УЛС ТӨР
"Б.Бат-Эрдэнэ сайд гурван хүнтэй, Ж.Сүхбаатар сайд түүнээс олуул ажиллана"
ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд нар яамгүй ажилладаг. Шинэ Засгийн бүрэлдэхүүнд МАН-ын генсек Д.Амарбаясгалан орж ирсэн. Тэрбээр ЗГХЭГ-ын даргаар ажиллана. Харин С.Амарсайхан улирч, Шадар сайдын суудалдаа үлдсэн. Дээрх хоёр сайдаас гадна Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гурван сайд яамгүйгээр ажиллах юм. Одоогоор Боомтын сэргэлт хариусан сайдаар хэнийг томилох нь тодорхойгүй байгаа. Харин
- Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар
- Спорт, олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нар ажиллахаар томилогдоод буй.
Тэдний ажлын алба хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ дурдлаа.
Тэрбээр "Б.Бат-Эрдэнэ сайд ажлын албанд гурав орчим хүн ажиллах боломжтой гэсэн урдчилсан судалгаа хийгдэж байна. Харин Ж.Сүхбаатар сайдын ажлын хэсэг арай өргөн бүрэлдэхүүнтэй ажиллана" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ба аваргын амыг хааж байгаа суудал уу нөгөа олимпийн хороо биеийн тамирын газар энэ тэр нь юу хийнэ ээ
УА ЕНЕ ХАЛХ МОНГОЛЫН ЦАЙН БӨК ЮУНД ОРЧИХОВОО ЧИ БОЛ САЙН БӨК КУЛГАЙЧ ЧИ БИД ХОЁР ЗИГЭЭР Л ГЕРТЕЕН ЦУУЖ БОЛОХОО БОЛИО ЮУ ДАГЗАА БОЛОХГҮЙ БОЛ МАНАЙ ЕЛГИЙД ИРАА МАНАЙ ҮЗЭСГЭЛЭНТ ОКИДУУДААС КЕНИЙГ КҮСНЭМ ТҮҮИЙГЭЭ БАВААД ХЭВТЖИЙДАА ЕЭ КАЙРАН САЙКАН БӨК КАЛК КУЛГАЧУУД ЕНЕН БӨКӨӨ МАНАЙД ҮГЧИХЭЭЧ
Баян-Өлгийгөөс ирээдүйн их аваргыг төрүүлэх нь. Ха, ха. Бас л ухаан зарж байна.. Болохгүй юм юу байгаан тэ Аваргаа.