. Одоо хэрхэх вэ

Зүй тогтол: Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн намын ба танхимын дарга боллоо

МАН-ын генсекийн өрөөнд сайд нар, УИХ-ын байнгын хороодын дарга нар очиж ажлаа тайлагнадаг. Түүнээс үүрэг чиглэл авдаг. Үүнийг Д.Амарбаясгалан ч өөрөө үгүйсгэдэггүй байсан.

Ордноос Л.Оюун-Эрдэнийн өрөөнөөс гараад, МАН руу Д.Амарбаясгалан руу орогсдын хөдөлгөөнийг эцэст нь нэг юм хязгаарлалаа. Ингэхдээ Д.Амарбаясгаланг ордон руу авчрах арга замыг хэрэглэв.

Гол оносон зүйл нь, Л.Оюун-Эрдэнэ намаа даргалж, Ерөнхий сайдаа хийж буйн хувьд Д.Амарбаясгаланг өөрийн "дор", удирдлагадаа авав. Хоёр парламент, нэг Ерөнхийлөгчийн сонгуульд дамнуулан, МАН-ыг ялалтад хүргэсэн гэгддэг Д.Амарбаясгалан ингэж Л.Оюун-Эрдэнийхээ захиргаанд ирэв.

Дүрэм: Д.Амарбаясгалан зайлшгүй ажлаа өгөх дараачийн томилгоог Л.Оюун-Эрдэнэ мэднэ

Утгачилбал, МАН ба Засаг, тэгээд парламент гэсэн гурван нэгж нь нэг захиргаанд орох боломж арай өсөв. Үүнд мэдээж цаг хугацаа орно. Бас МАН-ын генсекийг хэнд шилжүүлэхээс ихээхэн хамаарна.

Одоогийн дүрмийн 29.2-т, Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, АЛБАН ТУШААЛ эрхлэхийг хориглоно хэмээжээ. Тэгэхээр дүрмээ баримталбал ЗГХЭГ-ын даргын АЛБАН ТУШААЛ авсан Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн ажлаа өгөхөөр байна.

Генсекийг сонгох эрх нь, дүрмийнхээ 24.2.3-т зааснаар Монгол Ардын Намын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд Бага хуралд оруулах зохицуулалттай.

Логик: Л.Оюун-Эрдэнэ одоо У.Хүрэлсүхийн, Д.Амарбаясгалангийн хүнийг сонговол өөрөө 2024 онд жинхэнэ эвгүйднэ

Нэг. Я.Содбаатар, Б.Энхбаатар гэх У.Хүрэлсүхийн хүмүүс

Түүний оронд ЕТГ-ын дарга Я.Содбаатар, У.Хүрэлсүхийн хуурай дүү Б.Энхбаатар нар санаархлаа илэрхийлсэн гэх. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчид хамгийн өндөр нөлөөг Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар үзүүлж буй. Саях засагт Ерөнхийлөгч нь таван сайдын суудал авахаар "чичирсээр" ҮХНӨ-ийг ёсчлохоор тээг хийж, тохирсон.

Тэгэхээр Я.Содбаатарыг МАН-ын генсек болгох аваас 2024 оны сонгуулийн санаачлагад У.Хүрэлсүхийн нөлөө өндөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ мандатын хуваарилалтаа 2024 онд У.Хүрэлсүхтэй хамт хийнэ гэсэн үг.

Үүнээс л аль болох хурдан зугтахын тулд яагаад ч Л.Оюун-Эрдэнэ Я.Содбаатарын нэрийг Бага хурал руу оруулахгүй юм. ийм нөхцөлд Б.Энхбаатарын логик мөн адил билээ.

Хоёр. Ц.Бат-Энх, А.Ариунзаяа тэргүүтэй Д.Амарбаясгалангийн хүмүүс

Д.Амарбаясгалан өмнө нь Л.Оюун-Эрдэнийг танхимаа бүрдүүлэхэд нь орж ирээгүй. Энэ удаа хөшигний ард "хүчээр"сайдаар ирсэн гэж яригдаж буй. Түүнийг Төрийн ордонд тухалсны дараа МАН-ын генсекээр Ц.Бат-Энх, А.Ариунзаяа нар яригдсан.

Эдгээрийг мөн л Л.Оюун-Эрдэнэ дэмжих боломжгүй гэж харагдаж буй. Маш эрүүл ухаанаар бодоход ч тэр Д.Амарбаясгалангийн нам дээрх нөлөөллийг сааруулахаар түүнийг ордонд авчирчхаад, өөрийнх нь хүмүүсийг дэмжинэ гэдэг нь байх боломжгүй логик.

Одоо: Л.Оюун-Эрдэнийн сойх битүү морь хэн байх вэ

Дээрх тайлбарламжууд явсаар "За, л.Оюун-Эрдэнэ ямар ч байсан өөрийнхөө хүнийг л генсекээр томилуулах санал оруулах юм байна. Генсекээр хэн томилогдохоос түүний улс төрийн амьдрал ихээхэн хамаарах аж" гэсэн логикийг танд уншуулахыг зорив.

Цаг зуурын тэр, энэ генсек болно гэсэн мэдээлэлд автахгүй. Голчоор харвал ийм байгаа.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ яг өөрийн үгээр, түүний зургаар, бодсоноор нь алхах хүнийг генсекээр "томилуулна" гэсэн үг. Хөшигний ард 4-5 залуу жагсааж үзээд,"Миний үгэнд орох, гэхдээ өөрийн гэсэн дүр үүсгэсэн хүнийг сонгоно" гэж дуугарсан гэх. Эдгээрээс харахад нэг тийм ирээдүйд холхон давхичих боломжтой, МАН-ын дарга нартаа толгойгоо дайгсад бус битүү морь гаргаж ирэх болов уу гэсэн таамаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:19

Я.Содбаатар Ариунзаяа нар генсек болохгүй. Зөв бичжээ

Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:28

Сонгуульдаа бэлдэнэ гэж улайм цайм нийтэд ил зарлахым

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:00
Reply to  Зочин

Nogoo ih strategich ni tegj zarlaj baidag, boloogui bna daa kk

Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:48

Хоёулаа л итгэл даасан юм хийж байгааа хүмүүс гар нийлээд сайн ажлаарай

Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:57

dandaaaa sorog talaaas ni haraaad yahaw deeee uls orniihooo tolooo sain hamtragchid bolj ajilana gedegt mash itgeltei baigaaa

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:08

Цүнх баригч долоогч пялдага банди нар төр бариад эхэллээ.дараагын үе нь хөдөө аймагт засаг барихаар явж байна.

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:56

turshlagatai hvmvvsee ergvvlen awbal hrgteil ym

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:58

Амарбаясг�##�ан шиг чадвартай мундаг стратегич томилох хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:02

Өөрч олихтой хийчхээр хүн ховордоо Амарбасг�##�ан шиг стратегич хүн ул�####�а цөөхөн шүү дээ

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:15

ЖИРИЙН АРДЫН ДУНДААС ТӨРСӨН БОЛОХООР АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛЫГ САЙН ОЙЛГОЖ БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА. ИХ ХЭЦҮҮ ҮЕД САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ ДОО. АМЖИЛТ ХҮСЬЕ!

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:16

dandaa tsunh barigch tsugluultsan unheer butehgui ee ene uls

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:16

odoo tegeed ta hediin songoson humuus l yumdaa haha

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:16

Их хур�##� гэдэг чинь дээрэмчид нуугдах газар баячууд улам баяжих т�##�бар болсон бна.Улс эх орон чинь одоо төрийн зөв бодлогогүй л яваад бна даа Ам ажил хоёр чинь зөрөөд бна шүү

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:16

darluulj baihdaa taarsan ard tumen unheer hohichine HUUkteige bayrlaarai MANgaruudaa

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:17

mongold butej baigaa yum algaa odoo ingeed danhaisan tom tolgoitoi turtei boltson

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:17

hunii hiij bga ajliig haraagui baij dugneh hereg baina uu heduulee neg harzanana baigaa

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:17

humuus yer ni ih stresstei baigan baina daa

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:18

humuus yagaad dandaa iim yum be neg taliig hed barij tuilshraad

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:18

danhan tolgoit ingeed danhaisan tom durtei bolloodooo

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:19

manai ard tumen bas l ih hultsengui ard tumen yumaa unheer butehgui ee odoo bid bosoh heregtei shuu dee

Зочин
Зочин
8 сар 31, 2022 15:07

Зул бөхөхдөө гэдэг шиг хэдэн акул луйварчид нь сайд болж дээ

зочин
зочин
8 сар 31, 2022 18:23

хөөрхий эх орноор минь тоглоод дууслаа.

Зочин
Зочин
8 сар 31, 2022 19:15

Ман-намд олигтой юмс байхгүй олиггүй хоосон толгой олгой толгой маанаг ууд л байдагдаа 24онд горьдох ч хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button