Нийгмийн

Болц нь гүйцээгүй самрыг түүхээр яваад амь насаа алдаж байна

Аялал зугаалга эхлэх үед хүн усанд эндлээ гэх харамсалтай мэдээ тасардаггүй. Тэгвэл усанд эндэх тохиолдол эрс цөөрч самар түүхээр явсан хүмүүс модноос унаж, цохиулж нас барах, гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэх болов.

Өчигдөр л гэхэд Төв аймгийн Эрдэнэ суманд самар түүхээр явсан 18 хүний нэг нь болох 27 настай Б зургаан метрийн өндөртэй модноос унаж амь насаа алджээ. Уг нь самар түүх хугацаа болоогүй байсан бөгөөд есдүгээр сарын 10-наас эхэлдэг. Гэтэл уг иргэд хууль бусаар самар түүж байгаад ийнхүү нэг нь амь эрсэдлээ.

Энэ бол ганцхан жишээ биш. Өмнө нь Сэлэнгэ аймагт самар түүхээр явсан зургаан хүн угаартаж нас барж байсан. Үүнээс гадна хөл гараа хугалсан, насаараа ажил хөдөлмөр эрхэлж чадахааргүй болсон нь цахим орчинд мэдээлэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2022 15:55

ТҮН ТАН УУЛ УСНЫ САВДАГУУД МИНЬ ӨРШӨӨ МУНХАГ ТӨРИЙН ДАМПУУ БОДЛОГО МУНАГ ТҮШМЭДИЙН ТЭНЭГ БОДЛОГЫН ХАРГАЙГААР ИЙМ БАЙДАЛД ХҮРЛЭЭ ӨРШӨӨ ӨРШӨӨ ЭНЭ ЖИЛ САМАРТ ЯВСАН БОЛГОН НЬ ҮХНЭЭ ГЭЖ БУУЛАА ЯАГААД ВЭ? БОЛОХГҮЙ ШҮҮ САМАРТ УУЛАНД ГАРСАН БОЛГОНЫ АМИЙГ НЬ АВНА ГЭЖ УУЛ УСНЫ САВДАГУУД ДОГШИРЧ ЭХЭЛЛЭЭ ХҮҮХДҮҮД МИНЬ ШАЛАВХАН УУЛНААСАА БУУГААД УУЛ УСНЫХАА САВДАГУУДЫГ АРГАДАН ТОЙЛООРОЙ САМАРТ ЯВСАН ЯВУУЛСАН САМАР ЦӨМСӨН БОЛГОНЫГ ЗАЛХААЖ МӨНХ ХӨХ ТЭНГЭР ЗАЛХААНА ГЭНЭ. ТҮН ТАН ӨРШӨӨ ЗҮГЭЭР Л БУЛЧИН ШӨРМӨСИЙГ НЬ ТАТУУЛААД УУЛ УСНААСАА ХОЛДУУЛЖ ХАЙРЛААРАЙ ХӨӨРХИЙ ТЭНЭГҮҮД САМАР ТҮҮГЭЭД ЗАРААД БАЯЖИНА ГЭЖ ДАЛИЙГААД ҮҮНДЭЭ УХААН НЬ САМУУРЧ НҮД НЬ СОХОРЧИХООД ЯВАА АЦНУУД ЮМ ӨРШӨӨ

Зочин
Зочин
9 сар 1, 2022 08:42

гадуур ажлын байр зөндөө бнаа

Холбоотой мэдээ

Back to top button